Байгаль хамгаалагч мэргэжлийг өвлөж буй хүүхдүүдийг Унгар улсад суралцуулна
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсаас байгаль орчны чиглэлээр Унгар Улсын тэтгэлгээр 35 оюутан сургах асуудлаар санал солилцов. Энэ асуудлыг дэс дараалалтай хийх, МУИС-д тусгайлан анги нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлсэн ба БШУ-ны сайд, МУИС-ийн захирлын хамт гурван талт уулзалт хийж асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүсэв.
Элчин Сайд Обрущанский Борбала Анна энэ асуудлыг бид бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, Унгар Улсаас багш ирсэн ба хичээлээ заагаад эхэлсэн байна. Таны мэргэжил өвлүүлэх санаа байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилсан уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүслээ. Энэ бол маш чухал бөгөөд аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба хүүхдүүд нь энэ замналаар байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тодотгов.
Түүнчлэн Унгар Улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин Сайд Обрущанский Борбала Анна хэлэв. Энэ асуудлыг илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.
Сэтгэгдэл
Z [192.82.67.58] 2023-03-20 09:38:53
Ulger yarihaa boliod uuliin modnuudaa shavijnaas salgaj boditoi ajil hii,bas gariin gerchilgee ugch avilga avsanaa shalguul.