“МЕКСИКИЙН АРЛЫГ ӨМ ЦӨМ ГИШГЭЖ” ЯВСАН ЧИНГИСИЙН УДАМТ МОНГОЛ ЭР

Aдмин / Спорт

Монгол бөхийн төдийг үй монгол төрийн хойморт ч хүндтэйгээр тухлах дархан эрхтэй, алдарт хүмүүний нэг бол Хорлоогийн Баянмөнх гэдэгтэй хэн ч маргахгүй. Баянаа аварга гэхээр Монголд төдийгүй дэлхийд танина. Аваргын дурсамж яриа ямагт сонирхолтой, бас сургамжтай, үлгэр дуурайлтай байдаг. Түүнтэй цаг товлосон ёсоор “Шонхор” дээд сургуулийг зорилоо. Спортын төв ордны ар талд байрлах хоёр давхар энэ цагаан байшинд гол хаалганы баруун талын өрөөнд Баянаа аварга конторлодог аж. Их найман ханатын дайтай уг танхимын хойморт дархан аварга суух агаад, ширээнийх нь баруун талд баадантай зүйл эгнүүлэн өрсөн харагдана. Зарим баадангийн боолт завсраар “жанжин” малгайн сампин цухуйсныг бодвол бөхийн өмсгөл бололтой. Урд талынх нь хананд Тайхар чулууг өргөн хорт могойн дээрээс шидэх гэж буй хүчит эрийн том зураг өлгөсөн нь аваргын сонирхдог сэдэв мөн дөө. Сургуулийнхаа 20 жилийн ойгоор шавь нар нь бэлэглэсэн бололтой зураг сийлбэр өрөөстэй. Аварга өврөөсөө шүрэн толгойтой хаш хөөрөг гарган барив. Зөрүүлэх хөөрөг авч гараагүйдээ дотроо халаглаад, хөөргийг хоёр гардан авлаа. Нэг гарт багтахааргүй юм. Дэлгүүрт гардаг хөөрөг хэлбэрийн савтай “Хаш” гээд архи байдаг даа. Яг л түүн лүгээ том гээч. Бид хоёр шууд яриандаа орлоо.


-Та сайхан өвөлжиж байна уу. Бие тэнхээ сайн биз дээ?

-Сайхан сайхан. Өчигдөр, өнөөдрийг эс тооцвол өвөл бараг болсонгүй. Ойрноос тэнхээ жаахан чилээрхээд. Нас, ажил хоёр нэмэгдээд тэр биз дээ. Мамбадацангийн эмнэлэгт хэд хоног сувилуулах санаатай.

-Байнгын дасгал сургуулилт зогсохоор тэгдэг байх. Түүнээс тамирчин хү- ний эрүүл мэнд сайн л баймаар?

-Бөхчүүдийг эрүүл чийрэг, төмөр, мод шиг л ойлгоод байдаг юм. Харин ч залуудаа хэр баргийн бэртэл гэмтлийг тоолгүй явсны урхаг хожим гардаг бололтой. Хөл муудаад эхлэх юм. Сая 20 жилийн ойдоо бэлтгэх гээд ачаалал ихтэй ажилласан. Тэгээд л чилээрхэж байхгүй юу. 70 хүрлээ шүү дээ. Нас ч нөлөөлж байгаа биз.

-Таны бичсэн “Хагас зуун жилийн ганцаардал... миний ялалт” номыг хүмүүс уншсан байх. Чингэс хааныг өндөр өвөг хэмээн нэрлэснээ баталгаажуулсан түүхэн хэсэг их сонирхолтой. Номд бичсэнээр бол таны өвөг Эр Монгол Завхан, Архангай хавиас л Увсыг зорьсон бололтой юм аа даа. Та угийн бичиг хөтөлж байсан уу. Хэдэн үеэ мэдэх вэ?

