Сэтгэл оюун руу нэвтрэх түлхүүр “Emotional Quotient” үзэсгэлэн нээгдлээ

Aдмин / Эдийн засаг

Бодол оюун, сэтгэл хөдлөлийг зөв хослуулснаар илүү амар тайван, аз жаргалтай амьдрах учиртай хүмүүний харилцаа өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, цахимжихын хэрээр нэгнээсээ холдон алсарсаар… Биечлэн уулздаг харилцаа ухаалаг төхөөрөмжийн дэлгэцийн ард шилжиж, биет ба цахим ертөнцийн хил ялгаа бүдгэрч, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх нь багасаж, харилцааны чадамж улам бүр суларсаар буй мэт…

Уран бүтээлч О.Үржинханд өөрийн бие даасан дөрөв дэх “Emotional Quotient” үзэсгэлэндээ бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй цахим шилжилтийн нөлөө, нийгмийн амьдралд “амьд харилцаа”-ны эзлэх орон зай улам бүр багасаж, ингэснээр хувь хүний оршихуйн тэнцвэрийн нэг болсон EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар улам бүр суларч буйг уран бүтээлдээ тусган харуулжээ. Монгол зургийн уламжлалт уран нарийн техник ажиллагаагаар бүтээгдсэн эдгээр контемпорари бүтээлүүд эгэл хүний үгээр илэрхийлэмгүй сэтгэлийн гүнийг тэмдэглэн үлдээсэн мэт харагдана.

Нүүдэлчин соёлоор уламжлагдан ирсэн монгол авдар савны түлхүүрээр нэн шинэ орчин үеийн өрөг урлагийг бүтээн босгосон нь сонирхол татна. Айл бүрд байх өөр өөрийн онцлогтой түлхүүрийг урлан түүн дээр нарийн зурагдсан байгалийн элементүүд харагдах нь хүний сэтгэл рүү нэвтрэн орох, өөрийн сэтгэл рүү өнгийн харах гэсэн нэг хүслийн бүтээл мэт сэтгэгдэл төрүүлнэ.

imageimageimageimage


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.209] 2023-03-11 09:02:31

Maah zuv , goe buteel umaa ochij uznee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.