Дундаж цалин сарын хэрэгцээнд хүрэхгүй байна

Aдмин / Эдийн засаг

2022 оны сүүлийн улиралын судалгаагаар сарын дундаж цалин 1,1 сая орчим төгрөг. Харин өрхийн сарын дундаж зарлага 2022 оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд нийт өрхийн 90 хувьд 1 саяас 3 сая орчим төгрөг болж байна.

Дундаж цалин өрхийн зарлагын бодит хэмжээнд хүрч чадахгүй энэ нөхцөл байдал сүүлийн 7 жил огт өөрчлөгдөөгүй байна. Үүнээс ажиглавал монголчууд сарын орлогоо наад захын хэрэгцээндээ зарцуулаад л дуусч буйг харж болно. Хуримтлал үүсгэх, бизнес санаагаа хэрэгжүүлэх ямар ч бололцоогүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл ядуурлын түвшинг судалсан судалгаа, дундаж сарын орлого зарлагын үзүүлэлтүүдийг бүдүүн бааргаар харьцуулан авч үзвэл ерөнхийдөө Монголчуудын 90 хувь нь цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний хооронд амьдрахдаа дасал болжээ.

Намуудын мөрийн хөтөлбөрөө огт сангалздаггүй байдлаас үзвэл эл ядуурлын эрсдэл мөддөө буурахгүй бололтой. Нийгэмд газар авсаар байгаа амьжиргааны доройтол түүнээс үүдэлтэй олон хямралыг үйлдвэржилт, ажлын байр, дотоодын эдийн засгийн дорвитой сэргэлт, шийдлүүдээр шийдвэрлэх нэн тэргүүний шаардлага хоолойд тулжээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 3 дугаар улиралд 2015 оноос 94.7 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 25.2 хувиар нэмэгджээ.

Энэ үндсэндээ эл хугацааны эдийн засгийн тодорхой хувь нь ийнхүү хөөсөрсөн өсөлтийн дор аргацааж байгааг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл савлагаа, уналт босолтын шархаа даахгүй Монголын эдийн засагт цалингийн тогтвортой өсөлт, түүний амьдралын чанарт нөлөөлөх үндэслэл байхгүй шахам байна.

Цалингийн орлогоор аж төрдөг төрийн албан хаагчид, хувийн хэвшлийг авч явдаг татвар төлөгчид, ажиллагсадад хүйтэн хөндий ханддаг төр засгийн удирдлагууд, эрх баригчдад амьдралаас тасарч үнийн өсөлт, хэдэн жилийн эдийн засгийн огцом хямралыг гэтлэх гэж самгардах ард түмний холгосон мөр, урссан хөлс, зовлог зүдгүүр төдийлөн хамаарахгүй байгаа нь харамсалтай. Юун түрүүнд авлигалын торыг зад татаж, шүүх засаглалд шинэчлэл хийж, хулгайчдын уламжлал болсон ноёрхох байдлыг таягдан хаяхаас нааш өөд нар харах гарц харагдахгүй байна.


Сэтгэгдэл

иргэн [103.212.118.73] 2023-02-28 13:35:21

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД , УЛС ТӨРД ОРЖ ХУЛГАЙЧ БОЛЖ САЙХАН АМЬДАРХААС ӨӨР ЗАМ ҮГҮЙ , ЭНЭ ХУЛГАЙЧ ТӨР ЗАСАГТАЙ УЛСААС ЗАЙЛАХ ЮМ САН

Зочин [220.202.193.193] 2023-02-28 15:40:45

gadaad ch Mongoloos deerdehgui sh tee. ehleed ongots harahad ayataihan yum shig amidraad udaad ireheer tegeed gadaadad bdag zorchil tovogtei baidluudiiig medreed ehelne dee. eh oron shig min saikan nutag ugui

Эдийн засагч [192.82.86.175] 2023-02-28 13:22:03

Бутээмж, эдийн засгаа есгеж ядаж 1 хунд ногдох ДНБ-10000ам.доллар болгох хэрэгтэй. Герман, япон зэрэг улс чинь 40- 50000 ам.доллар шуудээ. Тэмээг ямаатай зуйрлэх юмаа.

Иргэн [192.82.86.175] 2023-02-28 11:42:30

Ажилласан сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоолгосон мэргэжилтнүүд 1300000 гаруй төгрөгний тэтгэвэртэй байна.

Зочин [64.119.20.24] 2023-02-28 11:10:29

1100 төгрөг 220 доллар ба өдөрт хоол унданд ногдох нь хэд вэ үнэхээр ядуу, төгрөгөөр бол цалин тооцох ямар ч аргагүй учир нь бөгс арчих цаас юм

ирэгн [103.26.193.15] 2023-02-28 10:24:31

төр тойрсон хулгай л авилга л төгрөгийг шаланд унагааж иргэдийн амьдралыг хүндхүүлж байна Ямар ч бүтээмжийн тухай ойлголт байхгүй Хэдэн архины үйлдвэр талх ундааны үйлдвэр л бүтээмж гсйгүй Ухаад шууд гаогачихдан болохоор уул уурхай бас гайгүй Түүнээс жиижг үйлдвэрлэл дунд үйлдвэрлэлд ийм байдлаар төр тойрсон хулгай популист улс төрчдийн балгаар төр төсвийнхөний цалинг нэмээд байвал улс тэр чигээрэй хохирно Авилга хулгайг алга болгох анхны арга МАН гэх мафид үнзй гэж хэлэх


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.