Д.БААСАН: УЛСЫН ХЭМЖЭЭНД 1.2 САЯ ГАРУЙ АЖИЛЛАХ ХҮЧ БАЙГААГААС 442 МЯНГА НЬ НДШ ТӨЛДӨГГҮЙ

Aдмин / Нүүр

Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны тархалтын хэлтсийн дарга Д.Баасангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн асуудлаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хичнээн хүн байна вэ?

-Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас манай байгууллага улирал тутам цалингийн мэдээ гаргах зорилгоор тайлан, мэдээллийг нь авдаг. Энэ оны мэдээлэл ирэх долоо хоногт гарна. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээс хүргэе. Монгол Улсын хэмжээнд 758 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн гэж гарсан байна. Энэ нь улсын хэмжээнд дундаж цалинд хамрагдаж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манайд ажиллах насны буюу хөдөлмөрийн насны хичнээн хүн байдаг юм бэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрлөх насны хүн амыг 15 наснаас дээш гэж үздэг.

Хуучин бол манайд 16-64 нас гэж явдаг байсан. Тэтгэвэрийн насыг эрэгтэй хүн 59, эмэгтэй хүн 54 нас гэж тооцож явсан.

Ерөнхийдөө олон улсын байгууллагаас тодорхойлсоноор 15 наснаас дээш насных гэж үзэхээс өөр аргагүй л дээ. Тэр утгаараа нийт хөдөлмөрийн насны 2.2 сая хүн манай улсад бий. Үүнээс ажиллах хүч гэвэл улсын хэмжээнд 1.2 сая хүн байна. Харин ажиллах хүчинд харьяалагдаагүй 888 мянган хүн ам байна.

-Ажиллах хүчинд харьяалагдахгүй хүн ам гэхээр юуг хэлж байна вэ?

-Янз бүрийн шалтгаантай хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насных атлаа янз бүрийн шалтгаантай хүний тоо гэсэн үг. Үүнд дотор оюутнууд, хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд, малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарсан иргэд, гэрийн ажилтай, хөгжлийн бэрхшээлтэй гээд орно. Яг цэвэр ажиллах хүч гэвэл 1.2 сая хүн байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүс хэд байна вэ?

-Түрүү нь хэлсэн 1.2 сая ажиллах хүчин дотор байнгын болоод түр ажиллагсад орж байгаа юм. Үүнээс 758 мянган хүн нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гэсэн шүү дээ. Тэгэхээр үлдэж байгаа 400 гаруй мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэсэн ерөнхий дүн гаргаж ирээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 1.2 сая гаруй ажиллах хүч байгаагаас 442 мянган иргэн НДШ төлдөггүй гэж ойлгож болно. Гэхдээ үүн дотор ажил олгогч ажилтан хоёр хоорондоо тохиролцож, гэрээ байгуулаад ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ч ордог. Хувь хүмүүсийн хооронд ажиллах процесс явагдаж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл гэж төлөгдөхгүй. Эдгээр иргэдийг шууд нийгмийн даатгалын шимтгэл төл гэж шаардах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр ажил олгогч болон ажиллагсдын бүртгэлийн асуудал чухал байгаа. Бүртгэлийн асуудлыг илүү нарийн оновчтой хийж чадвал тодорхой тоон судалгаанууд бодитой гарч ирнэ л дээ.

-Сайн дурын даатгуулагчдын тоог тодруулбал. Ажил хийдэг атлаа даатгал төлдөг олон мянган иргэд бий шүү дээ. Тухайлбал, малчид, захын наймаачид гээд...?

-Хамгийн сүүлийн үеийн ирүүлсэн тайлан мэдээллээс аваад үзвэл тодорхой тоо гарч ирнэ. Юуны өмнө албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчдын тоог нэгдсэн байдлаар хэлэхэд 1.2 сая гаруй хүн бий. Үүнээс сайн дураараа даатгуулагч 162 мянга гаруй иргэн байна гэсэн тоо баримт ирсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.209] 2023-03-11 08:59:48

NUAT Tulduggui xyygui mungu uguugchdiig shygel uleej ilruulex xeregtei.

зочин [192.82.69.197] 2023-03-10 22:12:18

Ажилгүй орлогогүй хүмүүс яаж НДШ төлөх юм бэ? НДШ төлөөд ч яах юм билээ? 30-40 жил НДШ-д мөнгө төлөөд тэтгэвэр тогтоолгож амжихгүй хорвоог орхих тохиолдол зөндөө биз дээ? эсвэл тэтгэвэр тогтоолгоод л ядуу буюу улны гэдэг ангилалд шууд гулсаж ордог биз дээ? Тэгэхээр НДШ төлөх хэрэг байна уу? Залуучууд гадагш урсаж, Монголын тархи дахиад гоожиж байна уу?

shudraga bus [203.91.112.242] 2023-03-10 17:20:10

НДШ төлөлтөөрөө хажуудаа бараг 2 багш цалинжуулах хэмжээний мөнгө олон жил төллөө эргээд төр нь ямар ч дэм тус давуу тал байхгүй зүгээр хүчээр дээрэмдэж авсаар байхад энэ улсад ажил хийж шудрагаар НДШ төлөх хэн ч байхгүй

Zocgin [66.181.161.3] 2023-03-10 14:51:23

Niigmiin daatgal toldogch ashig garahguishtei,erni niigmiin daatgal heregguishtei,erul mend tolj bgach,emchilgeni tolbort saya hurehgui togrog garna uldsen heden sayaiig huviasa ogno .....zz

Зочин [66.181.161.11] 2023-03-10 14:04:31

ХАОАТ, НДШ төлөөгүй бол түргэн, цагдаа, сургууль, цэцэрлэг үйлчлэхгүй байх хууль хэрэгтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.