Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв

Aдмин / Спорт

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулъя” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Нутгийн буян" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Энхтөгс” сан, “Алтай констракшн” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлдэв.

Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Соронзонболд үзүүрлэжээ.

Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.21] 2023-03-08 10:55:17

Хангай аварга. Оюунболд арслан хоёр Төвийн Хүдэрбулгыг түрүүлүүлэхийн тулд худлаа унасан нь илт бөгөөд харамсалтай байлаа. Ийм барилдаанд заавал нутгийн бөх түрүүлдэгээ больчихвол УГ НЬ МОНГОЛ БӨХ болчих гээд л байна даа

ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-07 15:24:13

ЭНЭ ЗОЛГУУТ БАЯР НААДАМ БӨХ, ЛАМ НАРАА БОЛИОЧ ЭЭ ТӨМӨР ЗАМ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БАРЬЦГААЯ

Зочин [66.181.161.149] 2023-03-06 18:33:45

сүхбатын найруулга

Зочин [66.181.186.91] 2023-03-06 12:20:58

Бямба-Отгонд баяр хүргэе.

Зочин [64.119.21.184] 2023-03-07 02:02:18

Ойлгохгүй юм.Хангай аврага ховдод төрж ховдод өссөн хүн.Эцэг Оргих нь говь алтайд биш ховдод хүргэн орж амьдралаа ховдод өнгөрөөсөн хүн юм..уугуул суугуул гэдгээ боль доо

ЭНХЭЭ [103.111.68.3] 2023-03-06 11:25:50

Одоо БӨХ болон СПОРТОО түр хойш нь БОЛГООЧ ЭЭ улс орноо энэ их хүчээ ашиглаа ч ТӨМӨР ЗАМ болон ДАРХАНЫ ЗАМ ,ХОТ ДОТОРХИ ЗАМАА, урлаг болон спорт хамт олон АРД ИРГЭД ЭЭ БОДОХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ . Бүгдээрээ улсаа хөгжүүлэхийн төлөө бүгд хөдөлмөр хий .ГЭЖ уриалж байнаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.