ЭМЭЭЛТИЙН МАЛЫН ГАРАЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЦЭГҮҮДИЙГ ЦЭВЭРЛЭВ
"Монголд зочлох жил 2023-2025" арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайдн "Эрүүл цэвэр орчин бүрдүүлэх" их цэвэрлэгээ орон даяар үргэлжилж байна. Аяны хүрээнд өнөөдөр Эмээлтийн малын гаралтай хог хаягдлын цэгүүдийг цэвэрлэлээ.
БОАЖЯ-ны Хүрээлээ буй орчин, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хөрсний бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Нямсүрэн, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжав, М.Бадамханд, СХД-ийн 32 дугаар хорооны Засаг дарга С.Уянга, Олон нийтийн байцаагч Ц.Цэцэгмаа, Нийслэлийн БОГ-ын улсын байцаагч Д.Баасанхүү, П.Батсайхан, "Бид Туул голынхон" ТББ-ын Ц.Галбаатар, Д.Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг СХД-ын Эмээлтийн малын гаралтай хог хаягдлын цэгүүдийг цэвэрлүүлж газар дээр нь ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [43.242.243.111] 2023-03-14 06:35:05
Энэ БОАЖЯ-ны ажил уу, эсвэл дүргийн ТҮК-ийн хийх ажил уу? Эсвэл Пороро попроод байна уу?
зочин [202.126.90.93] 2023-03-13 16:50:35
ДАХИН ХОГ ХАЯВАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