Б.Баяраа: Төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн болж буйгаа төрдөө мэдэгдэж байна

Aдмин / Нүүр

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа: "Бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн ЗТХЯ, Ерөнхий сайдад санал шаардлагаа удаа дараа хүргэсэн. Гэвч шаардлагад хариу өгсөнгүй. Иймээс өнөөдөр бид ажил олгогч нарын эсрэг хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх албан тоотоо хүргүүллээ. Сонирхлын маргаан үүсгэнэ гэдэг нь үйлдвэрчний эвлэл албан ёсоор ажил хаялт зарлах эрх нь үүсэж байна гэсэн үг юм. Ийм учраас төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн болж буйгаа төрдөө мэдэгдэж байна.

Ажил олгогчийн зүгээс цалин хөлсний шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, хамтын гэрээний зарим заалтуудыг шинэчилж өөрчлөх, зүйл заалт нэмж оруулахаас зайлсхийж, хэлэлцээрийг зогсонги байдалд оруулж байна.

Хамтын гэрээнд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхлыг бий болгохгүй байх, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгах нэмэлт зүйл заалтыг тусгах ёстой. Ажлын байрны бэлгийн дарамт энд тэнд гарч байна. Үүнийг таслан зогсоохгүй байна.
УБТЗ-ын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг шалтгааныг улмаас үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж байна" гэв.


Сэтгэгдэл

зочин [192.82.90.151] 2023-03-11 08:27:00

Ажил хаях шээс байхгүй ээ

Зочин [150.129.140.89] 2023-03-10 20:55:52

Тээврийн яамны одоогийн бүх сайд, дарга нарыг болон УБТЗ ХНН-ийн бүх дарга нарыг солихоос наана ажил сайжрахгүй дээ, харж л байгаарай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.