Экспорт, импортын гэрчилгээ, мэдүүлгийн хугацааг тав дахин багасгалаа

Aдмин / Нүүр

Гаалийн байгууллагаас мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлоход 29 төрлийн гэрчилгээ мэдэгдлийг олгож байна. Тодруулбал, экспортын гэрчилгээ, импортын мэдүүлгийг 7-10 хоногт олгодог байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоногт олгодог болжээ. Экспортын гэрчилгээ болон мэдэгдлийг авахын тулд тухайн гаалийн байгууллагын customs.gov.mn, caps.gaali.mn гэсэн цахим руу хандаж гэрчилгээ, мэдэгдлээ авна.

ААН нь ялангуяа тахианы мах болон гахайны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлоход Монгол Улсад бүртгэлтэй зөвшөөрөгдсөн үйлдвэрээс мал, амьтан болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг авах шаардлагатай. Тухайн эрсдэлийн шинжилгээ хийгдсэн үйлдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, жагсаалтыг гаалийн байгууллагын customs.gov.mn цахим системд байршуулсан байдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.