-Магад ч үгүй. Би их багадаа өнчирсөн болохоор эцэг өвгөдийнхөө тухай сайн мэддэгг үй юм. Миний ээжийн ярьснаар л өвөг эцэг Эр Монголынхоо тухай төсөөлөлтэй үлдсэн нь тэр. Бяр тэнхээтэй, хар ухаантай, ядуусын төлөө зарга хийдэг, хятадуудын өрийн данс шатаадаг, “сайн эр” байсан юм билээ. Манжийн цэргүүд баривчлаад шоронд хорьж, цаазлахаар төлөвлөж байсан үед нутгийн хэсэг ард сэмхэн суллаж, оргуулаад “Эндээс аль болох хол зугт. Эргэж ирээд хэрэгг үй. Биднийг сүйд хийж мэднэ” гэсэн байна. Тэгээд баруун хойшоо зүглээд л яваад байж. Хичнээн ч хоног явсан юм бүү мэд. Нэг уулын оройд хонож л дээ. Өглөө сэрээд харсан чинь уулын хоёр талд хоёр том нуур цэлэлзсэн, мод ургамалтай үнэхээр үзэсгэлэнтэй газар байх юм гэнэ. Өвөө нэг сайн суниагаад “Мэлтийсэн сайхан устай, мэлмийсэн сайхан энэ л хангайд амьдаръя” гэж дуу алдсан гэдэг. Тэгээд л энэ нутагт суурьшсан. Тэр хоносон уул нь Бор хайрхан, хоёр нуур нь Увс, Хяргас хоёр л доо. Увс аймгийн Хяргас сумын уугуул болсон өвөө маань хань ижилтэй ч болж гурван хүү төрүүлсний нэг нь миний эцэг “Шударга” Довчин. Ах нь бууч Пагва гэж сайн анчин хүн байгаад 88 хүрч өөд болсон. Харин дүү нь Хувилгаан Жимбээ гэж их номтой лам байгаад номын мөр хөөгөөд Утай, Гүмбэн, Жагарын орноор явган явж хү- рээд хожим эргэж иржээ. Манай өвөө Эр Монгол Увсад ирэхдээ өөрийгөө Түгжил гэж нэрлэсэн юм билээ. Би чинь Түгжилийн Довчингийн хүү л дээ.

-Та тэгээд яагаад эцгээрээ овоглоогүй юм бэ. Таны номыг уншаагүй хүмүүст сонин байх болов уу гэж?

-1953 оны намар сургуульд орохоор явахад ээж маань Довчингийн Баянмөнх гэж бичүүлээрэй гэж захиж явуулсан юм. Тэгээд бүртг үүлэхдээ хэлсэн чинь багш маань ээжийнхээ нэрээр овоглох хэрэгтэй гэснээр Хорлоогийн гэж овоглох болсон. Би аавынхаа 56, ээжийнхээ 37 настайд төрсөн хэнз хүүхэд. Ааваасаа ухаан суугааг үй байхдаа өнчирсөн болохоор сайн мэддэггүй байж. Харин номынхоо эхэнд Язгуурын Монгол малиг Баяуд овгийн “Хүчтэн” ясны Шударга Довчингийн хүү Хорлоогийн Баянмөнх гэж бичсэн шүү.

-Тийм байна. Бас Чингэс хааныг өндөр өвөг гэж нэрлэсэн учраа их ул үндэстэй нотолсон байна лээ. Түүхчид, эрдэмтэд энэ талаар судалгаа хийсэн болов уу?

