ОН ГАРСНААС ХОЙШ 752 ӨРХӨД 79.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, зээлийн олголт хэвийн үргэлжилж буйг албаныхан онцолсон бөгөөд он гарснаас хойш нийт 752 зээлдэгчид 79.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноо мэдэгдэв. Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монголбанк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлсэн байна.

Мөн "Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавраар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болжээ.

Цаашлаад Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, Эдийн Засгийн Үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын Элчин Сайдын Яам, КОЙКА, Сангийн яам зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.9.46.183] 2023-02-28 01:23:04

юун хэвийн олгож байна гэж 6% зээлийг банкны захиралууд л гарын үсэгээрээ олгож байгаа өөрийн хамаатан найзууд мөн дээдсүүдийнхээ санал болгосноор зөвшөөрөл олгож бгаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000