МОНГОЛ ХУШНЫ САМРЫГ НЭГ КГ-ЫГ НЬ 800 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

Aдмин / Нүүр

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын санаачилгаар энэ сарын 4-9-ний өдрүүдэд Катар, Кувейтэд бизнес эрхлэгчдийн форум болсон талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Уг арга хэмжээний үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн, самрыг Арабын орнуудад шууд экспортлох талаар ярилцан, эхний гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн юм. Мөн Монголын бизнес эрхлэгчид өөр өөрсдийн компанийн бүтээгдэхүүний дээжээс аваачин амталгаа, танилцуулга хийж байсан юм. Сайн мэдээ дуулгахад, “Арвис интернэшнл” компанийн танилцуулга болгон аваачсан хушны самрын үрийг кувейт бизнесмэн нэг кг-ыг нь 70 кувейт динараар худалдан авч, цаашид хамтран ажиллах санал тавьжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ханшаар нэг кувейт динар 11.496.77 төгрөгийн ханштай байна. Үүгээр тооцвол нэг кг хушны самрын үр 800 гаруй мянган төгрөгөөр борлогдсон гэсэн үг. Ингэснээр цаашид манайхан хушны самрыг өндөр үнээр экспортлох боломж нээгдэж байна.

“Хамтран ажиллах яриа хэлэлцээр онлайн байдлаар үргэлжилж байгаа” талаар тус компанийн зүгээс мэдээлэл өгч байна. Өмнө нь манайх хушны самрыг БНХАУ руу хямд үнээр экспортолж байсан билээ.


Сэтгэгдэл

0202 [59.153.86.205] 2023-03-18 11:33:42

Үнэн бол хушгүй болох байхдаа Манайхан мөнгө олж байвал хайрлах гамнах юмгүй болсон шүү дээ

Зочин [66.181.161.12] 2023-03-17 13:37:01

Самрыг нь түүж болно харин Хуш модоо хайрладаг болгох Хууль дүрэм хэрэгтэй байгаа юм, Ойн мод сүйтгэсэн хүмүүсийг хатуухан шийтгэдэг ойн САВДАГууд олон байдаг болсон гэсэн шүү

Зочин [202.179.26.105] 2023-03-15 18:10:35

Худлаа.байгалиа сүйтгээд яах гээ вэ боль

Зочин [202.131.231.2] 2023-03-15 16:37:31

Хамгийн сайхан Хуш модоо хайрлах төрийн бодлого байгаасай. Мөнгө бодоод л устгачих вий дээ. Одоо ч устаж хайран харамсалтай байгаа ш дээ нөхдөө.

Зочин [42.48.1.83] 2023-03-15 15:48:30

hudlaa shuu tiim undur hurehgui. delkhiin zah zeeliin une 100000 turug hurehgui shuu

Зочин [112.72.10.230] 2023-03-15 14:02:07

НОВШ ГЭЖ, ХЭДЭН ХУШНУУДАА УСТГАЖ ДУУСГАХ НЬ ДЭЭ, ХУШНЫ САМРЫГЩН ЭКСПОРТЫГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. САМАР БИДЭНД ӨӨРСДӨД МИНЬ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.126.88.192] 2023-03-15 14:15:51

Яг үнэн. Ямар Сибирь бишш


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.