Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай
Хөх Монголын түүхэнд тод мөрөө тамгалсан эрхэмсэг хатдын үргэлжлэл ээжүүд, бүсгүйчүүд, охид дүү нар Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье. Эвийн хүчийг сургасан Алунгоо, Эзэн Чингис хааны түшиг Өүлэн эх, сэнтий түшиж, төр бэхлэж явсан Бөртэ Үжин, монгол төрийг төвшитгөн үргэлжлүүлэгч Мандухай цэцэн гээд мянга мянган эмэгтэчүүдийн бахархам түүх өнөөгийн бидний ирээдүйг гэрэлтүүлж байлаг билээ.
Монголын олон мянган бүсгүйчүүд төрийн алба, хувийн хэвшилд амжилт бүтээлээрээ гайхам түүх бүтээж, улсынхаа эдийн засагт хүчин зүтгэсээр байгаа. Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо хангалтгүй атлаа хувийн хэвшил, бизнесийн салбарт тэд цаг ямагт манлайлагч, ажил олгогчид байсаар иржээ.
Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төрийн бүх шатанд эмэгтэйчүүдийн эрхийг хангах, Монголын баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн хийж бүтээж буй бүхэн дэлхийн зах зээлд гарах ёстой гэсэн үзэл санааг баримталж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр чамгүй ажил хийж байв.
Энэ үзэл санаандаа өнөө хүртэл тууштай байж, баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ дэмжин, төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг хүчирхэг байлгах талаар анхаарсаар буйгаа дуулгая.
Монголын ардчиллын туг болон намирч, ардчилал хүний эрхийн төлөө, алдагдаж буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө дуугарч буй эмэгтэйчүүд та бүхнийг миний бие улстөрчийн хувьд болон хувь хүний зүгээс цаг ямагт дэмжих болно.
Эмэгтэйчүүд та бүхний өрх гэртээ болон улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр өдөр өдрөөс өсөн нэмэгдэж, төрийн үйл хэргийг илүү уян хатан, ухааны цараатай, өргөн хэмжээнд харж залж буй их ухааныг тань хүндлэн 49 дэх жилдээ албан ёсоор тэмдэглэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр чинь хүндэтгэл болгон мэндчилгээ илгээж буйг хүлээн авна уу.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай.
Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч, МоАх-ны дарга Х.Баттулга
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.155] 2023-03-12 07:37:55
Энэ Монголоос зайлаад өгвөл жаахан сэхэл авмаар байх юм
Caak [202.9.46.206] 2023-03-09 22:21:32
Энэ одоо дуугүй байвал барав. Хуцаад л . Өөр хэлэх үг олдохгүй юм
Зочин [66.181.186.93] 2023-03-09 12:06:43
Ийм адгийн шаар төр барьж байсан гэхлээр ой гутах вм
Зочин [66.181.191.236] 2023-03-09 07:22:29
Ulin gutsoo horchin horligchin lalaraa
zochin [66.181.178.217] 2023-03-09 04:19:56
болиосоо цаашаа, аль хэдийн хүмүүсийн итгэлийг алдсан байж, мэддэггүй юм байхдаа, жоохон мэдрэмжтэй баймаар юмаа
zochin [31.10.167.52] 2023-03-09 00:03:02
bas neg hudlaa yarisan hulgaich
Зочин [66.181.182.79] 2023-03-08 22:44:28
Мөнхнаран ээжийн дор
Зочин [107.116.83.35] 2023-03-08 21:31:50
адгийн хулгайчууд төр барих юмдаа
Зочин [192.82.70.55] 2023-03-08 21:55:53
Чи төр бүү хэл чацгаа ч барьж чадахгүй
M [122.201.21.66] 2023-03-08 20:41:32
Монгол ялна гэж юу яриад байсан юу болсон бэ хө
зочин [59.153.86.116] 2023-03-08 20:04:21
монгол хүний сайхан амьдрах боломж бололцоог хулгайлагч байж одоо болио .
Зочин [202.9.40.8] 2023-03-08 17:14:51
Bayrlalaa
Зочин [150.129.141.232] 2023-03-08 16:34:59
Уул нь ерөнхийлөгч биш юм сан
Зочин [192.82.70.55] 2023-03-08 21:57:14
Удахгүй
зочин [202.9.47.48] 2023-03-08 16:02:12
хуц зайл
Зочин [202.55.188.84] 2023-03-08 15:58:04
Хулгайчдаа баярллаа олон тэрбум долларын хохирол учруулж улс гэрээ ядуугаар нь үлдээсэнд
Зочин [202.126.88.139] 2023-03-08 15:39:28
Монголыг хорлож ноогдол ашигаа хүртэх байсан эмэгтэйчүүдийн боломжийг хулгайлж Монголд хэрэгцээгүй төмөр зам тавиулсан та хохирлыг бүрэн төл!!!!
Зочин [192.82.70.55] 2023-03-08 22:04:04
Чи тэгээд төмөр зам тавиулсан гээд дургүуй чинь хүрээд байгаа юм уу Монгол улс төмөр замаа тавина уу засмал замаа тавина уу чамд ер нь ямар хамаа бна
Зочин [79.237.251.214] 2023-03-08 13:52:11
Зсссссссс зүгээр цаашааа
Зочин [66.181.181.63] 2023-03-08 12:52:14
Шоронд хатаж байх ёстой хүн мэндчилгээ бичээд суугаад байнашт
Malchin [66.181.182.249] 2023-03-08 12:15:12
Зүгээр сайхан тайван, хувь хүн байж болдоггүй л юм байх даа. Ерөнхийлөгч байсан үеэ дурсаж санаад л.
0000 [64.119.27.203] 2023-03-08 11:48:24
Баттулга, нохой, НЬ, нохой, гэхдээ, Монгол, нохой
Зочин [66.181.161.250] 2023-03-08 11:38:59
Тоодон тангадыг барьж шалгах болоогүй юу?
zochin [202.179.27.104] 2023-03-08 10:50:08
Bayarlalaa.Tand sain saihaniig erooe.
Зочин [203.23.199.84] 2023-03-08 10:47:05
Bayrlalaa.
Zochin [202.72.245.209] 2023-03-08 10:10:57
Bayrlalaa