ЗГХЭГ: Хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө
ЗГХЭГ-ын даргын хувьд Авлигатай тэмцэх “5Ш” үйл ажиллагааны Шүүр болон Шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж эхлээд байна.
Төрийн алба, төрийн өмч “шимэгчид”-ээс салахын тулд Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иуд зэрэг төрийн байгууллагуудын дарга нар 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо.
Тодруулбал,
- Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
- Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
- ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
- Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
- АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
- Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлнө.
Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” асуудлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ.
Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгоно.
Сэтгэгдэл
Шүүрдээч [122.201.22.93] 2023-03-19 08:21:20
ТАЗ нь ч ажлаа зөв хийж чадахгүй бн ш дээ. Төрийн байгууллагын бусармаг үйлдлийг мэдээлээд байхад арга хэмжээ авч чадахгүй, оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Дарга нартай нь хувалдаж, тэднийг хаацайлж бн. Тэгээд хурдан шүүрдээчээ.
Зочин [66.181.160.98] 2023-03-18 22:59:57
Улс төрийн албан хаагч дураараа аашилдаг өөрөө гарын үсгээ зураад өөрөө тамгаа дардаг өөрөө төсвөө өөртөө зориулдаг хууль журмыг ноцтой зөрчдөг, албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашигладаг үүнмйг ТАЗ, аймгийн ТАСЗ мэдсээр байж арга хэмжээ авч чаддаггүй бэлэн жишээ Сэлэнгэ аймгийн нэгэн суманд байнаа байна.
irgen [202.9.40.66] 2023-03-18 09:31:36
Bur deereesee ehleed ta nart.chi eeree ch hulgaich.ta nart huuli zercheegui 1 shirheg hun bnuu.Jinhene hel ustai.bolocstoltoi zaluuchuud uzel bodloo ilerhiilj bhd shorond horiod.tetgeveriin shudgui evgen hugshideer turiig duurgej suudag t1uud.Ouynhorol.Sarangerel.N.Enhbold.MunhOrgil.Lundee naad nastanguudaasaa salaach.
Zoloo [192.82.87.229] 2023-03-18 00:19:26
Toriin alband dandaa ah duu hamaatan sadan naiz nohod namikn tsunh barigchidaa avdag uzegdel hevshil bolson.hydlaa dur esgehee boli.
Зочин [66.181.161.96] 2023-03-17 21:00:23
Нам дагаагүй чадалтай суганы үс болоогүй залуусаар ажлын үр дүнд хүргэж ажиллула
Зочин [66.181.161.96] 2023-03-17 20:59:03
Ажил хийж чалаж бвал хэн ч яахав яалахгүй бөглөө таглаагаа зайлужла
Зочин [192.82.66.229] 2023-03-17 16:00:00
8 жилийн өмнө л ээлжлээд л тэгж шаагаад байсан, гараанд байна гээд 8 жил болдог шиг л
ЗОЧИН [202.126.89.177] 2023-03-17 15:30:04
ТЭГЭЭД ШҮҮРДЭЭЧ ДЭЭ ТА НАРЫГ ХАШГАРЧ ПОПОРЧ БАЙХ ХООРОНД НААД ХУЛГАЙЧУУД ЧИНЬ ТДЭЭД ДУУСЛАА.
зочин [202.21.100.210] 2023-03-17 13:48:29
ТӨХК Улсын үйлдвэрийн журмын дагуу томиллогдоогүй хүмүүс ЭХС-д ихбайна үүнийг яах уу? Их хурлын гишүүн сайдын хүмүүс мэргэжил мэдлэг байхгүй, мэргэжил нь зөрсөн