ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЭНЭ ОНД 223 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО
Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн" өнөөдөр Төрийн ордонд болж байна.
УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгчээ.
Энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр болсон нь тус салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм байна.
Судалгаагаар, цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.
Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байгаа юм.
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.177] 2023-03-06 00:18:49
Гоё сайхан ярьдаг,ажил хийх гэхээр төрийн олон шаттай хүнд суртал урам зоргийг нам дарна.
Зочин [66.181.180.211] 2023-03-05 23:48:50
Байна байн ард түмнээр тоглож шоодохоо болих хэрэгтэй. Ирэх таван жил биш өнөө жил юу хийхээ яримаар байна.
Зочин [202.55.188.124] 2023-03-05 22:36:22
Мэдээж 10их наяд хаачсан нь олдохгүй байхад 1.7их наяд бол амархан хоол ерөнхийлөгчийн гарын мөнгө болжээ үнэ нэмэгдэхээс илүү үр дүн гарахгүй
ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ [202.179.25.57] 2023-03-05 16:59:06
ТА МИНЬ...ЖААХАН БОДОЛТОЙ БОДЛОГОТОЙ Л ТАРААЖ ҮЗЭЭРЭЙ ДЭ.. 2 ЖИЛИЙН ДАРАА ХҮНС Ч ҮГҮЙ МӨНГӨ Ч ҮГҮЙ СУУЖ БАЙВ
Зочин [59.153.112.136] 2023-03-05 01:08:11
Жаахан жаахан дусаагаад өнгрөнө доо Юмны өсцөн
зочин [202.9.46.159] 2023-03-04 19:41:38
төсөл хэрэгжүүлэх гээд төслөө бичээд тооцоолоо хийгээд очихоор мөнгө хүрэхгүй гээд нийт төслийн 20 /мөнгө өгнө гэдэг ингэснээр төсөл хэрэгжих ямарч боломжгүй болдог сүү махны эрчимжсэн ферм байгуулхад 500 гаруй сая төг шаардлгатай гэтэл аимгийн хэмжээнд 500 сая төг байгаа ингэснээр бүх зүйл нурдаг фермийн газар авхад 1 жил гүний худаг гаргах зөвшөөрөл 1 жил барилга байшингаа барихад 1 жил үхрээ худалдаж авхад 1 жил нас хүрэх үү
Зочин [66.181.160.121] 2023-03-05 14:31:38
төсөл нэртэй сайхан үлгэр бичээд хөнгөлөлттэй зээл аваад идчих сонирхолтой хүн их иймд ядаж өөрөө 50 хувийн гаргах чадалтай хүнд зээл өгөхгүй бол хөнгөлөлтэй зээл зориулалтын дагуу хэрэгжихгүй идэж уугаад өнгөрдөг. өөрөөсөө 50 хувь гаргаад ажлын хагсын хийчихсэн хүн зээлийг зөв зарцуулж эргэж төлөгддөг.