“Капитал банк” шүүхэд давж заалдахаа МЭДЭГДЛЭЭ

Aдмин / Хууль

Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэд болох А, Я, Д нарыг банкийг 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, улмаар төлбөрийн чадваргүй болгосон гэх хэрэгт шалгаж улмаар гуравдугаар сарын 7,9-ний өдрүүдэд шүүхээс А-г гэм буруутайд тооцож хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн бол Я, Д нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн банкийг албадан татан буулгах үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нийт өр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг бодит хэмжээнээс багаар тооцсон нь тэдгээр төлбөрүүд төлөгдөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайлбал:

Монголбанканд төлөх ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг, Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрсэн аж.

Иймээс төрд учирсан хохирлыг төлүүлэх үүднээс “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч дараагийн шатны шүүхэд давж заалдах, гомдол гарган шийдвэрлүүлэхээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.48] 2023-03-17 09:53:25

ТЭР БҮХ ИДСЭН МӨНГӨ ХӨРӨНГИЙГ БИШРЭЛТ КОМПАНИ БА БУСАД ЭМ ИМПЕКС ГЭХ МЭТ ӨӨРИЙН НЬ КОМПАНИУДАД ШИЛЖҮҮЛЖ ЗУВЧУУЛСАН НЬ МЭДЭЭЖ ТУЛ ТЭР БҮГДИЙГ НЬ ӨМЧИЙГ НЬ ХУРААЖ ИРГЭДИЙН ндс, ТАТВАРЫН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭЭРЭЙ. УНДАРМАА ГЭДЭГ ЧӨТГӨРИЙГ НАСААР НЬ ШОРОНД ХАТАА МАШ Х ШУНАЛТАЙ БЭРТЭГЧИД АХ ДҮҮСЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД БАЙНА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.