ШИЙДЭХ ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙХАД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЭРХ БАРИГЧИД БУЮУ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ХЯМРАЛ

Aдмин / Улстөр

Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй 4, 5 асуудлын нэгдүгээрт үнийн өсөлт оржээ. 2016 онд 1100 төгрөгний үнэтэй байсан 1 кг гурил өнөөдөр 2860 төгрөг, бусад өргөн хэрэглээний бараа ялангуяа хүнсний бүтээгдэхүүн хэд дахин нэмэгдсэн. Үнийн өсөлт ийм байхад цалин тэтгэвэр нэмэгдээгүй, амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа. Иргэд рүү чиглэсэн төрийн бодлого хэчнээн дутагдалтай байгааг ийнхүү өнгөрсөн 7 жилийн туршид нэмэгдсээр хэрээс хэтэрч буй хэрэглээний үнийг өсөлт харуулж байна.

Үнийн өсөлт нь банкны эдийн засгаас 90 гаруй хувийн хамааралтай Монголын зах зээлийг аюулд оруулах тодорхой шалтгаан. Өөрөөр хэлвэл үнийн өсөлтөөс улбаалан иргэдийн худалдан авах чадвар доройтож, аж ахуй нэгжүүд бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, зээлээ эргэн төлөх боломжгүйд хүрнэ. Ингэснээр банкуудын зээлийн эргэн төлөлтгүй болсон системд нь өндөр эрсдэл тулгарч давж гарахад ч хэцүү хямралтай нүүр тулах болно. Үйлдвэрлэлгүй, солонгороогүй, импортын хамааралтай эдийн засгийн гол асуудал энэ.

Одоогийн нөхцөлд чингэлэг тээврийн үнэ буурах мэтээр үнийн өсөлтөд нөлөөлж байсан цаг үеийн шинжтэй шалтгаанууд намжсан ч төрийн үйл ажиллагаа хэтэрхий удаан хөшүүн, хойрго байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм. Төгрөгийн ханш сул хэвээр атал уул уурхайгаас олж буй ашиг орлого нэмэгдэж макро түвшний эдийн засгийн үзүүлэлт тогтворжиж байна. Гэтэл иргэдийн амьдралд нөлөөлдөг хэрэглээний үнийн түвшин буурахгүй удсаар.

Хөдөлмөрийн үнэлэмж асар муу, хүнс барааны үнэ байнга хөөргөдөж, авлигалын түвшин буурахгүй улс төрийн түвшин олигархи бүлэглэлийн нөлөөлөл хэвээр, иргэдэд баялгийн хүртээмж сураг төдий байх ийм байдалтай удвал тусгаар тогтнолын тулгуур баганы нэг эдийн засгийн аюулгүй байдал алдагдах, эргэж сэргэхгүйгээр хямрах вий.

Хэрвээ үнийн өсөлтөөс үүдсэн үр хөврөл нийгмийн шинжтэй хямралууд засаглал, улс төрийн шалтаантай байсан гэж тодорхойлох юм бол өнгөрсөн жилүүдэд парламентыг 60 хэдээрээ олон жил эзэгнэж буй эрх баригч намын чансаа, чадварыг шалгав бололтой.


Сэтгэгдэл

zochin [202.55.183.178] 2023-03-20 08:52:32

Халтар садын балаг шүүдэ. Хүрэлсүхийг унахад цуг шорон явах хүний нэг

Зочин [66.181.181.111] 2023-03-19 17:38:03

Мөнгө хэвлэж халамж тараасны гай. Нэг удаагийн халамж аваад нэг насаараа өрөө төлнө. Эдийн засгийн онол нь ингэж хэлж байна.

Иргэн [192.82.90.124] 2023-03-18 17:13:34

Материал Импекс ХК-ний эзэн буюу Зоригийн хоёр охид болох Цолмон ба Тогос нь АНУ-ын Денвер хот дахь Колорадогийн Их Сургуульд хоёулаа хувиараа сурч, бакалавр зэрэг авцгааж, одоог хүртэл АНУ-д амьдраад, өндөр цалинтай ажлууд хийцгээж байгаа.

Эх орноосоо гадагш харчихсан хүмүүс. [139.5.218.33] 2023-03-19 15:00:08

Ийм хүүхдүүд болон тэдний эцэг эх нь Монголоос мөнгө л сааж байвал боллоо. Мөнгө нь байвал тэд Монголдоо бол хэдийд ч буцаж ирэхгүй. Эцэг эх нь Монголоос хөгширөхлээрээ АНУ-руу хөрөнгөө аваад явчихна. Тэгээд л боллоо.

Зочин [202.126.90.144] 2023-03-18 18:21:41

ter yamar hamaatai yum

Иргэн [192.82.90.200] 2023-03-18 14:17:35

Бүгд холбоотойн юу хийх вэ ????? зүгээр бүгдийг нь Огцорч цэвэрлэгээ хийж жинхэн Шүүрдэж хая !!!!!!!! үнэнийн өсөлтөө дийлдэггүй төр гэж юу вэ ??????!!!!!!!!Цалин хөс тэтгэвэрээ үндсэн цалингаа -- Зоригтой Өөрчилт хий !!!!!!! та нарын идсэн мөнгөнөөс амарханшийдэл гарна шдээ !!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.