“Эмээлт”-ийн үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлжээ
БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн хяналтууд яамдад очсон. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс байгаль орчны чиглэлийн хяналт БОАЖЯ-нд харьяалагдаж байна.Их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж буй 949 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Долоон чиглэлээр урьдчилсан шалгалт хийнэ. Улсын хэмжээнд төлөвлөгөөт болон урьдчилсан хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн.Иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтууд хийж байна. Хамгийн их тулгамдаж буй асуудал агаарын чанар. Агаарын чанарын болон хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай хог, хаягдал хөрсний бохирдол үүсгэж байгаад шалгалт хийж байна" гэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-13 16:54:58
ТӨР ХУЖААГИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХООЛООР НЬ ДАМЖУУЛЖ НИЙЛЖ ИРГЭДЭЭ ГЕНОЦИТ ХИЙЖ БАЙГАА НЬ ТЭР
Зочин [114.254.1.190] 2023-03-13 15:42:35
Одоо шалгаад юу ч гарахгүй. Нөгөө хорой олон тонн мах зарагдаад хоол болоод ионголчуудын ходоодоор ороод дууссан хойно нь шалгаж эхэлж байна. Нэг юм хэлэад байх шиг