-Судалгаа хийж байгаа хүмүүс бий. Гэрт нь адуучин зарц малиг Баяудаас өөр эр хүнгүй байтал гурвын гурван хүү төрүүлнэ гэдгийг тайлбарлах нь илүүц биз дээ. Алунгоо эхээс төрсөн сүү- лийн гурван хүү, ялангуяа отгон хүү Бодончар мунхаг баяд цустайг өөрөөр хэрхэн нотлох юм (инээв О.Ш). -Та сайн судалсан байна шүү. Одоо хоёулаа номонд ороогүй сэдвээр ярилцах уу. Жишээ нь, танай “Шонхор” сургууль чинь Монголын анхны хувийн сургууль биз дээ? -20 жил болчихлоо. 1988 онд улсын шигшээ багийн дасгалжуулагчаас чөлөөлөгд өж Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч болсон тэр үеэс л хувийн сургууль байгуулах санаа төрсөн. Харамсалтай нь тэр үед хууль эрхийн заалт байгаагүй. Тэгээд “Шонхор” клуб гэж байгуулаад хичээл зааж эхэлсэн маань хувийн сургуулийн анхных болсон доо. 1991 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор албан ёсны дээд сургуулийн гэрчилгээ гардсан. -Яагаад хувийн сургууль байгуулъя гэж бодов. Шалтгаан байгаа даа? -Бөхчүүд гэхээр нэг их хоол иддэг, бүдүүн бараг, боловсрол нимгэн хүмүүс байдаг мэт ойлголт салдаггүй. Одоо ч бүрэн арилаагүй л байх. Энэнд би их санаа зовдог байлаа. Чин үнэндээ бол бөх хүн сэтгэн бодох чадвар сайтай, маш богино хугацаанд ухаалаг шийдвэр гаргах чадвартай, өөрөөр хэлбэл тархины нугалаас олонтой хү- мүүс байдаг юм. Барилдаж байх үед нэг секундын дотор 3-4 тохиолдолд хариу гаргаж чаддаг тухай судалгаа ч бий.

-Зөвхөн бөхчүүд үү, эсвэл бүх тамирчин уу?

-Бүх тамирчин биш юм аа. Өрсөлдөгчтэйгээ шууд нүүр тулан тэмцэлддэг тамирчдад л ийм чанар илүү хөгжсөн байдаг. Боксчид болон бүх төрлийн бөхчүүд. Жишээ нь гүйгчид гэхэд л зэрэгцэж яваа тамирчныхаа урд орох нэг л зорилго тавьдаг байх жишээтэй. Барилдаж буй бөхөд нөгөө бөх нь нэг мэх хийлээ гэж бодоход эхлээд ямар мэх хийв гэдгийг тогтооно. Дараа нь энэ мэхэд ямар хариу хийвэл ялж болохоо шийднэ. Тэгээд тэр хариу мэхийг хийж чадах эсэхээ цэгнэнэ. Эцэст нь уг мэхийг хийх боломжгүй бол өөр ямар мэх хийх тухайгаа тооцно. Бокс мөн адил. Тиймээс энэ төрлийн сайн тамирчид бусад тохиолдолд ч гэсэн маш хурдан оновчтой шийдвэр бие даан гаргахдаа илүү сайн байдаг юм. Тэгээд л бөхчүүдийнхээ боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургууль байгуулсан хэрэг л дээ. -Бөхчүүд, боксчид бизнес эрхэлбэл амжилтад амархан хүрдэг гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байх нь ээ. -Үнэн. Түүнээс гадна тамирчин хүний бусад чанарууд, дээрээс нь олны танил байдаг, хүндлэл хүлээдэг зэрэг нь нөлөөлдөг байх.

-Тамирчид бэлтгэдэг болохоор танай сургуулийн оюутнууд бусад сургуулийнхнаас ялгарах онцлог байдаг байх. Тэр нь гээд онцолбол...

