ӨНӨӨДӨР: Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах арга хэмжээ болно
Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
09:00 цагт: Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, E-Mongolia системээр дамжуулан хүлээн авах арга хэмжээ болно.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
09:00 цагт: Хил хамгаалар Ерөнхий газар, check.mn сайт хамтран хэрэгжүүлсэн Атга чулуу-Сөөм газар төслийн хаалт болно. Утас: 89 110412
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
10:00 цагт: “Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулган чуулна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНТ шууд дамжуулна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО
11:00 цагт: Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "УБТЗ ХНН-тэй Хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд"-аар мэдэгдэл өгнө. Утас: 86110009, 99149240
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Өнөө цагийн шилдэг гоцлол хөгжимчид зөвхөн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонордуулах “Mongolia in music” тоглолтын талаар “Виртүс” академиас мэдээлэл хийнэ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: “Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон асуудлаар мэдээлэл хийнэ.
УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ
17:00 цагт: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран зохион байгуулах “Open data meetup 2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээ болно.
Сэтгэгдэл
иргэн [103.212.118.17] 2023-03-10 10:08:56
Хулгайч хулгайчаа барьдаггүй шүү МАН ийнхан ???????!!!!!!!!@