САУДЫН АРАБЫН АНХААРУУЛГА

Aдмин / Нүүр

Үнийн хязгаарлалт хийж буй орнуудад Эр-Рияд нефтээ худалдахгүй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгджээ. "Манай эсрэг газрын тосны экспортын хязгаарлалтад хамрагдсан ямар ч оронд бид нефть худалдахаа зогсоон олборлолтоо багасгана" гэж сайд хэлжээ. Нефтийн үнийн хязгаарлалт нь нефтийн зах зээлийн эрэлт болон саналын тэнцвэрийг алдагдуулан салбарын хөгжилд саад болно гэдгийг сайд онцолжээ. “ОРЕС+” нэгдэл нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж буйг бас онцлов.

Тус улс энэ сарын 6-нд АНУ, Европ, Азид нийлүүлэх нефтийнхээ гуравдугаар сарын үнийг нэмсэн юм. Тухайлбал, Arab Light хольцийн үнэ Европт баррель тутамд 2 доллараар, АНУ-д 30 центээр, Азийн хувьд 20 центээр тус тус нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

Тэнэг нь тэнэгтэж, тостой нь үнийг тогтоож л байг. [139.5.218.33] 2023-03-19 14:21:55

Зах зээлийн ёс дүрмээр л бүгд явах ёстой. Улс төрийн шаардлагаар үнийг тогтоох нь новшийн практик. Үүнийг АНУ, Баруун Европынхон ойлгодоггүй мангарууд бололтой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.