XIV ДАЛАЙ ЛАМ: ХАЛХ ЖАВЗАНДАМБЫН ХУВИЛГААН ЭНД ЗАЛАРСАН БАЙНА

Aдмин / Нүүр

Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ёслол. Мандал өргөх үеэр. 2023.03.08


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн том ёслол боллоо. 8-ны өдөр авшигийн бэлтгэл номын айлдвар айлдсан бол 9-нд гол авшиг хүртээсэн юм. 8-ны өдөр XIV Далай Лам дуганд морилохын урьд уламжлал ёсоор сүсэгтнүүдийн дэргэдүүр өнгөрч ойр байгаад нь адис хүртээж, хол байгаатай нь гар даллан мэндчилэв.

Энэ үеэр Монголын сүсэгтнүүдийн төлөөлөл болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, өндөр настан Дашдондов нутгийн брэнд болсон Монгол өргөө цагаан гэрийг Дээрхийн гэгээн Далай багшид ард түмнээ даатган өргөж буйгаа илэрхийллээ. Тэрбээр гэрт урьж, хадаг, мөнгөн аягатай хорхой ааруул барьж байгаа нь шууд бичлэгээс харагдсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сум гэрийн мод үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог аж.

Ингээд номын бэлтгэл ажил жигдэрч Далай Лам суудал эзэлмэгцээ ном тавихаасаа өмнө өөрсдийнх нь дунд Халхын Х Богд заларч буйг зарласан нь тэнд цугласан болон лайваар шууд үзэж байсан сүсэгтнүүдийн хувьд гэнэтийн сонин мэдээ байлаа. Далай лам "Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна" гэхэд дуган даяараа чимээгүй болов. Далай Лам "Ойлгож байна уу" хэмээн номд суугаа сүсэгтнүүдэд хандан хэлэхэд хариу болгож хурайлцгаав. Далай Лам инээснээ "Халх Жавзандамба бол Нагбува ёсны Дэмчигийн бясалгалыг төрөл тутамдаа хийж байсан, энэ бясалгалтай машид холбоотой ийм лам юм аа" хэмээв.

Тэрбээр Х Богдыг товч танилцуулж, түүний тухай цөөн өгүүлбэр ийн хэлсэн нь ялангуяа монголчууд, Монголын сүсэгтнүүдийн хувьд гэнэтийн сайхан мэдээ байсан юм. Х Богдын хойд дүр тодорсон тухай сураг 2016 оноос дуулдаж, элдэв таамаг явж байсан нь ийнхүү эцэслэгдэж, Далай Лам дэлхий даяар Монголын Х Богд тодорсныг албан ёсоор зарлачихлаа.

Х Богдын хойно "Монполимент" группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав сууж байгаа нь бичлэгээс тод харагдсан. Түүний зээ хүүг IХ Богдын хойд дүрээр тодорсон гэх сураг ажиг олон жил явж байсан нь ийнхүү баттай болчих шиг боллоо. Харин Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн зүгээс Х Богдын талаар ямар нэгэн албаны байр суурь илэрхийлээгүй байна.


Сэтгэгдэл

Jinhene Mongol [133.200.137.65] 2023-03-12 10:58:05

Bariin zulzagiig bagad ni. neg jinhene tsustei Mongol zaluu ene sheesiig tsaash ni haruulchih. TUVDuuduug tseverleh tsag ni bolj.

Zochin [202.126.89.209] 2023-03-11 09:11:57

Xaria xuria xurau,buyan zaya ni Mongoldoo.

Зочин [31.32.212.183] 2023-03-10 23:22:01

Bydyyleg teneg yhmel zantai zarim Mongolchyyd ta nart er hamaagyi asyydal,yynd orolzoj demii balaigaa byy chalch!!!!ene bol oyunlag hymyysiin ireedyin yil hereg .....sasin medehgyi sanbaar asbig medehgyichyyded hamaagyi syy...............

Зочин [103.229.120.127] 2023-03-10 14:12:57

Хар тангадууд халхын тархийг базсаар байхууу

Зочин [192.82.65.88] 2023-03-10 13:28:06

Далай багш тодруулсан, зөвшөөрсөн бол бусад нь одоо юм хэлэх шаардлага байгаа юм уу? Далай багштай эн дүйцэхүйц хэмжээнд таньж зөвшөөрч чадахгүй бдуугарах шаардлага байх. Хүүхдийг харин багаас нь эвдээд, элдвээр гоочлоод заяаг нь төөрүүлчихгүй л байх хэрэг

ЗОЧИН [103.229.120.174] 2023-03-10 12:50:54

ТӨВДҮҮДИЙН ШОУ ӨӨР ЮУ Ч БИШ, ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭЖ

Зочин [66.181.160.118] 2023-03-10 12:30:48

" Хорхой " ааруул гэнэ үү - муу ёрын юм бэ ... За тэр ч яахав , Х Богд маань Л . Энэбиш даргын маань СҮНС - Жавзандамба \ ТӨВӨД \ хутагтын маань ХОЙТ ДҮР болж байна уу , юу л болоод байна даа , сүсэгтэн олондоо нэг ой тойнд нь ортол ойлгуулаад өгөөч , тусгаар тогтносон Монгол Улсын минь ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ....


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.