ГАШУУНСУХАЙТ БООМТООР НЭВТЭРСЭН 11.000 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДЖЭЭ
Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажлын явцад шинээр илэрсэн зөрчлийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Нүүрсний гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учир нэлээд хугацаа орохоор байгаа. Мөн ажлын цар хүрээ өргөн байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгч нар хичээн ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна.
Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм.
Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.93] 2023-03-15 09:11:26
76 ХУЛГАЙЧ МӨРӨӨ БАЛЛАХ ГЭЖ ҮНЭХЭЭР ТОМ ХӨДӨЛЖ БАЙНА ШҮҮ
иргэн [192.82.82.97] 2023-03-15 08:43:45
Ямар гайхамшигтай том толгойтой эрх боломжтой хүмүүс вэ. Бүхэл бүтэн улсын хилээр гарсан мэдээллийг устгаж чаддаг. Хариуцсан шадар сайд нь юу хийж юу харж байсан байнаа. Хамтрагч юм биш биз дээ. шалга
Б [103.10.21.244] 2023-03-14 19:53:15
За тийм юм гэж байхгүй шүү. Энэ үнэн бол МАНгийн хийсэн ажил. Хэн хариуцаж байсан нь тодорхой л байгаа. Удахгүй нүүрсний хулгай гэж юм огт байгаагүй болгоно гэж горьдож байгаа юм байхдаа