GALAXY S23 ЦУВРАЛ МОНГОЛД АЛБАН ЁСООР ХУДАЛДААНД ГАРЛАА
Өнгөрсөн хоёрдугаар сард “Galaxy Unpacked 2023” арга хэмжээгээр дэлхий дахинд танилцуулагдсан Samsung компанийн Galaxy S23 цуврал манай улсад албан ёсоор худалдаанд гарлаа. Инновацын гайхамшгийг өөртөө шингээсэн Galaxy S23 цувралын урьдчилсан захиалга дэлхийн хэмжээнд Galaxy S22 цувралынхаас давсан бөгөөд хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь Galaxy S23 Ultra-г сонгосон үр дүн гарчээ. Энэ жилийн урьдчилсан захиалгын тоо өмнөх онтой харьцуулахад ийнхүү өссөн нь хэрэглэгчдийн үнэнч байдал, тэдний бренддээ итгэх итгэлийг илэрхийлэхээс гадна инновац, тогтвортой хөгжлийн төлөөх Samsung-н амлалт хэрэглэгчдийн амьдралд үнэ цэнээ өгсөөр байгаар харуулж байна.
Galaxy S23 | S23+ | S23 Ultra нь хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Gen 2 чиптэй бөгөөд энэ нь Америкийн “Qualcomm” компани Galaxy-д зориулж чипээ тусгайлан өөрчилсөн нь юм Үүний ачаар графикийн өгөгдөл боловсруулах хурд өмнөх загвараасаа 41 хувиар өсчээ. Харин Galaxy S23 Ultra-д 200 мегапикселийн дүрс мэдрэгч камер суурилуулсан бөгөөд уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгөөр дэлгэцэд буулгах боломжийг олгож байна.
Ийнхүү дэлхийд тэргүүлэгч “Samsung” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд БСБ Сервис, Мобиком, Пи Си Молл, Сайн Электроникс, Солар Стар, Техно Зон, Юнител компаниудын салбаруудаар Galaxy S23 албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
Galaxy S23 | S23+ | S23 Ultra алийг нь сонгох вэ?
Та өөрийн сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тулгуурлан сонголтоо хийх хэдий ч мэдээж эдгээр 3 загварын үнэ, үзүүлэлт, өнгөний сонголт зэрэг нь таны сонголтод нөлөөлөх нь дамжиггүй юм. Үнэ болон борлуулалтын нөхцөлийг та дээр дурдсан 7 дистрибьютерүүдээс сонгон тодруулах боломжтой бөгөөд сонголтыг тань хийхэд туслах үүднээс үзүүлэлтийг доор зургаар үзүүллээ.
|
Galaxy S23 Ultra |
Galaxy S23+ |
Galaxy S23 |
|
|||
Дэлгэц |
6.8 инч |
6.6 инч |
6.1 инч |
QHD + (3,088x1,440) |
FHD + (2,340x1,080) |
FHD + (2,340x1,080) |
|
Тоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтай |
Тоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтай |
Тоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтай |
|
Dynamic AMOLED 2X |
Dynamic AMOLED 2X |
Dynamic AMOLED 2X |
|
(1~120 Гц) |
(48~120 Гц) |
(48~120 Гц) |
|
Арын камер: Хэт өргөн |
12 Мп |
12 Мп |
12 Мп |
Өргөн |
200 Мп |
50 Мп |
50 Мп |
Теле 1 |
10 Мп 3x Optical Zoom |
10 Мп 3x Optical Zoom |
10 Мп 3x Optical Zoom |
Теле 2 |
10 Мп 10x Optical Zoom |
- |
- |
Урд камер |
12 Мп |
12 Мп |
12 Мп |
Процессор |
Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform |
Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform |
Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform |
Батарей |
5,000 мАц |
4,700 мАц |
3,900 мАц |
Цэнэглэлт (Цэнэглэгч тусдаа худалдагдана) |
45 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 65% хүртэл цэнэгээ авна. |
45 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 65% хүртэл цэнэгээ авна. |
25 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 50% хүртэл цэнэгээ авна. |
Утасгүй цэнэглэгч: 15 Вт |
Утасгүй цэнэглэгч: 15 Вт |
Утасгүй цэнэглэгч: 15 Вт |
|
Wireless Powershare дэмжинэ |
Wireless Powershare дэмжинэ |
Wireless Powershare дэмжинэ |
|
Шуурхай санах ой (RAM) + Багтаамж |
12 Гб + 256 Гб / 12 Гб + 512 Гб |
8 Гб + 256 Гб / 8 Гб + 512 Гб |
8 Гб + 128 Гб / 8 Гб + 256 Гб |
Ус, тоосны хамгаалалт |
IP68 |
IP68 |
IP68 |
Хэмжээ |
78.1 X 163.4 X 8.9мм |
76.2 x 157.8 x 7.6мм |
70.9 x 146.3 x 7.6мм |
Жин |
234гр |
196гр |
168гр |
Бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.
Фэйсбүүк: www.facebook.com/SamsungMongolia
Инстаграм: SamsungMongolia
Монгол дахь Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555
Сэтгэгдэл