ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГУРАВ ДАХЬ УДААГИЙН СОНСГОЛД Ц.ЭЛБЭГДОРЖ, Х.БАТТУЛГА НАР ГЭРЧЭЭР ОРОЛЦОНО

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын хяналт шалгалтын хуульд заасны дагуу сонсголоос 7 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 3 дахь удаагийн сонсголын талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. УИХ-ын түр хорооноос Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг хоёрдугаар сард зохион байгуулсан. 3 дахь удаагийн буюу төгсгөлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол энэ сарын 13-17 ны өдрүүдэд болно.

Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, арилжааны банкнуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг ярина. Энэ зээл нь нийт 1.6 их наяд төгрөгийн үнийн дүнтэй юм. Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкнуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан нийт 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн. Тус банкны Мөнгөн удирдлагын асуудлыг ярина гэсэн үг. 3280 хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж хэлэлцэх юм.

3 дахь удаагийн нээлттэй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд нийт 210 албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, М-Си-Эс групын үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таван богд трейд групын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, гэсэн нийт 210 хүнийг гэрчээр дуудна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.106] 2023-03-07 17:58:55

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [124.158.64.216] 2023-03-07 10:24:51

тарвагаас АСЕМ ийн хэргийг асуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.