“Отрын бүс нутагт лиценз олгосныг Өвөрхангай аймгийн иргэд эсэргүүцэж байна”

Aдмин / Нүүр

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчин иргэд, нутгийн удирдлагууд Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин олгосон лицензийн талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Иргэдийн мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурам металс” ХХК-д 2015 онд алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин усны сан бүхий газар, улсын отрын бүс тусгай хэрэгцээний газартай давхцуулж, иргэдийн саналыг сонсолгүйгээр олгожээ.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Б.Баясгалан “Энэ нутагтаа хэдэн үеэрээ амьдарч байгаа хүмүүсийн нэг нь би.Олон голын эх гэж үздэг. Тэр дундаа Сэлэнгэ мөрний эх гэж эртнээс ярьсан. Цаашлаад Хараа, Ерөө голтой нийлдэг. Энэ голын эхэн дээр алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож байгаа юм.

Тиймээс сөрөг нөлөө ихтэй хэмээн үзэж бид эсэргүүцэж байна. Улаанбаатараас хөдөө рүү чиглэсэн “Хөдөөгийн сэргэлт”-ийг зарласан хэрнээ лицензээс болж ус байхгүй бол амьдрахад хэцүү болно. Манай улс мал дээр тогтох уу, уул уурхай дээр тогтох уу гэдгээ шийдээгүй юм болов уу гэж харж байна. Зарим нь мал аж ахуй, зарим нь уул уурхай дээр тогтоно гэж зөрчилдөж байна” гэв.

Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин П.Галсандорж “Задгай устай энэ газар дөрвөн улирлын турш нутагладаг хүмүүс яах вэ. Лиценз олгосон газрын ойролцоо тахилгатай хоёр ч уултай газар байгаа” гэсэн юм.

Ийн малчин иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авлигатай тэмцэх газар, Монгол банкинд гомдол гаргаж, Д.Эрдэнэбилэг нар болон төрийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдлээ. Мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, ерөнхий сайдад дээрх лицензийг цуцлуулах шаардлага хүргүүлж байгаа аж.


Сэтгэгдэл

Газар ийн, тухай [64.119.25.202] 2023-03-14 19:19:05

Гаднийханд, газар, өмчлүүлэх, санаархал, бол Төрд, үүрэлсэн, хулгайч, эх, оноосон, урвагч, нарын Гаднийханд, үүлчлэж,, ашиг, олох, гэсэн,, далд, санаа, Ард, түмэн, эх, орон, газар, нутаглан, гаднийханд, өмчлүүлэх, хэлбэрээ, худалдах,юм бол, Ард, түмэн, эх, орон, газар, шорооныхоон, төлөө, төрд, үүрэлсэн Цөөн, хулгайч, намрын, исрэг, амь, насан, үл, хайрлан, хатуу, ширүүн, тэмцэлд, босох, болно

зочин [202.126.90.93] 2023-03-14 11:59:05

ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭСЭН МАЛЧИД БОЛ ӨӨРСДИЙН МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛСАН ШАНТААЖ ТА НАР Л ЭЗЭМШДЭГ БУСАД НЬ ЭЗЭМШИЖ АШИГЛАЖ БОЛДОГГҮЙ ГАЗАР НУТАГ УУ ХАРИН ТА НАР ЖИНХЭНЭ БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ ЦӨЛЖҮҮЛЭГЧИД ШҮҮ. МЯНГАТ МАЛЧИН ГЭДЭГ ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛИЙГ ТӨР БҮҮ ӨГ ТҮҮНЭЭС БОЛООД МАЛЫН ЧАНАР БИШ ТООНД ШҮТСЭН ХЭДЭН ТЭНЭГ МАЛЧИДТАЙ БОЛЛОО МАЛЫН ЧАНАР АШИГ ШИМЫГ Л ДЭЭШЛҮҮЛЭХ БОДОЛОГО ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА.

0000 [64.119.25.202] 2023-03-14 19:25:10

Бэлчээрийн, малыг, ашиг, шим, сайтай, хагас, бэлчээрийн, малаар, өөрчлөж, тоог, НЬ, цөөлөж Ашиг, шимийг, нэмэгдүүлж, Сүү, аалийг, НЬ, бага, оврын, үүлдрийн, аргаар, боловсоруулаж Чанартай, бүтээхтэхүүн, би, болгож, зах, зээлд, гаргаж, орлогчийг, НЬ, нэмэгдүүлэх, асуудалд, төр анхаарал, тавих, цаг, болжээ

ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-14 11:50:47

МАЛ ИХДЭЖ ӨВСГҮЙ БОЛГОЖ БАЙГАЛЬ ОРЧИН ЦӨЛЖИЖ ДУУСЛАА МАЛЧИД МАЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙЖ МАЛЧДЫГ ӨӨР ГАЗАР НҮҮЖ ЦӨЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛГОЁ.

зочин [202.126.90.93] 2023-03-14 11:53:49

Малчид болохоор дуртай газраа нүүж очисон газар болгоныхоо газрын үндэс ургамалгүй болгон цөлжүүлдэг нь ариун явдал юм уу ялангуяа ямаа бол бүүр дуусгаж байна ш дээ. Та нар өөрсдөө байгаль орчин сүйтгэгч цөлжүүлэгч нар шүү

Зочин [202.70.37.160] 2023-03-13 17:32:56

Хол очиж ХУЦ.

Зочин [64.119.25.202] 2023-03-14 19:27:57

Мал, чинь, билчээргүй, бол, орон, амьдрах, боломжгүй, шүү Малгүй, бол, Монголчууд, идэх, хоолгүй, болно, Монгол, хүн, өвс, ногоогоор, хооллож, чадахуу

зочид [202.126.90.93] 2023-03-13 16:46:41

зөвхөн малчдад өмчлөөд өгсөн юм уу битгтй хуцалдаж солиор шантаажны новшнууд

Зочин [180.149.65.2] 2023-03-13 16:08:23

солиорцгоогоод байгаарай дандаа л тахилга тайлга хийдэг унд усны эх мал бэлчдэг газар гээд л донгосдог юм өвчтэй хар шуналууд ажил хийж чадахгүй хэдэн мал өөрсдөө өвс тэжээлээ олоод иддэг бага зэрэг тэнхэрхээр нь алж идэж зарж амьдардаг арга ядсан улс


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.