МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨНГӨРСӨН 2022 ОНД 4.8 ХУВЬ ӨСЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ. 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (4.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 хувиар өссөний

  • 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
  • 1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
  • 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,
  • 2.6 нэгж хувийг үйлчилгээний салбар,
  • 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурсан бол 2021, 2022 онд 1.6, 4.8 хувиар тус тус өсөв.

Түүнчлэн нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны IV улиралд 6.6 сая төгрөг, жилийн дүнгээр 23.2 сая төгрөг болж, өмнөх оноос 473.4 (2.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 онд өмнөх оноос хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбар, үйлчилгээний салбарт өсөж, уул уурхай, олборлолтын салбарт буурсан байна.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.86.175] 2023-02-25 21:55:50

Монголчууд хятадын бараагаар амьсгалж, амьдардаг юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.