Хятадын 200 компаниас 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

Aдмин / Нүүр

Монголын Залуучуудын холбооноос Хятадын хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 16-18-нд зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Хятадын 200 компанийн талаарх мэдээллийг маргааш олон нийтэд танилцуулах юм байна.

Энэ талаар МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Хятадын 200 хөрөнгө оруулагчийг энэ сарын 16,17,18 гэсэн гурван өдөр Улаанбаатарт урьсан. Хөх хотын Залуучуудын холбоо болон Монголын Залуучуудын холбоо хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд цар тахал, олон улсын нөхцөлт байдлаас шалтгаалан олон бизнесийн үйл ажиллагаа зогсож, олон мянган хүн ажлаа алдсантай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, тэдгээрийг урих зорилтынхоо хүрээнд дээрх форумыг зохион байгуулж байна.

Хятадаас 700 орчим компани бүртгүүлснээс Ажлын хэсэг 200 компанийг шалгаруулсан. Эдгээр компаниуд санхүү хөрөнгийн баталгаатай, Хятад улсад ямар нэгэн шүүхийн маргаан, өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Эдгээрээс гадна Монголд аялах, судалгаа шинжилгээний ажил хийхгүй.

Зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд буцах гэсэн шаардлагыг тавьсан. Компани бүр нэг сая болон түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн. Банк, санхүү, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцсон.Ингэхдээ гурван өдөр өөр салбарын хөрөнгө оруулагчид уулзана.Эдгээрээс уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалт татахаар таамаглаж байна.Хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс хэзээ, ямар бизнест хөрөнгө оруулах, хэрхэн хөрөнгөө буцааж авах талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн.

Оруулсан хөрөнгөө аюулгүй буцааж авах нь хамгаас чухал. Тиймээс форумын үеэр хоёр хуулийн фирм ажиллаж гэрээ, хэлэлцээр байгуулах үед Монголын талаас хуулийн зөвлөгөө өгнө. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль өнгөрсөн жил батлагдсанаас хойш Ази тивдээ хөрөнгө оруулалт татахад хамгийн таатай орчинтой улс нь Монгол болоод байна. Хамгийн багадаа 100 буюу түүнээс дээш сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар зорьж байна.Бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. 400 орчим компанийг бүртгэж авна.

Төслийн танилцуулгаа 1-2 хуудсанд багтаан товч бэлтгэхийг компаниуддаа уриалж байна. Хөрөнгө оруулагч танай төслийг сонирхсон тохиолдолд дэлгэрэнгүй танилцуулга хийх боломжтой. Тухайн компани орчуулагчгүй бол Ажлын хэсгээс орчуулагч хөлслөх боломжтой. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ форумыг зохион байгуулж байгааг дахин хэлье. Цаашид олон салбарт хамтарч ажиллана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нарт урилга өгсөн” гэж ярилаа.


Сэтгэгдэл

Ardhvv [74.96.0.11] 2023-03-09 22:40:30

Ene hvmvvs yg ymar ajil hiij baih ystoi hvmvvs yum be oyutanii holboonii hvmvvs mongol ulsiin hurungu oruulaltiin talaar yriadal.haraad baihad erliiz ugshiltai nuhudvvd bna.ta nar bitgii ylsad hurungu mongu heregteigeer dalimduul ene bvhnii tsaana hujaagiin tootsoolson zuulun bodlogo yvj bga .hurungu oruulj bga nereer baahan mungu bashan hytad oruulj ezleh gee yu bid medne ene argiig chin ta nar bol tednii zaasnaar yvj bga hvmvvs Odoo mongold turiin baiguullagt ajildag hvmvvs bvgd 3-n vyiin tvvhee neg bicheed ugdu ene talasr mongol hvn bvhen heleh tsag ni bolson shv vvniig zambraagvi bolgoson hvmvvs ni erliiz enkhsaihan.hvzvvgvidorj nariin ajil munuus mun shv

иргэн [192.82.75.29] 2023-03-09 21:33:58

Энэ улс орон маш ноцтой байдалд хүрснийг харуулж байгаа жишээ. Үүнийг тайлбарлах нь илүүц байна шүү дээ. Мөнгө болох л зүйл нүдэнд үзэгдвэл юу ч хийхэд бэлэн шалиг залуу үе аль хэдийн өсөж бойжсон байна.

Иргэн [66.181.160.119] 2023-03-09 21:56:24

Харин тийм, МЗХ гээд бгаа нь хятадын бодлогоор хийгдэж бгаа юм шиг харагдаж бна. Энэ холөооны дарга гишүүдийг судалж үзэх хэрэгтэй. Хятад угшилтай даалгавартай хүмүүс шиг бна даа. Монгол улс минь оршин тогтнох нөхцлөө хиртэй хэдэн төгрөгөөр өгч бгаа юм биш үү. Нэг сая доллар хүрэхгүй 200 компани оруулна гэдэг маш ноцтой асуудал. ТТГ анхаарах цаг болсон байна

Зочин [42.48.4.201] 2023-03-09 21:16:33

Oyutnuudiin surch bolovsroh tal deer anhaarah bguullaga yun businessiin bguullaga bolood guigeed bnaa

Zochin [66.181.161.65] 2023-03-09 17:30:41

Zaluuchuudiin holboo n ingej bna gdg ayul irlee de,naaduul chin dundaas n awaad darga soligdono oilgomjtoi

Зочин [192.82.77.201] 2023-03-09 17:00:43

Энэ бол маш аюултай алхам үндэсний аюудгүй байдал гэж бий татварын асуудлаар зг оролцох ёстой байгалв хамгаалах хөрс усны асуудал макро эдийн засагт яаж нөлөөлөхийг судлах ёстой замын түгжрэл арилгах хөнгөн галт ьэрэг барих асуудал байж болно 100 сая хөрөнгө оруулаад 10000 хяьад орж ирвэл яха вэ

Зочин [103.100.225.146] 2023-03-09 16:38:04

Yaaana aa, ene heden oyutand itgeed 100 say dollar uguhgui baih aa. Mobgoliin zaluuchuudiin holboo gej yamar chig uuregtei gazar ve? MAN ii daraagiin ueiig beltgeh l gants uureg tei yu?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.