Х.Пүрэвжаргал: Манай автозамууд хамгийн ихдээ 44 тоннын даацтай байдаг
Зам тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал" Авто замын даац хэтэрснээс үүдэж замд эвдрэл үүсэж осол, аваар гарах өндөр эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд баригдаж байгаа нийт авто замууд хамгийн ихдээ 44 тонныг даахаар хийгдсэн байдаг. Тусгай зориулалтын зам дээр харин том оврын ачаа тээврийн машинаар тээвэр хийх боломжтой. Бусад зам дээр даац хэтрүүлж тээвэр хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн төвөөс авто замын даац хэтэрсэн асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан.
Улмаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэлд эрчим хүчний нүүрсийг даац хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилд Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байгаа. Түүнчлэн улсын чанартай хатуу хучилттай авто замаар ачаа даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг шууд зогсоох арга хэмжээ авсан.
Манай улсад мөрдөгдөж буй журамд нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байх ёстой гэж заасан байдаг. Иймд том оврын машинууд стандартад заасан хэмжээнд нийцүүлж тээвэрлэлт хийх шаардлагатай" гэлээ.
Түүнчлэн улсын хэмжээнд энэ жил 1274 км хатуужилтай авто зам, 229 метр төмөр битон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Даац хэтэрсэнтэй холбоотойгоор зам засварын ажилд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь зөвхөн их засварын ажил бөгөөд бусад өдөр тутмын урсгал засвар хийгдээд явж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-12 08:47:05
ХЭТДЭЭ БОСОО ТЭНХЛЭГИЙН ЗАМУУДААР ТРАНЗИТ ТЭЭВРИЙН 100тн бараа ачсан 140тн -той том оврын машинууд явна, Эдгээрт зориулж босоо тэнхлэгийн транзитын замуудаа ийм даацтай барих хэрэгтэй шүү, бусад замуудаар нийт жин нь 44 тн гэдэг бодит байдалд яагаад ч нийцэхгүй, ЖНЬ:Алтанбулаг-УБ-Замынүүд одоо байгаа замаар 60тн даацтай машин 20-хон тн ачих уу, энэ бодит байдалд нийцэх үү, Нийт жин 44тн бус 1 гол дээрхи ачаалал 11тн гэж л мөрдөх хэрэгтэй. ЖНЬ: 6 голтой машины нийт жин 66тн-оос илүүгүй бна гэж тооцох хэрэгтэй.
Баярсайхан [202.126.90.147] 2023-03-11 13:40:57
Дундговь Өмнөговь чиглэлийн замаар ч бас Мааньт Чойрлуу тонн хязгааргүй нүүрс тээвэрлэж байна. Мөн Дундговийн Хулд сумаас цементийн үйлдвэрүүдрүү гөлтгөнө тээвэрлэхдээ 90-100 тонн ачиж явдаг юм байна. Хамгийн гол нь эдгээр машинуудыг цагдаа авто тээвэр нь харсан ч хараагүй мэт явуулдаг. Үүний цаана асар их ашиг сонирхол авилга байгаа шүү. Шалгадаг газрууд нь шалгаасай.
Eh oron [202.126.90.20] 2023-03-11 10:28:15
Hvve naad zamaa sain chanartai tabiachee chanar muutai zam barij ulsiin mongo idcheed jolooch nariig daramtalj baidgaa bolio jisheen orosoos kantenert 25 toon baraa achaad cholootei bolbo mashin yabaad irdeg irsen hoinoo mongold fvvlej vzeed 1-2 toon ilvv bain manai zamiin daaz 44 geed yabuulahgvi boon ym bolon lazaa zadal 2-tooniig oor mashind ach geed uurlan gaali shalgaagvi baihad laz zadaluul shorond oron teheer yahuu mongo ogon tegeel Za yab gen !!!