ОХУ-ЫН ХИЛЭЭР 185 КГ БАРАГШУН ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
Монгол Улсын иргэн олон улсын Ташаант боомт нэвтрэх үедээ 185 кг барагшун гаргахыг оролдож ОХУ-ын Алтайн хязгаарын гаалийн ажилтнуудад баригджээ. Ажилтнууд хууль бус бараа нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоолоо хэмээн мэдээлсэн бөгөөд монгол иргэний машинд хийсэн үзлэгээр 49 ууттай зүйл илэрснийг шалган үзэхэд барагшун байсан гэлээ.
Хууль бус бараа нэвтрүүлэхийг оролдсон иргэн ОХУ-д зарж борлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд барагшуныг гаалийн мэдүүлгэдээ дурдаагүй, нууж хил давуулахыг оролдсон байна. ОХУ-ын Гаалийн газраас тус барааг 370 мянган рублийн үнэтэй хэмээн үнэлж хураан авчээ
Сэтгэгдэл