Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын компанийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын Уорли Инженеринг компанийн Мега төслийн хэмжээнд ажил хаялт хаялт зарлахаа тус компанийн ҮЭ-ийн хорооны зүгээс мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Монголын Эрчим хүч Геологи Уул Уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангуулах, түүнийг дагаж гарах дүрэм журам, цалин хөлс тогтоох аргачлалд санал өгч холбогдох газруудад хандаж ажилласан талаар онцолж, уурхайчдын илүү цагийн хөлсийг олгох хүртэлх арга хэмжээг МЭХГУУҮЭ-ийн холбооны зүгээс авч ажиллахаа мэдэгдлээ.
Уорли Инженеринг гадаадын хөрөнгө оруулалттай компани нь 2016 оноос хойш Рио Тинто компанын Оюу Толгой төслийн Далд Уурхайн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлын бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 290 Монгол ажилчидтай үүнээс 215 Монгол ажилчид нь байдаг. Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны зүгээс ажилчдынхаа зөрчигдөж буй хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалуулахаар МЭХГУУ Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд хандаж МХЕГ-т гомдол гаргаж хяналт шалгалтын дагуу зөрчил арилгуулах албан шаардлагыг 2022 тавдугаар сарын 31-д хүргүүлсэн боловч ажил олгогч Уорли Инженеринг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээр ч ажил олгогч хууль зөрчсөн нь нотлогджээ.
Энэ тухай ҮЭ-ийн хорооны дарга Д.Жавхлантөгс “Уорли Инженеринг компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг үл хэрэгжүүлэн хууль зөрчиж байгаа нь шүүхээр нотлогдсоор байхад хууль зөрчсөн үйлдэлээ залруулах арга хэмжээ авахгүй Монгол ажилчдын эрх ашгийг хохироосоор байна. Уорли Инженеринг Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны зүгээс Хамтын гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийг эхлүүлж хоёр талаас нийт гурван удаа уулзалт зохион байгуулж ажилчдынхаа цалин хөлсний тооцооллыг зөв тооцож олгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн боловч ажилчдынхаа цалин хөлсийг зөв тооцож олгох асуудал дээр хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргасангүйгээр үл барам дордуулсан нөхцөлтэй цалин бодолтын саналын тооцооллыг ирүүлснээр хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэнгүй.
Иймд Уорли Инженеринг Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хороо Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4 дүгээр заалтыг үндэслэн “Эвлэрүүлэн Зуучлалын ажиллагааны шатанд Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй” уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу Ажил олгогч Уорли Инженеринг ГХО компанид ажил хаялт хийх мэдэгдлийг хуулийн хугацаанд албан тоотоор хүргүүлэх болно.
Уг үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Уурхайн талбар дахь Далд Уурхайн Барилга угсралтын Мега төслийн хэмжээнд ажилтнууд ажил хаялт зарлах болно. Үүнээс гарах үр дагаврыг Уорли Инженеринг ГХО компани хариуцах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн хэллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-15 09:24:46
ШУУД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАН ШИЙДВЭРТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ГАДААДЫН НОВШНУУД МОНГОЛ ХҮНИЙГ ХҮН ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Зочин [43.242.243.23] 2023-03-14 19:57:18
Энэ хүүхний хөмсгийг хэн зураа вэ
зочин [66.181.166.196] 2023-03-15 16:03:23
мэдэхгүй ээ, өөрөө л зурсан байлгүй дээ
Зочин [180.130.10.40] 2023-03-14 18:39:33
TA NAR CHANRIiN SHAaRDLAGA hANgAHGui MUU ALT ZES OLDVORLOJ baigaa bolhoor muu tsalin ogch baigaa uym
Work [202.9.46.92] 2023-03-14 18:23:12
Worley ajilchìd ni dan engineruùd l bdag bizďe undur tsalintai har ajil hiìdeģui