-Тэгэлгүй яахав. Манайд элсэгчид анхнаасаа л тодорхой зорилго өмнөө тавьсан байдгаас гадна тухайн мэргэжилдээ авьяас, сонирхолтой хүүхдүүд байдаг юм. Хичээлийн бус цагаар ч гэсэн тэмцээн, уралдаанд оролцох, спортын бусад төрлөөр хичээллэх гээд бусад шаардлагаг үй зүйлд цаг заваа илүүчлэх нь хүртэл бага. -Төгссөний дараа ажлын байрны олдоц хэр байдаг бол? -Ер нь их, дээд сургууль төгссөн хүн ямар нэг ажилд орох албагүй. Ажилд орох ёстой гэдэг бол буруу ойлголт л доо. Харин манай төгсөгчид ажилгүй байна гэж бараг л үгүй. Сайн бөхөд мэдээж ажил мундахгүй. Бие бялдрын хөгжил сайн, өөрийгөө хамгаалах чадвар илүү зэргээс хамаараад ядаж л аль нэг газар хамгаалалтын албанд амархан авна. Бөхийн секц дугуйлан ажиллуулаад хүүхэд залуучууд дасгалжуулах боломж нээлттэй. Их, дээд сургууль гэдэг хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийж өгөх л үндсэн үүрэгтэй газар.

-Эцэг эхчүүд болохоор хувийн сургууль төгсөөд ажил олдохгүй байна гэцгээдэг л дээ?

-Тэднийг буруутгах аргаг үй. Гэхдээ л дээд боловсрол эзэмшинэ гэдэг чинь амьдралаа авч явах ухааны гараанд бэлтгэж өгөхтэй утга нэг юм л даа. Тэгээд тэр ухааныхаа хүчээр ажлын байраа өөрөө л бий болгох учиртай. Одоогийн залуус байгаа ажлын байрны цалинг голдог. Жишээ нь дээд боловсролтой залуу цэвэрлэгч ч юм уу, шороо зөөдөг ажил хийхгүй л гэнэ. Мэдлэг чадварыг нь дайчлах тийм ажилд хүчээ сорьж, тэрэндээ тохирсон цалин авахыг хүсэх нь аргагүй. Гэтэл эмч, инженер, эдийн засагчийн ажиллах ажлын байр тийм ч олон биш байдаг. Яг ийм нөхцөлд нөгөө дээд сургуульд сурсан боловсролоо ашиглан хэрэгцээг судлах учиртай. Тэгээд юу хийвэл сайхан амьдрах соголтоо хийнэ. Их, дээд сургуулиуд ч гэсэн нийгмийн эрэлтэд нийцсэн сургалт явуулахад анхаарах ёстой гэсэн үг л дээ.

-Манайд ажлын байр зөндөө байна. Хятадууд л ажиллаад монголчуудад ажил олдохгүй байна гээд байдаг биз дээ?

-Үнэн үнэн. Миний түрүүн хэлдэг л байхгүй юу. Тэр хятадууд чинь огт сургуульд сууж үзээгүй, наад захын боловсролгүй хүмүүс байдаг юм. Тиймээс өгсөн хөлсийг голж чамлалгүй аваад газраа ухаад, шавраа зуураад байна. Ялгаа нь энэ л байгаа юм. Залуусын сонирхлыг үл харгалзан хүчээр бүгдийг нь хоморголон барилгачин ч юм уу, тариачин болгох гэдэг буруу л бодлого гэж би хувьдаа боддог. МСҮТ (Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. О.Ш) хэрэгтэй л дээ. Гэхдээ л ингэж кампаничилж боломг үй. Хүүхдийн сонирхол гэж цаана нь байна шүү дээ.

-Монгол бөхөө шинэчлэх тухай нэг хэсэг яригдаж байгаад намжчихлаа. Та “Хасу барилдаан” гээд эхл үүлж байсан юу болсон бэ?

-Олон зуун жилийн уламжлалтай монгол бөхийг шинэчлэх гэдэг хэцүү. Өвлөгд өн ирсэн зургаан гол зүйл байдаг.

