АМРАЛТЫН ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Жуулчны баазад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж баривчилсан байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд Хөвсгөл, Булган, Архангай, Төв аймгуудад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас, мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер зэрэг эд зүйлсийг есөн удаагийн үйлдлээр хулгайлжээ. Тус хэргийг 33-35 насны өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн үйлджээ. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд иргэдийг аялал зугаалга, амралт сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Сэтгэгдэл
MARSHIL.L.D.ERDENEBAT, [64.119.20.153] 2023-03-20 22:32:02
TERELJ,ZUSLANG,DEEREM,TONUUL,XISEN,BYDEGI,ALTANTUIAGIN,BYLEGLEL.
Зочин [103.229.123.160] 2023-03-18 09:01:32
Ийм бузаруудыг цаазал, хуруунуудыг нь цавчаад хая
Zochin [194.230.147.88] 2023-03-17 16:36:34
Amarch chadahgui yum bn do tanai amraltiin gazar luu yavahgui boloh bna
зочин [202.9.40.128] 2023-03-17 15:23:23
цаазал нийгмийн шавхруунуудыг улс орны нэр бузарласан хогнуудыг
ЗОЧИН [202.126.89.177] 2023-03-17 15:17:00
ХӨВСГӨЛИЙГ БОЛ ДУУСГАСАН ДОО НААД ХУЛГАЙЧУУД ЧИНЬ