ЯДУУ ИРГЭД ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ, ЯМБАТНУУД ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ДЭЭР ТОНГОЧИХ ТАНСАГЛАЛ, ТАМТАГ ХОЁР
Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд саяхан л Богд хан уулын дархан цаазат газрын орчим газар олгохгүй, олгогдсон зөвшөөрөл цуцлагдана... хэмээн сүртэй мэдэгдэл хийсэн ч сүрлэн овоохой шиг баримттай мэдээллийн түймэрт хуйхлагдаад нүдний булай боллоо. Төрийн яам гэдэг баячуудын тансаглах ор дэвсгэр, хөнжил гудас, хөвүүр, дэвүүр болж орхив уу.
Сайд болсон гишүүдээ салтайнааас бусдыг үнсэж, долоолцож байсны учир ердөө л ард түмний эрх ашгийг авлигалын замаар шамшигдуулах шуналын далай буцалж, түүнийг хуваарилах төрийн эрхтэнд тэгэж долгинох шалтгаан гэх. Нам дагасан дуучин, жүжигчин, бүжигчин хэн ч бай мөлчийтөл долоож, гөлийтөл долдойлж чадвал мөнгө, эрх мэдэл тэр ч байтугай дархан цаазат газар ашиглах эрхээр шагнуулдаг бололтой. Удахгүй хүний мах үнэтэй гэвэл ядуусыг өөр хоорондоо наймаалцах нь л дээ энэ байдлаараа.
Хаврын хуй босч газрын хөрснөөс тоосонцор, өмхий самхай, утаа тортог, өвчин вирусээр өвч бүрхсэн Улаанбаатарт ханиад томуу дэлгэрч хөөрхий борчуудын хүүхэд цэцэрлэг сургуульдаа сурах ч эрхгүй ханиаданд боомилуулж хатгаа тусан эмнэлэг бараадахад тэнд нь хэвтэх ор ч үгүй, хэдэр ааштай эмч нар, хэзээ бүтэж бүрэлдэх нь тодорхойгүй эрүүл мэндийн нурсан тогтолцоо угтаж шар махтай нь хатаана.
Гэтэл нөгөө талд нь баяуудын тансаглал өдрийн 20 сая төгрөгөөр хоол идэж, архи уудаг болтол хэтэрч, хүүхдүүдэд харамлан байж олгомор аяддаг 100 мянган төгрөг монголын тансаг хэсгийнхэний уудаг шил архиных нь чинээнд хүрэхгүй байна. Тэгш бус байдал ингэтлээ туйлдсан байхад хүн чанар, өрөвч нинжин сэтгэл ор тас мартагдаж, галзуурлын шуурган газар сайгүй нөмөрчээ.
Төрийн яамд хулгай луйвар нь дэндээд, дэлбэрээд ил болохоор ямар нэг өнгөлөн далдлах шалтаг шалтгаан өнөө шөнөдөө бодож олоод маргааш өглөө иргэдийн толгойг эргүүлэх ээлжит тактик хэрэгжиж өөр нэг хурцадмал асуудал руу өргөн олны сэтгэл санааг хөвөрдөж орхино. Энэ бол дээрэлхэлт, доромжлол, дарлалын дээд хэлбэр мөн.
Сэтгэгдэл
зочин [202.9.41.26] 2023-03-20 14:23:53
ард түмэнгүй бол улс юун дээр тогтох вэ үр хүүхэд төрүүлэхээ хүнээр заалгах ёстой юу ёстой ,,,,
Зочин [202.9.46.17] 2023-03-17 10:05:14
Арчаагүй ядуу улныхан олон хүүхэд төрүүлэх хэрэггүй. Ядуу улныхан аль болох хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэхгүй хорвоод ганцаараа ганцаараа амьдар.
Бичсэн зүйл чинь зүй тогтолтой харшилж байна. [139.5.218.33] 2023-03-18 01:38:43
Тэгдээггүй юмаа. Харин ч ядуу улс байх тусам ядуу айлууд улам их хүүхэдтэй болдог юм. Африк, Латин Америк, Энэтхэгийг хар. Энэ бол зүй тогтол. Ядуу айлын зарим хүүхэд нь өлбөрч үхэхэд 1-2 нь яаж ийж байгаад амь үлддэг юм. Иймд таамаглал чинь буруу байна.
Toli [195.123.31.122] 2023-03-17 04:06:43
Mongoliig huwsagal l awarch magad!
Toli [195.123.31.122] 2023-03-17 04:05:19
Er n jamar eruul huulitai uls orond, gazriin zowshoorliig jamd olgodog jum be??? Tegeed ter "ardchilsan huwsal"hiisen heh, ulsin horongo, tatwar, bugdiig tonj, deeremdej, hulgailsan humuus, 1990ed oni eheer, zasgiin erhend garanguitaa, nogoo darhan bogd uuland jamdin ajilchdin zuslan bna gej "orilsoor" baigaad ter uein ajilchdiig zuni zuslangui bolgood, daraa n oorsdoo bogd uuliig zarj, deeremdej awaad, odoogin emh zambaaraagui, betonon oi bii bolson. Tegeed olon ulsiin uugam irgen gedeg todorhoiloltoo unshaachee.
Зочин [103.229.123.160] 2023-03-16 23:25:40
Ёстой үнэн шүү
Өрөвдөх ёс суртанхууныг хэн, ямар агуулгаар заах ёстой юм бэ? [139.5.218.33] 2023-03-16 12:31:02
Шашингүй, бүх нийтээр шүтдэг шашингүй улс БАЙНГА нэг иймээрхүү л байна ш дээ. Ядуусаа өрөвдөх сэтгэл ХААНААС гардаг юм бэ? Намуудын хөтөлбөрөөс үү, Багшийн дээд төгссөн багш нарын дэвтэр сурах бичгээс үү? Засгийн газрын тогтоолуудаас уу? ЯГШДЭЭ! Хүн хүнээ өрөвдөх сэтгэлийг ХЭН, ХЭДИЙД, ямар байдлаар гаргаж байх ЁСТОЙГ зөвхөн ШАШНЫ НОМ СУДАРТ л заасан байдаг юм. Харин шашныхаа номыг ОДОО бид нар цаг үедээ НИЙЦҮҮЛЖ тохируулах ёстой.
Зочин [192.82.85.81] 2023-03-16 10:10:15
Uneheer yos surtahuun shudarga yosnii yalzrald orclihloo, oi gutaj bn ene turiin alban haagchdad