О.Амартүвшин: "Буян" Жагаа ба шинэ зөвшилцөл

Aдмин / Улстөр

Сүүлийн хэдэн өдөр болсон томоохон үйл явдлын нэг нь Монгол улсын Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол байлаа. Чухал зөв асуудлуудыг хөндсөн. Ардчилсан улсад аливаа асуудлаар сонсгол хийх нь байх л зүйл мэт боловч манайхны хувьд анхны сонсгол болж, түүхэнд үлдэх бөгөөд тэр хэрээрээ шуугиантай үйл явдал байж чадаж байна. Сонсголд улстөрчид ирснээс гадна хамаг л бизнесийн томчуудыг, "атаман"-уудыг нь нэг, нэгээр нь “хуньж” байх юм. Тэдэн дундаа хаа явсан газраа дуулиан шуугиан үүсгэж явдаг Буян Жагаа ах өөрийн биеэр орж тайлбар өгөв. Бидний хүндэлдэг хамгийн томчууд нь хүртэл төртэй нийлж зээл авч, төлж, “хадгаламж” үүсгэж л аж төрдөг юм байна. Томчууд маань бүгд л төрийн хишгийг зүй бусаар ашиглаж, бусдын боломжийг хааж ирсэн аж.

Жагаа ах бол сайн, муу олон зүйлтэй ч манай үеийнхний хувьд бизнесийн бэлгэ тэмдэг болсон, бараг богд шахуу болсон дүр, идол. Очиж очиж Жагаа ах ийм байхад бусад нь бүр хэрэг алга гээд энэ бүхэнд эгдүүцэж, бухимдах сэтгэл ч эхлээд төрлөө. Сошиалаар ч Монголын сүйрлийн буруутан нь бизнесийнхэн гэдэг төлбөртэй, төлбөргүй акц хөвөрч эхэлж байна.

Тэр дунд Жагаа ахын нэг томьёолол анхаарал татлаа: “Хувийн бизнес хийх боломжийг төр олгодоггүй юм аа” гэж... Үнэн шүү дээ.

Энэ дээр харин бизнес эрхлэгчдээ өмөөрмөөр санагдав. Мэдээж тэдэн дунд сайн муу хүмүүс бий. Манай төр бизнес эрхлэгчдийн дансыг харуулж, нүүрийг улайлган нийтийн өмнө байцаадаг юм байж. Тэгвэл тэдний өгсөн татварын мөнгө, тодруулбал, сүүлийн 10 жил (АН 4 жил, МАН 6 жил) улсын төсвийн болон төрийн өмчит үйлдвэрүүдийн 187 их наядыг хэн нь хэрхэн зарцуулсныг хэн, хэзээ сонсгох вэ? Хамгийн түрүүнд сонсгол хийж асуух зүйл чинь энэ биш юм уу. Бизнесийнхэн ч яахав, зээлээ ядаж эргүүлээд төлчихсөн байна, төлөөгүй байгаагийнх нь хамаг хөрөнгө барьцаанд байгаа, аргаа ядахад төр тэр хөрөнгийг нь хураагаад л хохиролгүй болчихно. Бизнесийнхний зээл 0.87 их наяд ба төсвийнх 187.0 их наяд. Сагсны бөмбөг ба будааны ширхэг шиг хоёр зүйл. Шилжилтийн 30 жилд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Засаж залруулж, урагшаа хараад явах ёстой. Гэхдээ дүгнэлтээ өрөөсгөл дутуу, зөвхөн бизнесийнхэн дээр бүх алдааг тохож дуусгавал бид тэгээд өмнөх коммунизм руугаа буцаж “хувийн өмч, бизнес балиар” гэдэг рүүгээ л явах аюултай. Үүнийг бүгдээрээ бодох цаг болсон шүү.

Дараагийн нэг аюултай өнцөг хөндөгдсөн нь, ард түмний мөнгөөр хүүгийн зөрүүг төлсөн гэх тодорхойлолт. Ард түмнийг төлөөлж Төр хэлцэл хийж тэр зээлийг олгож, Төр хянадаг биз дээ? Төр нь ард түмэнтэйгээ хэлцэл хийж төлөөлөх эрхээ аваагүй байсан юм уу? Одоо яагаад ард түмэн бизнес хоёрыг хооронд нь нүүр тулган яс хаяж, талцуулаад байгаа билээ?! Монголын ард түмний 1 сая нь насанд хүрээгүй, хувийн хэвшилд 1 сая, бусад олон түмэн 1 сая. Улстөрч болон төрийн захиргааны албанд нийт 20 мянган хүн. Энэ 20 мянган хүн 187 их наядыг зарцуулсан. Гэтэл одоо яагаад тэр 20 мянган хүний яс хаялтаар ард түмэн 1-1 саяараа хуваагдаад хоорондоо талцах ёстой билээ? (Энд нэг зүйлийг онцлох ёстой нь Нээлттэй сонсголын гол нүүр болсон Б.Энхбаяр гишүүний хувь хүнд хандсан асуудал биш шүү.)

