ӨНӨӨДӨР: Боловсролын төлөө түншлэгчдийн цугларалт, зөвлөлдөх уулзалт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.


ШАНГРИ ЛА ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Боловсролын төлөө түншлэгчдийн энэ оны цугларалт, зөвлөлдөх уулзалт болно. Тус уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг танилцуулна.


МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ БАЙР

10:00 цагт: Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын Уорли Инженеринг компанийн ажилтнууд хуулийн хүрээнд ажил хаялт зарлах гэж байгаа тухай хэвлэлийн бага хурал болно. Утас: 99149240, 89008211


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Улс хоорондын тээврийн асуудлаар болон байнгын ачаа тээврийн тендер будлиантай, хууль бус явагдаж байгаа талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл өгнө. Утас: 350002


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.