ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ЗОДСОНООС ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ЭМНЭЛЭГТ ХҮРГЭСЭН БАЙНА
Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр "Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр гэмтлийн байгууллагаас бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Гурван насны Б нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явц нь хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Гурван настай Б-г түүний ээж Л, хамтран амьдрагч Э нар эмнэлэгт хүргэсэн бөгөөд Э нь эмнэлэгт хүргэсэн даруйдаа зугтсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчилсан. Эмнэлгийн байгууллагаас хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн.
Гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна. Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ
Сэтгэгдэл
Zochin [202.126.90.6] 2023-03-11 14:21:20
Ene hvn dvrst novshiig uuriig n tamalj zobooj vhvvleech
ЗОЧИН [103.229.120.174] 2023-03-10 12:46:36
ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ЦААЗАЛ, ЭЛБЭГДОРЖИЙН ӨӨРИЙГӨӨ Л ДЭЛХИЙД PR -ДСАН ХУУЛЬ ШТ
зочин [202.9.40.148] 2023-03-10 12:08:59
иймэрхүү малуудыг зүгээр л цаазалж байвал таарна