Сошиалаар яллах соёл уу, ёс зүй юу, шударга ёс уу?
Монголын нийгэм болох болохгүй олон асуудлаа ил тод хэлэлцдэг нийтийн сүлжээтэй нь ардчиллын нэг ололт ч ухамсар, ёс зүйн ойлголтыг нийтээрээ хөгжүүлэх шаардлагатай эсэхийг судлан тогтоох ёстойг харуулсан кэйсүүд хөврөх боллоо.
Интернэт, сошиал сүлжээ хүчирхэг байхаас өмнө хүмүүс нэгнээ хэзээ ч сурагаар яллахаас татгалзаж, ёс зүй, соёл, ухамсар дагаад бодитоор үнэ цэнэтэй байжээ. Нүд үнэнч, чих худалч, үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэхчлэн сургадаг бидний өвөг дээдсийн гүн ухаан нийгмийн төлөвшлийн үндэс суурийг хураангуйлан түлхүүрдэж буй хэрэг. Салхинд хийссэн хамхуул адил хэн нэгний бодит баримт нотолгоогүй мэдээллийг нягтлахгүйгээр хувь хүмүүсийн орон зайд халдах, бизнесийн ашиг орлогоо хариуцлага, ёс зүйгээс хэт түрүүнд тавих улмааар шүүх, хуулийн өмнөөс өөрсдийгөө бусдын бурууг шүүмжлэх, яллах эрхтэй мэт авирлах хэрцгий, бүдүүлэг үеийг ирээдүйд хүмүүжүүлэх вий гэх айдас оршсоор.
Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үеэс нийгэмших үйл явцад хэдэн мянганы турш хүмүүжэхдээ өнөөгийнх шиг худал хуурмаг, явцуу хуудуутай зорилгод золиослогдох буюу урьд нь байгаагүйгээр хоорондоо талцаж, ам хэлээрээ уралцаж, санаатай санамсаргүй алдаж эндсэнээсээ болж маш олон хүмүүсийн доромжлол, гутаалт, бүдүүлэг дайралтын хохирогч болсоор байна.
Сошиал сүлжээг ашиглан улс орнууд өөрсдийн эрх ашгаа илэрхийлэх, бусад орны эсрэг хуурамч мэдээ, мэдээлэл зориуд давалгаалах зэрэг аргууд хэрэглэдэг шинэ арга бий болжээ. Янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалах том улс төр, газарзүй, эдийн засгийн хандлагад ийм зүйлийг туйлын буруу, туйлын зөв гэхчлэн шууд дүгнэх нь ихээхэн төвөгтэй билээ. Харин цөөхөн монголчууд дотооддоо хэн нэгнийгээ хувь хүний орон зай, гэр бүл, хувийн амьдрал, ажил мэргэжил рүү нь нийгмээрээ дайрах сүргийн зэрлэг сэтгэлгээг жигших нь зүйтэй.
Соёлт нийгэм бүрэн утгаараа төлөвших, улс орны цаашдын оршихуй, хөгжил дэвшилд уламжлалаа хайрлах, бие биенээ хайрлах, улс эх орныхоо ирээдүйг хайрлах ухамсар хандлага, сэтгэл дутамгүй.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-07 15:26:24
БУРУУД АРД ТҮМЭН ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭХИЙЛЖ БАЙНА ҮҮНИЙГ ЯЛ ГЭЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ. ТЭГЭЭД ХУЛГАЙЧ ХУЙВАЛДАГЧ НАРЫН ХАЖУУГААР ДҮЛИЙ ДҮМБЭ ЯВАХ УУ ЁСТОЙ ГУЦОО
Зочин [103.212.116.112] 2023-03-07 08:55:37
Сошайл дахь энэ байдал Фейсбук компаний удахгүй хэрэгжүүлэх өөрийн үндсэн мэдээллээр хаяг нээж сүлжээнд мэдээ мэдээллээ оружлдаг шинэ хуулийн дараа эрс багасна. Одоогоор нэрээ зургаа нуусан хуурамч хаягнуудаас мөн нэг хүн хэдэн арваас хэдэн зуун хуурамч хаягнаас дайрсан давшилсан сайнг муу мууг сайн харагдуулах оролдлогууд хийж байгаа. Шинэ хуулиар сард мөнгө төлж хувь мэдээллээ үнэн зөв оруулж хаяг нээж сошиалд нэгдэх талаар ярьж байгаам байна лээ
Цаашид хяналт тавьж чадах болов уу? [66.181.178.201] 2023-03-07 00:38:16
Сошиал медиа одоохондоо цэвэр монголоороо байна, аюултай биш. Харин цаашид том хөршүүд болон АНУ, Европын эрх ашигт үйлчилнэ байх, тэр үед л монголчууд бид хэцүүдэндээ. Нөлөөг эсэргүүцэхэд бэлэн байна уу? Украйн, Орос хоёр шиг сошиалаараа ёстой тархи угаандаа.
Зочин [202.9.47.17] 2023-03-07 08:13:56
Хойд солонгос шиг сошиал медиа хэрэглэгч интернет хэрэглэгч байх эрх чөлөөгөө хасуулаа.
Иргэн [192.82.86.175] 2023-03-06 23:15:35
Сошиал технологиуд ядуу монголчуудад яг тохирно учир нь монголчууд баян ядуу аль аль нь чөлөөт цагаа хүн судлал хийж л өнгөрөөдөг юм. Монголчууд хүнийг судалж, араас нь мөрддөг, галзуу өвчтэй Stalkers юм.
Зочин [192.82.75.220] 2023-03-06 22:41:51
Яг зөв
Зочин [66.181.160.83] 2023-03-06 12:42:57
маралмааг цус нөжтөйн хутга муу гичий
Зочин [202.9.47.17] 2023-03-06 09:18:42
Сошиал медиад буруу байхгүй. Харанхуй бүдүүлэг монголчууд буруутай.
Зочин [59.153.86.205] 2023-03-06 11:24:35
Ёстой үнэн