-Өмсгөл (зодог шуудаг, малгай, гутал, нөмрөг),- алдар цол (аварга, арслан, гарьд, заан, харцага, начин),- гараа дэвээ (өрөө, шаваа),- дуудах, ам угтуул авах эрэмбэ, зиндаа, -унаж хаялцсанд тооцох журам эдгээрийг авч үлдэх учиртай. “Хасу” бол эхний алхам байсан. Улам сайжруулж байгаа. Эхний ээлжинд дэлхийн бүх Монгол туургатны хэмжээнд нэг үндсэн дүрэм журмаар барилддаг болчихвол том алхам. Жишээ нь, сумо бөхөд гадаадын арваад орны бөхчүүд зодоглож байна. Тэглээ гээд япончууд дургүйцэж зогсоохг үй л байгаа биз дээ. Гэтэл манайд Тувагийн ганц бөх наадмаар зодоглосонд эгдүү- цэн хасаж байсан удаатай. Ингэж явцуураад байвал монгол бөх нэг л мэдэхэд хоцрогдож орхигдоно биз дээ.

-Сумо гэснээс та жишээ нь Гантогтохыг сумочин болгосон бол гэх бодол төрдөг үү? (Инээмсэглэн хэсэг бодолхийлэв. О.Ш)

-Сонирхогчдын сумогийн дэлхийн аварга гэж том тэмцээн тав дахь удаагаа Японы сумогийн холбооноос зохиогдоод байна. Анхныхад нь манай Гантогтох түрүүлсэн. Дараа нь А.Сүхбат хоёр удаа, Б.Бат-Эрдэнэ аварга нэг удаа, сүүлчийнхэд нь сумочин байгаад больсон монгол залуу түрүүлсэн. Гантогтохыг түрүүлсний дараа сумод авъя гэсэн санал ирсэн юм. Бид гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад монгол бөхөө сонгосон. Сонголтоо хэн хэн нь зөв л гэж боддог шүү.

-Сумочин болгочихсон бол өдийд Дагваа, Даваажаргал хоёр шиг Японы аварга болчихсон төдийг үй, гавьяат цолтой, хөрөнг ө мөнгөтэй... гээд л?

-Мөнгө, шагналдаа гол нь биш л дээ. Сумо бол ний нууг үй хэлэхэд мөнгө олох аргад суурилсан шоу шүү дээ. Бөх хүнд найман зүгийн хөдөлг өөн, биеийн хөгжлийн таван чанар өв тэгш хөгжсөн байхыг шаарддаг спорт.

-Дөрвөн зүг, найман зовхис гэдэг ойлгомжтой байна. Таван чанар гэдэг нь? -Хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан чанар. Сумо бол нэмэгдэл хоол тэжээлээр бордож, жинг нь зохиомлоор нэмэгд үүлдэг учир хожмын үр дагавар эрүүл мэндэд нь нөлөөлж л таарна гээд олон зүйл хэлж болно л доо.

-Таныг дэлхийн шилдэг 100 тамирчны жагсаалтад орж байсан тухай сонсож байсан. Тэр юу болсон бэ?

-Дэлхийн бөхийн холбоо гэж байгууллага Германд байдаг юм. 2004 онд 100 жилийнх нь ой болсон. Энэ ойдоо зориулж дэлхийн шилдэг 100 бөх шалгаруулсан юм билээ. Орон орны 3800 бө- хөөс зууг шигшсэн гэсэн. Миний нэр 25-д бичигдсэн уригдсаны дотор би багтсан. ЗХУ-ын БТСХ-ны дарга асан Павлов СнЗ-ийн дарга Новиковд санал тавьсан юм байна. Уг арга хэмжээнд найман орны шилдэг тамирчид урилгаар оролцож байна. Тэдэнд ЗХУ-ын гавьяат тамирчин цол өгвөл зүгээр байна гэсэн утгатай. Тэгээд л бидэнд гавьяат цол өгсөн нь тэр. Цаг хугацааны хувьд давхацсан болохоор тийм яриа гарсан байх.

-Тамирчдаас анхны Хөдөлмөрийн баатар та боллуу?

-Тэгж таарах байх шүү. Би чинь 1994 онд энэ хүндтэй цолыг хүртсэн юм даг.

-Бас анхны бөх доктор билүү?

-Аа мэдэхгүй. Авхиа, Мягмар, Ганболд гээд 10 гаруй доктор бөх бий шүү. Магиструуд зөндөө. Бөх бэлтгэдэг таван дээд сургуульд сурч төгссөн эрдэм номтой бөхчүүд ноцолдож байна.