Яагаад энэ нь аюултай, өрөөсгөл өнцөг вэ гэхээр “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо ард түмэн хүүгийн зөрүүг төлсөн гэх нэрээр Таван Богд, Ханбогд Кашмир, М-Си-Эс, Буян гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв.

Төрийн мэдлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй юм байна гэдгийг яс махан дээрээ мэдрээд 1990 онд бид зах зээлийн эдийн засагт шилжиж түүхэн ЗӨВШИЛЦӨЛ хийсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд буцаад хуучин Социализм руугаа ухарч буй мэт санагдах боллоо. 60 км/ц хурдтай, нүүрстэй галт тэргэндээ сууцгаачихаад ухраад яваад байна уу гэлтэй.

Энэ маш том уршигтай өрнөл. Учир нь бүхнийг төр хийх гэж дайрдаг болсон тул залуус дийлэнх нь улстөр рүү, нам төр рүү хошуурч энтрепренёр болж бизнес хийх хүсэлгүй боллоо. Бизнесийн айкон болсон Буян Жагаа ах “Би энэ бизнес гээчийг хийхээ больё” гэж шантрахыг цөхрөхийг бүгдээрээ харлаа. Явж явж Жагаа ах л сурсан барилаараа аанай л энгийн хар үгээр яг хэлж өглөө. Буян Жагаа шиг ах нар бидэнд бизнесийг зааж өгөөгүй бол өнөөдөр бид Туркменистан шиг байх байсан юм шүү.

Фрэнсис Фукуяма “Түүхийн төгсгөл” зохиолдоо “1990 оноор тасалбар болгон хүн төрөлхтөн Төвлөрсөн тогтолцоот Социалист эдийн засгийг үүрд халж, зах зээлийн чиг баримжаатай чөлөөт хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ” хэмээн бичсэн байдаг. Төрийн үүрэг нь бизнес, капиталын үнэ цэнийг хамгаалж, хувийн хэвшлийг урамшуулахын зэрэгцээ татвараа хураах замаар олон нийтэд баялгийн тэгш, шударга хуваарилах.

Ажлын байр бол зах зээлийн ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЗӨВШИЛЦӨЛ ЮМ. Ийм л учраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүргийг хувийн хэвшил хариуцаж, төрөөс ажлын байр ихээр бий болгох салбарыг дэмжих зохицуулалтыг л хийх учиртай.

Гэтэл одоо, төр энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнесүүдийг ард түмний өмнөөс турхирах замаар Төр бүхнийг өөрөө хийхээр санаархах болсон нь, Төр бүхнийг удирдах далд ЗӨВШИЛЦӨЛ хаа нэгтээ хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Байтал аа, 7 тэрбумын хэрэгтэй Батдөл гэх пацаан Буян Жагаа ахад бизнес хийхийг зааж өгнө гэсэн үг үү?!

Хувийн хэвшлээс гардаг аливаа дэвшилтэт саналыг Төр өөртөө нааж аваад л нэг Зөвлөл, эсвэл ТӨҮГ болгочихдог жишиг хаа сайгүй болсон. Жишээ нь, төрийн хийж амжихааргүй чухал төслүүдийг бизнесийнхэн нь мөнгө гаргаад хийчихье гэхээр, төр өөрөө хийнэ гээд “Хурдасгуур” ТӨҮГ байгуулчихаж байгаа юм. Махны экспортоо хөгжүүлье гээд 30,000 хонины саналыг гаргаад өгөхөөр малыг нэмүү өртөггүйгээр гаргах тусгаарлах хашааны төсөл болгон хувиргачихаж байгаа юм. Өөрөө ч хийсэн юмгүй, бизнес эрхлэгчдээр ч хийлгэхгүй. Төр нөгөө ажлын байр бий болгох үүргээ биелүүлэхийн оронд одоо эсрэгээрээ ажлын байраа устгадаг болж эхэллээ. Зах зээлийн эдийн засгийн мөхлийн эхлэл энэ биш гэж үү? Фукуяма авгайтан юу гэж уулга алдах бол?

