Ерөнхий сайд Эрэлч ноход болох Марта, Балу хоёрт дэлхийн хамгийн сайн аврах хантаазыг сонгож бэлэглээрэй гэв

Aдмин / Нүүр

Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гардуулсан.

Энэ үеэрээ "Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно" гэсэн юм.

Мөн Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй гэж Ерөнхий сайд хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.88.53] 2023-03-19 08:56:14

Солиорох юмаа олох юм. Хавдарын эмнэлэг, тоног төхөөрөмжөө шинэчил.

Чимгээ [73.51.112.218] 2023-03-18 21:44:08

К9 хэмээх вебэд аятайхан элгэвч өий. Би энэ 2- тоо захичихаад хүлээгээд сууж байна. Ххрин яаж хүргүүлэх вэ? л гэж бодож баына. Утас, холөоо барих арга юу бна? Америкаас


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.