-Дэжимбээ гуайг 17-той байхад нь авч суусан гэж ярьж байсныг чинь сонссон юм байна. Хэдэн жил ханилж байна вэ. Үр ач олон болсон уу?

-Тийм ээ. (Инээвхийлэв О.Ш) Увс аймгийн Малчин сумын дунд сургуулийн дотуур байрны сурагч байхдаа л сэтгэл алдарсан гэхэд болно. Манай доод анги л даа. Юм юманд авьяастай. Бас тэгээд их хөөрхөн охин байсан юм. Бид хоёр сурагчдын зөвлөлийн сонгуультай. Үе үе дотуур байраар явж ариун цэврийн үзлэг хийнэ. За тэгээд уралдаан тэмцээн, уран сайхан гээд уулзалдах тохиолдол цөөнгүй. Тэгээд л анхны хайрын захиагаа номон завсар хавчуулаад өгч байж билээ.

-Ямар хариу өгсөн бол?

-Дэжимбээд захиа өгө- хөөр багшид аваачаад өгчихд өг юм гэнэ лээ гэж хүүхдүүд ярих. Дүүрсэн хэрэг гээд л өгч орхисон. Ашгүй багшид өгөөгүй бололтой. “Байж болох л юм. Тэгэхдээ эрт байна” гэсэн хариу өгсөн. Тэвчиж, бас үерхэж явсаар хоёулаа Багшийн сургуульд хуваарилагдаж ирээд гэрлэсэн. Түүнээс хойш 48 жил өнгөрчихөж. Гурван сайхан хүү, хоёр охин төрүүлсэн. Ач, гуч нийлээд 23-уулаа болчихоод байна.

-Өнөр болжээ. Мөнгөн хуримаа хийсэн үү. Алтан хурим хоёрхон жилийн дараа болох нь байна?

-Аа тэр үү (Инээв О.Ш) Мөнгөн хурим хийгээгүй шүү. Харин алтан хурим хийх санаа бий. Хүүхдүүд л мэднэ байх.

-Таны нэрийг Сүхбаатар гэдэг байсан гэлүү?

-Уг нь анхны нэр маань Сүхбаатар. Бага байхдаа нэг айхтар өвдсөн юм билээ. Тэгээд нэр сольж Баянмөнх болсон гэдэг.

Ярилцсан Олхонууд ШААБАР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.12] 2023-02-26 19:00:05

um tsum, meksik aral.... buh hun l inej bichne

Зочин [79.237.244.115] 2023-02-26 15:06:21

Ямар гээч утгагүй нийтлэл вэ?

Зочин [31.32.212.183] 2023-02-24 23:45:02

hydlaa syygian taih geed iim garchig onooson baih,hereb ingej hydal dongodbol olon hyn soniuchharan ynsih baih gee yum bolob uu?setgyylch gyai ta jaahan judagtai bail daa.heblel medeelel judagaa aldbal ard tymenii nyd chih hoosoroh bys yy?....

Zocnin [59.153.86.94] 2023-02-24 03:35:59

Ok

Зочин [66.181.188.188] 2023-02-25 15:11:52

Баянмөнх гуай бол сайн бөх нь үнэн. гэхдээ энэ гарчиганд таарсан нийтлэл биш болжээ. гарчиг нь ч утгагүй л юм байна. За тэр боданчар чингэс гээд солиорох тийшээ үгс нь арай л дэмий юмдаа. хэн ч гэсэн нэг ингээд худлаа залж болно. Жишээ нь хуульч Нарангэрэл гээд нэг дутууэүүтэй өөриГӨӨ ИХЭД БОДСОН ЭТГЭЭД чИНГСЭНИЙ ХЭД ДЭХ Ч ҮЕ БИЛЭЭ ӨӨРИЙГӨӨ ТЭГЖ ЗАРЛААД ГУТМААР ИЧГҮҮРГҮЙ Л ЮМ БИЧСЭН БАЙДАГДАА ТҮҮНИЙ Л НЭГ ӨРӨӨСӨН ДУГУЙ БОЛЖДЭЭ

Зочин [71.239.25.243] 2023-02-23 23:07:30

Mongol hun n haanaas n ch harsan mun lduu.Gehdee Chingisiin udam ugsaa g bol uneheer itgehed berh yum bna.