Сүүлдээ бүр зүгээр байсан хөрөнгийг бизнесийн хэд нь мэхэлж аваад УЛСЫГ ядууруулсан, дампууруулсан мангас болгож хувиргалаа. Уучлаарай, дахин хэлье, тэд чинь муу ч сайн ч зээлээ төлсөн шүү. Гэтэл зохион байгуулсан этгээдүүд нь хааччихсан бэ? Тэд хэлцлийн ширээний нөгөө талд гараад, хуруугаа чичилж арьсаа хаацайлаад, сошиалаар тролл хөлсөлж аваад шүлэнгэтэж суух нь зөв үү? Яг үнэндээ, нийгмийг баахан тамлаж тарчлааж байгаад, ёстой л нөгөө уулан дээрээс толь тусгаж бизнесүүдийн нүдийг гялбуулж байгаад уралдуулж, мацуулж тэр зээлийг олгож ашгийг нь хувааж хүртсэн биз дээ?! Индиануудыг өнгийн гялгар шилээр хуурдаг шиг, тарвага хошхируулдаг шиг даллаж уралдуулж олгочихоод, одоо “Жетон авсан нь л буруу шт” гэдэг шиг урхи болгон буруутгах нь утгагүй юм. Нөгөө талаас, бизнес эрхлэгчид маань том нь томоороо байж, жижиг дундчуулаа хамтдаа дэмжиж орон зайгаа хамтдаа яс хаягч нараас хамгаалах цаг нь ирсэн.

Ард түмнээс мөнгө авна, ард түмний нэрээр мөнгө босгоно, хувийн хэвшлийнхнийг хойноосоо гүйлгэж зээл өгнө. Эцэст нь ард түмэн бизнес эрхлэгчдийг "алалцуулна", талцуулна. Энэ нь Төрийн хүсээд байгаа шийдэл мөн үү?

Энэ бүхэн чинь яг ард түмний хүсэл мөн юм уу. Ард түмэнтэй хийсэн хэлцэл мөн юм уу. Бидний нийгэм ингэж амь зууна шүү гэж хамтдаа тохиролцсон бил үү? Тийм биш бол нөхцөл байдлаа тэнцвэртэй дүгнээд ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ хийе. Хамтран орших дүрмээ шинээр тогтооё. Гэхдээ энэ удаад Төрийн ганцаарчилсан зохиомол тоглолт биш, Ард түмэн + Төр + Бизнес хамтдаа нэг ширээний ард суугаад NEW DEAL хийе. Тэгэхийн тулд одоо нэн тэргүүнд Ард Түмний 187 их наядыг хэрхэн зарцуулсныг Сонсгол хийе. Сүүлийн 10 жилд АН, МАН-аас шийдвэр гаргасан бүх тушаалтныг Ард Түмний Сонгсолд дуудъя. Шинэ ЗӨВШИЛЦӨЛ-ийг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Бүгд булингартай, оролцсон. Тиймээс, зах зээлийн эдийн засгийн сүүлчийн хана болсон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээрээ урьж байгаад Сонсъё. Тэгээд дэнсэлье. Социализм руу ухарч биш Урагшаа! харж ирээдүйгээ тодорхойлъё.

О.Амартүвшин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.21.108.6] 2023-04-30 12:37:04

hudlaa gar dooo.

чөтгөр [202.9.41.5] 2023-04-23 23:18:07

АН муу гөлөгнүүд

Зочин [139.5.216.132] 2023-04-23 22:39:41

Хужаагийн эрлийз Жаргалсайхан гэж луйварчин л байна ш дээ.

Зочин [139.5.219.66] 2023-04-16 23:30:29

Энэ хулгайч Хужаа Жаргалсайханыыг хаацайлсан бичвэрээ авах болоогүй юу? О.Амарсайхан гуай .

Зочин [202.21.108.15] 2023-04-10 18:52:06

ene chin uuruu luivarchin gar l dooo.

аа [64.119.27.236] 2023-04-10 12:02:19

Жагаа өөрөө хэлээ биздээ бизнесийн зээл авсан Хөгжлийн банкнаа аваагүй

Зочин [66.181.191.142] 2023-03-31 17:02:34

Төрөөс, зээлийг, эрх, мэдэлтэний, нар, ба, мөнгөтэй, баячууд, хахуулын, мөнгөөр, худалдаж, авна Тэд, зээлээ, төлөхгүй, ард, түмний, хөрөнгөө, төлүүлнэ, учир, нь, хахууль, авсан, дарга, дуугарч, чадахгүй, хамарт, хэрэгтэн, БОЛХООС, айхдаа, эрх, мэдлээ, ашиглан, төрөөр, төлүүлнэ

