Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүллээ
Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бүртгэлийн санд 1.267.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байв. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт ордог. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй байгаа аж.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж ярихдаа, “Тав буюу түүнээс олон жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна. Жолооч нар олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авахгүй, чирэгдэл учруулахгүй” гэсэн юм.
Сэтгэгдэл
Ийм бүртгэлээр юугаа хийдэг юм? [192.82.89.227] 2023-03-11 14:28:09
36 хувийг нь бүртгэж татварыг нь авч чаддаггүй юм бол үхсэнээ хийж автын бүртгэл тооцоог хөтөлдөг юм? Ийм бүртгэл хэнд хэрэгтэй юм бэ?
Зочин [122.201.22.26] 2023-03-11 12:12:05
2 жилийн өмнө очиж хасуулсан.Унахгүй эвдэрсэн машины татварыг нь нөхөж авч новширсон доо.