Зочин [139.5.216.50] 2023-02-23 21:19:44

Chaavaas daa chaavaas. Sanaa ni saihan yum, garchig ni jaahan utgaa aldchuhavuudaa

Зочин [103.26.194.68] 2023-02-23 19:59:26

ОЛОН САЙХАН МОНГОЛ БӨХ ЭРСИЙГ АРХИ УУЛГАЖ ӨӨРИЙН ӨРСӨЛДӨГЧИДӨӨ ДАРСАН ХАР ДӨРВӨД. ЦЭРЭН АВРАГА. ЦЭРЭНТОГТОХ ХАДАА АВРАГА. ГЭЭД ОЛОН САЙХАН ЭРСИЙГ АРХИАР ХОРОЛСОН ХОГ

Зочин [66.181.161.89] 2023-02-24 09:35:50

Ee chaavaas daa gej. Uenheer l arhinii hordlogiin daraagiinhaa shatand orchihoj. Busdiig buruutgana gej yamar ichguurtei hereg ve

Зочин [66.181.188.254] 2023-02-23 23:48:36

Худлаа шүү. Баруун аймгийнхан ёс жаяг сайтай. Архи гэдгийг тун мааруухан мэддэг. Харин манай халхууд бол жинхэнэ архичид. Ялангуяа Мөнхбат Баянмөнхийн үед баруун аймгийн бөхчүүд огт архи амсдаггүй, архичин бөхчүүд нь манай халхууд байсан гэж ярьдаг. Архинаас болж амьдарлаа алдчихаад бусад уруу чихэх муухай.

Зочин [202.21.108.15] 2023-02-23 22:18:32

Чам шиг хорон хэлтэй хэлтэй ац хичээгээд ч энэ их хүний өлмийд хүрэхгүй зүгээр л гудмандаа гачаадаад архиа уугаад явж бай утсаа гээчихвэл чи дахиж энэ сойшлд орж ирэхгүй кккк

Зочин [202.126.88.204] 2023-02-23 18:09:43

Мексикийг арал болгодог сэтгүүлч бол улных, ийм улны сэтгүүлч хөлсөлж юм бичүүлдэг аварга өөрөө бас улных, таарсан таар шуудайнууд гэж энийг хэлмой

Зочин [139.5.216.50] 2023-02-23 21:19:00

Kkkkkk

Зочин [66.181.184.234] 2023-02-23 18:05:11

Тэнэг пялдага сэтгүүлч Мексикийн арал болгочихож, иймхэн мэдлэгтэй сэтгүүлчийг худалдаж аваад, хүссэнээрээ хуцуулахад ч асуудалгүй амархан байх аа

Тэнэг сэтгүүлч [64.119.24.60] 2023-02-23 17:20:32

Ёстой тэнэг сэтгүүлч, Мексикийн арал гэнэ үү. Ийм арал нээгээ юу, шинээр. Нөгөө Колумб Америк тивийг нээсний дараа орох том нээлт үү? Би цөм гишгэлээ ч гэх шиг. Үлгэр домог уу, аль эсвэл бодит зүйл үү

л 6аяр [103.212.118.237] 2023-02-23 16:41:10

1 Дүгээрт_бүдүүлэг гарчиг байна. 2 дугаарт хэт хийсвэо үлгэр домог ярьж байгаа юм шиг. Ишш монголын сэтгүүл зүй минь дээ халаг гэж

Зочин [66.181.179.229] 2023-02-23 12:05:50

мексикийн арал гэнэ үү


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.