ҮРЭЭ ИДЭГСЭД, ХАНИА БАРАГСАД...ХАНДЛАГА, СЭТГЭЛГЭЭ, ЗЭРЛЭГШИЛ

Aдмин / Нүүр

Нийгэмд ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх хэрээр архидалт, гэр бүл салалт, хүчирхийлэл гаарч байна. Өчигдөрхөн харамсалтайгаар алтан амиа алдсан хөөрхий гуравхан настай хүүхэд хамгийн сүүлийн жишээ. Энэ бүхний хамгийн цаад талын буруутан нь төрийн өндөр албыг түшмэдийн үнэнч шударга сэтгэл зүтгэлээр бус эгэл ардыг мөлжиж хэдхэн гэр бүлээрээ хагартал баяжих сувдаг шунал.

Хэдий ядарлаа ч үр хүүхдээ хэрцгийлдэг түүхээрээ тодорч яваагүй Монголчууд өнөө цагт араатан амьтнаас дор үйлдэл гаргах болжээ. Нийгмийн оюун санаа, уламжлал, нинжин сэтгэлийн өв устах шахаж, эд хөрөнгө, амин хувийн жаргал, махан биений мансууралд хэт шүтэх эрин үеийн золиос нь юу ч ойлгож амжаагүй бидний ирээдүй хойч болж байгаа нь дэндүү харамсалтай.

Нийгмийн зэрлэгшил дээд цэгтээ хүрэхэд хүмүүс нэгнийхээ амийг бүрэлгэн, юу ч хийхээс буцахгүй болдог гэх. Зэрлэгшлийг зогсоох цорын ганц арга зам бол иргэдийг ажил орлоготой, ахуйн хямралгүй байх боломжийг бүрдүүлэх.

Гурван талхны үнэ хүрэхгүй мөнгөөр иргэдийг хуурч байгаагаа юман чинээнд тоохгүй хэвлэлээр хүлээн зөвшөөрч маасайх төрийн түшээдийг хараад иргэдийг уур бухимдал улам дэвэрч энэ уураа гэр бүлдээ гаргахгүй гэх баталгаа байна уу. Энэ бол гашуун бөгөөд үнэн практик.

Төрийн түшээд нь иргэдээ мөлжиж хувхайрч, цөхөрсөн иргэд архи, алмайралд автан үр хүүхдийнхээ нулимсаар хооллох дүр зураг улам ихэслээ.

Төр эзэнгүйрч бусдын дарангуйлалд гасалж байсан 19-р зууны орчим баруун говьд ган зудад нэрвэгдэж, хоосор хувхайрсан айл цөл гатлан нүүж явахдаа “шар жингэрээ идэх үү, шар бичээ идэх үү” гэж явсаар арай хийж өл залгаж байсан домог яриа бий.

Хэдий эдүгээ домог мэт болсон ч эл түүх монголчуудын бодит амьдрал, үнэн түүх гэдгийг Алтайн цаад говь, алгассан түүх гэрчилнэ. Харин үүнээс хэдэн зуун жилийн дараа монголчууд ядуу зүдүү хэвээрээ нь олон зүйлийн шалтгаантай ч хамгийн шүд зуум хатуу үнэн гэвэл төрийн эрхэнд гарсан хулгайч луйварчид ард түмнийхээ аз жаргалыг улаан дээрэмдэн зовлон зүдгүүр, зэрлэгшил, эзгүйрэлд орхиж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.202] 2023-03-19 19:33:01

Нохой мууранд ерөндөг тавихын оронд ядарсан амьдралын төлөө зүтгэж яваа, ухаалаг ч амьдралдаа алдсан эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь хүсэлтээр ерөндөг тавьбал яадаг бол.Бас сөрөг тал ч бий шүү! Хувь хүний ухамсар мэднэ дээ!Нийгмийн ажилтан гэж үүргээ мэдэхгүй дарганцар царайлсан юмнууд хүнээ судлаач Хүнд хүрч ажиллаач ! Ахмад настан халамжийн хэдэн хүмүүст томроод тодорхой хийсэн ажилгүй танил талдаа тусалдаг хүмүүс болжээ.

Зочин [192.82.87.221] 2023-03-18 06:39:46

Bitgii huts lslar mlni

Зочин [202.9.46.17] 2023-03-18 05:55:45

Ядуу улнуудыг үргүй болгохгүй бол олон хүүхэд төрүүлээд хүүхдээ зовоож байна.

Иргэн [192.82.90.124] 2023-03-17 21:09:31

Ядуусыг бүгдийг нь төрөнгүүт нь үргүй болго, энэ бол тэдэнд хийж байгаа хишиг болог!

ЗОЧИН [64.119.20.225] 2023-03-17 14:52:43

МАНын 100 жилийн ХОЦРОГДОЛ одоо болтол үргэлжилсээр. Үндсэн хуулиндаа ардчилалын замаар замнана гээд оруулчихсан атлаа ХУУЧИНСАГ КОММУНИСТ СЭТГЭЛГЭЭТЭЙ намаар төр бариулахаар улам л мууддаг юм байна

Зочин [202.9.46.17] 2023-03-17 15:57:53

Үхсэн ацны чинь ардчилал. Тэр ардчилал чинь орчин үеийн феодал

Зочин [202.9.46.17] 2023-03-17 12:58:36

Улны эцэг эхээс төрсөн бол улны эцэг эхдээ найдалтгүй.

Хүнхүн [66.181.180.132] 2023-03-17 11:38:41

АРДЧИЛ, гэдэг, ард, түмэн, төрдөө, эх, орндоон, эд, баялагтаа, эзэн, байхыг, хэлнэ Монголын, өнөөгийн, ардчил, буруу, замаар, будаа, тээж, Нам, нэрээр,, хувьчлал, гэхээр,ихээхэн, луйвар, хийж, өмчтэй, болсон, хулгайч, нар, нэгдэж, Нам, нэрээр, сэм, нэгдэж, ард, иргэдийг, хуурч, төрийн, эрхэнд, гарч, Монгол, төрийг, хулгайч, луйварчин, нарын, үүр, болгож, эрх, мэдлээ, ашиглан Луйвар, хулгай, хийж,, төрийн, бүхий л, алвыг,, өөрсөдийн, бөхс, долоогч, нохдоор, дүүргэж, хээл, хахуул, хулгай, луйварыг, цэцэглүүлсний,, гайгаар, ард, түмэн, нийтээр, ядуурсаар, өр, зээлэн, баригдсаар, байна

Зочин [202.9.46.17] 2023-03-17 11:27:43

Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй ус ширгэдэг гэдгийг санаарай.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.