Хүний хууль бүс үйлдэл мазаалайн тархац нутаг хомсдоход хүргэж байна

Aдмин / Нүүр

Мазаалай баавгайг анх 1953 онд агнахыг хориглож, 1995 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулж байв. Учир нь сүүлийн 50 жилд тоо толгой нь маш ихээр багасаж устах аюулд хүрсэн учраас хамгаалалтад авч өнөөдрийн байдлаар 36-50 ширхэг тоо толгойтой болж өсөж үржжээ.

2022 оны арваннэгдүгээр сарын нэгний өдөр нэг мазаалайн зэм олдсон бөгөөд энэ асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллажээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр “Энэхүү хорогдсон мазаалай нь гаднын нөлөөлөл, шинж тэмдэг байхгүй. Хавар буюу ичээнээс гарсны дараагаар ус, тэжээлийн хомстолд орсон байж болзошгүй.

Гантай жил зэрлэг амьтад идэш тэжээлийн хомстолд орж уул уурхайгаас шалтгаалж тархац нөөц нутагтаа чөлөөтэй бэлчих нь хумигдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Зөвхөн Монгол оронд байдаг тодорхой тооны ховор амьтад байдаг. Үүнд, аргаль хонь, янгир ямаа, хулан адуу, халиу буга, монгол бөхөн, цоохор ирвэс, тахь, мазаалай баавгай орно. Уул уурхай, хүний хууль бус үйл ажиллагаатай холбоотой мазаалай баавгайн тархац нутаг хомстож байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

zochin [59.153.114.91] 2023-03-14 15:08:39

uuniig hariutsan ajilladag buhel buten YAM gej b ga da.

Зочин [202.72.245.121] 2023-03-14 14:44:12

2022.11 сар хавар идэш тэжээл нь ховордоод гэнэ ээ. Бичиж байгаа зүйлээ өөрөө сайтар уншиж бай, өрөөл бусдаар шалгуулж бай. Сэтгүүлчийн үүрэг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.