энхээ [103.111.68.3] 2023-03-31 15:02:18

иймэрхүү зээл нийт ард түмэнд нийтлэг байдаг бол гоё хүн бүхний толгой эх орныхоо төлөө их юм хийх байхдаа . зүгээр л ард иргэд ээ өгөхгүй өөрсдөө боломж болгож авчихаад хийж чадах нэгэнд нэгэнд нь олдохгүй байгаа гэдгийг наад нөхөдүүд чинь ойлгож байгаа юм уу зүгээр л авч байх ёстой юм шиг энэ мөнгөнүүд эд нар дээр очоод тоглож байх ёстой юм шиг ойлголт түрүүлэлт ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ийм л гадна талаас нь харвал бүх хүн ихХУРЛЫН ГИШҮҮН БОЛЖ ингэж тоглох гээд байгаа юм даа . ИЙМ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ХУУЛИЙН ХАТУУ ЧАНГА ГАР МАШ ИХ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА. ТӨР БАЙГАА БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХ ОРНОО ХАРИЙН ГАРУУДААС БОЛОН ДОТООД ДАЙСАН НАРТАЙГАА ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ . ГАДААДААС АВЧИРДАГ ЗҮЙЛСЭЭ БОЛОН ХҮНСНИЙ ЗҮЙЛСИЙГ МАШ ЭРЧИМТЭЙ БАГАСГАЖ АРД ИРГЭД БОЛОН ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ БОЛ ерөнхийлөгч БАС ерөнхий сайд . Их хурлын 76 гишүүн бүхний үүрэг байх ёстой ТЭГТЭЛ зүгээр л өөрсдөө ард иргэдийн боломж бүхнийг эрх мэдлээ ашиглаж авсан гэдгийг МОНГОЛЫН АРД ИРГЭД ХАРЖ БАЙН

irgen [202.9.47.40] 2023-03-28 14:14:59

ene hend zaragdaj yabaa amnaitan be? uuriiguu S, GEMBEREL geed bodson uu? Haana yavaagaa medehgui baij

enh [202.9.46.142] 2023-03-24 08:54:22

Jagaa gel neg alh tolgoitoi ym mongoliig baritsaalj urund oruulj shuuhduulj baisaniig humuus martaa yu merubainii hereg yu bolloo

IRGEN [202.9.46.223] 2023-03-23 15:31:10

ENE CHADAHGUI.

Зочин [103.212.119.223] 2023-03-23 08:57:17

Нэг л бизнесмёнүүдтэй юм шиг солиорохым хувь хүртдэг гуйлгачин уу бизнёсмёнүүдийн чинь 90 хувь нь хулгайч луйварчид байгаа шүү

Зочин [64.119.31.162] 2023-03-23 07:36:48

zsssss ene pyaxluu bas l xulgai xiiesen gee bizdee,,xulgaich xulgaichaa xamgaalaad bgaa yumuudaaa,,Xutsaarai!!!luivrchid zailaaaa

Бизнес эрхлэгч [202.9.40.94] 2023-03-22 18:31:27

Маш көв

Зочин [202.126.90.138] 2023-03-22 17:03:27

Амартүвшиний үзэл бодол биш байна.Нутгийн ахынхаа дарамтанд орсон бололтой.

Зочин [192.82.72.115] 2023-03-22 14:19:40

Жагаа арилжааны банкнаас зээл авсан нь буруу болохуу. Эд хөрөнгөө барьцаанд тавиад авсан байлгүй. Банк юунд л зүгээр мөнгө өгөх вэ. Харин ЖДҮ авсан төрийн хулгайчууд, тээндэр төсөл нэрийн дор луйвар хийсэн төрд бугшигч хулгайн талаар нийтээр хэлцвэл зүгээр бишүү

Иргэн [64.119.24.114] 2023-03-22 14:04:42

Жагаа угаасаа л дээрэмчинь худал хуурмаг шдээ !!!!!! Өөдтэй байсан бол улсаа өрөнд охуулахгүй шдээ !!!!!!! нээх шударга дүр исгэсэн хувилдаг новш !!!!!!!!! үйлдэрэ салгаж өв !!!!!! Зөвхөн өөртөө юм уу хайшаа юм хулгайч !!!!!!!!!!

