ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ХАРГИС НИЙГМИЙН БУРУУТАН ХЭН БЭ?

Aдмин / Нүүр

НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд "хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай... хэмээн онцолжээ. Гэтэл Монгол улсад сүүлийн жилүүдэд 10 хүүхдийн 8 нь ямар нэг хүчирхийлэлд өртөж тэр ч байтугай амь насаа харамсалтайгаар алдсаар байна.

Насанд хүрсэн хүмүүс бол ямар нэг зөрчил, эндэгдэл, бэрхшээлийн ил далд нөхцөл шалтгааныг тэсвэрлэж давах чадвартай байдаг бол хүүхдэд энэ дадал суугаагүйн улмаас юуны хохирогч болж байгаагаа ч мэдэж амжилгүй хөөрхий бяцхан үрс амь насаа алдаж, хүчирхийлэлд өртсөөр байна.

Үр зулзагаа хамгийн хэрцгийгээр хүчирхийлдэг амьтан гэвэл хүн л байна. Тэр дундаа ядуу нийгмийн зэрлэгшсэн сэтгэлгээний золиос нь хайрлахаас өөр гэм буруугүй хүүхдийн гэнэн цагаахан сэтгэл зүрх шархалж, ертөнцийн явдлыг таних ч эрхгүй зогсож байна.

Хүүхдээ хайхардаггүй харгис нийгмийг бий болгосон гол буруутан хэн бэ? Бүх гажуудлын нэгэн адил хууль эрх зүй, системийн хяналт хууль, дүрэм хангалттай бий. Гагцхүү хүүхдээ хайрлах, халамжлах, хамгаалах сэтгэл л томчуудад дутсанаас харгис нэгний гарт нялхаараа хүчирхийлүүлж, хаачих юу хийхээ мэдэхгүй мухардан амиа хорлож байна.

Харин төрийн үндсэн үйл ажиллагааны онцгой чухал хэсэг болох хүн амын хөгжил төлөвшил, боловсрол хүмүүжлийн хүртээмж хэтэрхий сул, бодлого алдагдсан олон жилийн хур хямралаас болж Монгол улс хүүхдэд ээлтэй үзүүлэлтээрээ хамгийн доогуурт орох болно.

Хүүхдийг хүчирхийлэл, анхаарал халамжгүй байдлаас хамгаалах тухай бүх хууль тогтоомжинд хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд юунаас үүдэж байгааг нарийвчлан судлаж, дүн шинжилгээ хийн шийдвэр гаргах түвшинд шийдвэрлэнэ гэж заасан ч үнэндээ юуг ч судлаж, шинжлэн асуудлыг урхагаар нь зогсоох оролдлого хаанаас гараагүйн нотолгоо болж хайрлуулах, халамжлуулах, хамгаалуулах насандаа хүүхдүүд амь насаа алдсаар, алдсаар.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.19] 2023-03-20 21:53:34

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [192.82.88.47] 2023-03-20 21:50:56

үүнийг ардчилагчдаас асуу.хэлээд өгнө

Монгол тодорхой нэг шашныг түлхүү хөгжүүлэх ёстой. [139.5.218.33] 2023-03-20 15:34:24

Бид хүний ба хүүхдийн сэтгэлтэй тулж ажилладаг тодорхой нэг "хүчтэй" болохгүй бол хэдэн жилийн дараа монголчууд санаа сэтгэлийн хямралд орно шүү. Тэр үед ёс суртахуунгүй хэсэг залуус гарч хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг, дарладаг, мөлждөг болно. Иймд залуучуудыг шашинд оруулж ёс суртахууных нь ноён нурууг ЖИГД ба ЗӨВ бүрдүүлж өгөх хэрэгтэй. Монголын хувьд уг нь БУДДЫН ШАШИН байх нь зохимжтой. Даан ч энэ шашныг орчин үетэй нь хэрхэн НИЙЦҮҮЛЖ хөгжүүлсэн нь ойлгомжгүй байна.

Нэгдмэл шашингүй явахлээр юүнд хүрэх юм бэ? [150.129.140.91] 2023-03-20 22:02:04

Тэгээд цаашаагаа үндэсний шашингүй, үй олон хүний шашинтай ба шашингүй үзэлтэй яваад байх уу? Монгол үндэстэн чинь тэгэхлээр хөгжих юм уу?

Mongol [178.165.185.114] 2023-03-20 18:18:16

Za tenegteerei! Yun shashin! 1 rt. Mongol 15 zuunaas yagaad Hyatadiin kolon bolsoniig medehuu? 2 rt. Hun buhen tegsh erhtei yamar shashinaa shuteh ugui g uursduu shiidne! Ta naad muhar susegee uurtuu uldee! Shashin shutleg bol Filisofie uuniig humuus uursduu bii bolgoson bas bolgodog! Uuniig sain uhaar!!!

Зочин [66.181.161.125] 2023-03-20 14:14:32

Та нар, бид нар бүгд, өөрсдөө буруутан. Бидний байгаа энэ байдлыг арчаагүй амьдрах гэдэг юм.

Зочин [150.129.141.232] 2023-03-20 13:48:17

Хүүхэд эхнэрээ хаяж явдаг нохой шиг аавууд буруутай байх

Хөвсгөл [122.201.24.125] 2023-03-20 12:42:20

аймгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийлэл газар авлаа. хүүхдийн амь насанд хүрсэн, олноор нь өнчрүүлж бгаа нь эд хөрөнгө мөнгөнд шунасан шуналт авгай нараас болдог. худал хэлнэ хулгай залилан хийдэг сормуус хийдэг гэх сувдаа чамайг хууль яллах өдөр ирнээ

bi [103.9.90.100] 2023-03-20 11:41:33

өөрсдийнхөө хүүхдүүдийг бүгдийг нь гадаадад гаргачихсан хүмүүсд энэ сэдэв сонин биш байлгүй дээ.

Зочин [103.111.68.3] 2023-03-20 11:10:40

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ ХҮРЭЛСҮХ ЭЛБЭГДОРЖ МОНУРАНЫ НАРАНХҮҮ САРАНЧИМЭГ САНЖИЙН БАЯР БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ М.ЭНХСАЙХАН БҮГД ОРНО ШҮҮ

Mongol [178.165.185.114] 2023-03-20 18:22:41

Yag zuw!!! Ene hulgai ch Mafia nuud buruutai. 3 han say hun shuudee! 90 say maltai gazariin baylgaar Delhiid 10 dotor oroh tiim bayan uls shuudee!!!

Зочин [124.158.107.35] 2023-03-20 10:39:40

төр

Иргэн [192.82.73.69] 2023-03-20 10:19:03

Мэдлэг боловсролгүй өлөн юмаар дарангуйлагчидын Хувилдаан шар хувалзны худал хуурмаг ийн гай Ертөнцийг бүгдийг мэддэг юм шиг шунал зан бардам сэтгэлтэй хүмүүсийн буруу хувилдаанаас болсон !!!!!!!!Одоо бүгд ийг нь Төмөр шүүрээр шүүрдэх хэрэгтэй !!!! бүх боломжийг хулгайлагчид !!!!! Өөрдөө хүүхэдгүй юм шиг тэнэгчид Мунхарал !!!!@????????

Зочин [202.9.46.83] 2023-03-20 09:52:25

Улныхан буруутай.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.