ТОГ ЦАХИЛГААНЫ САЛБАР ДАХЬ ХӨЛ ТОЛГОЙГҮЙ АЛДАА ЗАВХРАЛ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 420 мянган хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.
Ямар ч байгууллага, төрийн өмчит компанид мөрдөгдөх хууль, дүрэм, журам үйлчилж хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй ажиллах үүрэг хүлээдэг нь ойлгомжтой. Гэвч энэ салбарт алдагдал, хоцрогдол гэхээс илүү наад захын зохион байгуулалт, менежмэнтийн чадвар нэн дутмаг байгаа нь хэрэглэгчдийн гаргаж буй гомдлуудаас илт харагдсаар.
Аливаа байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ хэр том байхаас хамааран хариуцлага нь мөн тэр хэмжээнд яригдах ёстой. Гэвч хэрэглэгчдээс цахилгааны төлбөрөө төлүүлэх тал дээр дэндүү болхт хандсаар иржээ. Хэд гурван хүн тогны мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс байраар нь давхараар нь хороолол гудамжаар нь тог тасалдаг арга барилаасаа салаагүй болохоор шүүмжлэгдээс өөр аргагүй.
Учир нь тогны мөнгөө хугацаанд төлөөгүй хүмүүсээс болж цахилгаанаа гэнэт таслуулсан иргэд холбогдох утасны дугаарт хандахад өөдөөс нь хүйтэн цэвдэг хандлага угтах нь дэндүү цэвдэг. Айл болгоны ард амьдрал үргэлжилж байдаг гэдгийг ойлгох сэтгэл дутаж байх шиг.
Тог хэдхэн цагаар таслагдахад өрх гэр дэх нялх хүүхэд, өндөр настан, асрамжинд байдаг хүмүүс хоол цайгаа хийж чадахгүй, илүү цагаар гэртээ ажилладаг хүмүүсийн ажил тасалдах зэрэг хүндрэлүүд наад зах нь үүсдэг. Цахилгаан дамжуулах систем ухаалаг цогц системийг нэвтрүүлэхгүй илт хоцрогдсон нь ийнхүү харагдаж байна.
Тог цахилгааны төлбөрөө хийдэггүй иргэд, оршиун суугчид хэрвээ төрийн өмчит компанийг алданг тооцоход хүргэж байгаа бол эрсдлийг урьдчилан тооцох, үүсэх хохиролыг анхаарах хэрэгтэй. Төлбөрөө хугацаанд нь төлсөн иргэн хариуцлага муутай хэдхэн хүмүүсээс болоод гэнэтийн хохирол амсах үед түүнийг цахилаагн түгээх сүлжээ, салбар хариуцсан газрууд уг хохиролыг нөхөн төлөх үү гэдэг нь эргэлзээтэй юм. Хэдий эл асуудал шийдэхэд хялбар, нийтэд хүртээлгүй юм шиг ч менежмэнт нь ийм бүдүүлэг хэвээр байвал асуудал даамжирсаар байх нь ойлгомжтой.
Сэтгэгдэл
Иргэн [139.5.218.178] 2023-03-08 19:43:16
Тог бичих гэж баримжаагаар бичнэ 1000квт илүү биччихсэн байдаг бичиж байгаа хүмүүс их дээрэнгүй их зантай хүмүүс байх юмдаа
Зочин [66.181.161.250] 2023-03-08 09:28:21
Цахилгаан төлбөр дээр нэмж гардаг Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих татаасыг больё! Засаг энэ дээрмээ зогсоо. 70 квадрат метр сууцтай айл 500 мянгыг сард төлөхөд сэргээгдэх эрчим хүчний татаас 100 мянга болж байна. Гэтэл бид сэргээгдэх эрчим хүчний энерги огт хэрэглээгүй шүү дээ. Энэ ариун явдал уу?
барбаа [192.82.75.183] 2023-03-07 17:04:40
Тог гэдэг үг цахилгаанд байдаггүй юм манайхан ток гэдэг орос үгийг хэрэглэсэн царай нь энэ
шүүмжлээд яах вэ хөө. [66.181.161.29] 2023-03-08 05:07:01
Монгол хэлэнд Орос Хятадаас орж ирсэн үг маш их байдаг ! Өдөр болгон хэрэглэдэг Монгол үг болчихсон . автуус, богоон, цонх, палааж, юүпэг, чамин, чиидэн, шүдэнз, байцаа, сармиис чинжүү . орзетог.тог, ламп . косюмм, польто гээд дуусахгүйэ
Зочин [202.126.89.127] 2023-03-07 15:24:40
САРЫН 20 НЫ ДОТОР ТӨЛӨӨГҮЙ тохиолдолд цахилгааны хэрэглээг түдгэлзүүлнэ ч гэх мэт хугацаандаа төлдөг хүмүүсийн хувьд маш их дарамт, бүдүүлэг харилцаа, сэтгэл зүйн дайралт үзүүлэхээ зогсооно уу?
Зочин [139.5.219.242] 2023-03-07 15:34:58
яг үнэн шүү, байнга нийтэд нь хандаад дарамталсан өнгө аястай бичиг наачих юм, тэр мөнгөө төлдөггүй унждаг гаруудынх нь хаалган дээрхи нь бичгээ наалдаа !!!
ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-07 15:12:12
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ УНАГААХАД 10 ХУВИЙН ХУЛГАЙЧ ДАВААСҮРЭН МӨН Ч ИХ ГАЙ ТАРСАН НОВШ ДОО 2 Ч ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛААГҮЙ ХУЛГАЙЧ МОГОЙН ГОЛ, БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛААГҮЙ ХУЛГАЙЧТАЙГАА ТООЦООГОО БОД МАН
Зочин [202.126.89.45] 2023-03-07 15:14:34
Яг үнэн. Шоронд байх ёстой хүн.
зочин [202.9.47.17] 2023-03-07 14:43:00
Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ухамсар маш дорой бүдүүлэг дээрэнгүй харьцаатай биеэ өмгөөлсөн хамгаалсан цаад талдаа танил тал ах дүүгийн холбоо байгаа шүү
Зочин [64.119.16.127] 2023-03-07 11:10:04
Цахилгаан гэдэг зүйл хүн бүрт үнэ цэнтэй гэж ойлголт бах хэрэгтэй ойлголтгүй хүмүүсээс болж буруу ташаа мэдээлэл цацагдаж байна. Эрчим хүчийг та нар гадаад улсад ямар их үнэ цэнтэйг ядахдаа хайгаад үзэх хэрэгтэй
Зочин [64.119.22.194] 2023-03-07 10:46:36
Тог дамлан зардаг байгууллага хувь хүмүүсийг илрүүлж орлогыг хурраах хэрэгтэй. Арай хэтэрч байгаа шүү!
Хэрэглэгч [202.70.34.98] 2023-03-07 10:44:46
Цаг хугацаанд нь цахилгааны мөнгөө төлбөл ийм асуудал үүсэхгүй.
Зочин [66.181.182.143] 2023-03-07 10:35:21
Ямарч судалгаагүй баримтгүй мэдээлэл тавихаа болино уу. Тэр компанид өдөр шөнөгүй ажиллаж буй 1900 гаруй хүмүүсийг харлуулахаа болино .
Зочин [202.21.117.108] 2023-03-07 11:55:31
наад олон хоолны саваа цөөрүүлж зөв менежментээр ажилла үргүй зардал их байгаа юм байна.