СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ 2 ДАХИН ӨСЧЭЭ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр "Төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулах нь" сэдвээр мэдээлэл өглөө. Төлбөрийн тэнцэл 2022 онд 727 сая долларын алдагдалтай гараад буй. Үүнээс импортын барааны задаргааг харвал суудлын автомашины импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанк суудлын автомашин оруулж ирэхэд импортын татвар тавьж чадах эрх бүхий газар биш. Бид өнгөрсөн онд хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгож багасгасан.
Ингэснээр хэрэглээ талд нь чадахаараа хязгаарлаж байгаа зохицуулалт юм. Гэтэл ийнхүү арга хэмжээ авсан ч автомашины импорт нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал 2023 оны наймдугаар сар хүртэл Land Cruiser 300, Lexus 600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины захиалга дууссан гэх мэдээлэл байна. Лизингийн хугацааг 30 сар болгоод байхад автомашины импорт нэмэгдсээр байгаа нь бэлнээр төлж байгаатай холбоотой.
Мөн нөгөө талдаа иргэд банкнаас лизинг авахаа больж, банк бусаар зээлээ гаргах нь илбэг байна. Мөн оруулж ирж буй компаниуд нь өөрсдөө лизинг хийдэг болсон. Ийнхүү лизинг хийхэд заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гээд банкны салбарт авах арга хэмжээг чангаруулсан ч үр дүнд хүрэхгүй байна. Иймд хуулиа өөрчлөх шаардлага үүсэж буй юм" гэв.
Сэтгэгдэл
Mongil [202.126.88.109] 2023-03-11 12:10:11
Shine huuchin mashinii tatvaraa nemeechee tegeel boloo mashin avch baigaa hunii umnuus Zeel ugch baigaan 70%-iin tatvar hezeech tuluhgui Dotooddoo dahin zarj ner shiljvel tahiad 2%-iin tatvaraa avaachee bair mashin 2 2laa hurungu bizdee
Бат [64.119.17.231] 2023-03-10 14:17:01
Буруу талдаа жолооны хүрдтэй олон жилийн насжилтай машины импортыг зогсоогооч