irgen [202.9.46.208] 2023-03-22 12:57:47

URUU TULUHGUI GEJIINAA, ODOO ULS TA NARIIN IDSEN UUSNIIG TULUH EE GEJ OIILGOLOO

зочин [202.126.89.170] 2023-03-22 12:37:44

ЭНЭ ЖАГАА ЧИНЬ БИЗНЭСМЭН БИШЭЭ ЛУЙВАРЧИНЛ БАЙХГҮЙ ЮУ ДАА ГУЙЖ ГЭЙЖ 3 ХАН САР УУЛ УУРХАЙН САЙД ХИЙХДЭЭ ЛИЦЕНЩ ОЛГОЛТЫГ ТҮР ЗОНСООЖ БАЙГААД Л ӨӨРИЙН ДҮҮ БАТСАЙХАН ГЭХ МЭЬТЭД УЛАЙН ЦАЙМ ЛИЦЕНЗ БИЧҮҮЛЭЭД АВСАН,БАМ БААХАН АЖИЛЛАДАГГҮЙ КОМПЮТЕРУУДЫГ БАРАГ ТЭРБУМ ШАХАМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ХҮЧЭЭР ШАХСАН ГЭЭД Л ЕР НЬ БОЛ АЙМААР ЛУЙВАРЧИН ШҮҮ АЖИЛЧДАА Ч НОХОЙНООС ДОР ҮЗДЭГ ТАТВАР Ч ТӨЛДӨННҮЙ ТАТВАРЫНХАНТАЙ ХЭРЭЛДЭЭД Л БАЙЖ БАЙДАГ ДАВАРСАН ДУРАК БГАА ШҮҮ

irgen [202.9.46.208] 2023-03-22 12:19:24

Ene neg usl turjsun chaligui murtluu uuriiguu TOM geed bodtson baagii DEMBEREL dargiigd duuraigdaa baigaa sanaatai

Зочин [202.21.117.108] 2023-03-22 11:58:36

одоо жагаа чамд 10 саяын ноолууран цамцууд өгнө чи тэрийг ганхүүтэй хамт портероор очиж авна ноолуур горьдсон хог

Зочин [124.158.65.81] 2023-03-22 10:05:49

чи зайлчих тэхүү луйварчдын хамаатаан???

Зочин [202.126.89.170] 2023-03-22 10:01:52

Буян Жагаагийн өр буух эзэн буцах хаягтай л байна төрийн өмчит 187 их наядыг төр яаж төлөх вэ татвар төлөгч ард түмний мөнгө шүү дээ ардын хянан шалгах хороо яам байгуулья

ЭНЭ ОДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ШД [202.179.25.178] 2023-03-22 09:48:37

ЭНЭ ХҮН АЖЛАА ОГТ МЭДДЭГГҮЙ ХҮН БАЙНАА... ЧИ ОДОО БОЛИО... АМАРТҮВШИН МИНЬ. ... ТОНГОЛЫН ТӨР НЭГ НҮҮРЭЭ БАРАН БАЙЖ , ГУЙЛГАЧИЛАН БАЙЖ ,УЛСАА БАРЬЦААНД ТАВЬЖ ОЛЖ ИРСЭН ТҮМНИЙ МӨНГИЙГ БИЗНЕС ХИЙХ БҮХ ХҮНД МАШ АЛСЫГ ХАРСАН БОДЛОГООР ОЛГОХ ОЛГУУДАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЭДЭХ ГЭЖ ЧАМАЙГ ДАРГА БОЛГОСОН БОЛОХООС ХЭДХЭН ХУЛГАЙЧУУДАД АЛДЧИХААД ЮҮ ГУЦНА.... ЧИ ЕР НЬ УЛСТӨРЧДИЙН ХАЯНД УГААДАС ДОЛООЖ СУУХТАЙГАА ТААРСАН МУЛГУУ БАЙНА.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-22 09:22:24

ЭНЭ ХУВИЙН ХЭШЛИЙНХНЭЭР ТЭЖЭЭГДЭГЧ НӨХӨР ЧИНЬ УГААДСЫГ НЬ АХИУ ӨГВӨЛ ОВОО ХУЦАХ ГӨЛӨГ ҮҮ ДЭЭ, ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХЭН Ч ХАМААГҮЙ ЗАСГААС АРД ТҮМНИЙ МӨНГӨНӨӨС АВСАН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНД НЬ ТӨЛ Л ГЭЖ БУЙ ЮМ, ЖАГАА ШИГ 30-ААД ТЭРБУМЫН ХҮҮГҮЙ ШАХАМ 10-ААД ЖИЛИЙН ӨМНӨ ГОЛОМТООР ДАМЖУУЛЖ АВСАН ЗЭЭЛЭЭСЭЭ /ГОЛОМТ ӨМНӨӨС НЬ ХБ-Д ТӨЛЧИХСӨН/ 1-ч ТӨГ ТӨЛӨӨГҮЙ БНА,ОРОО ЗЭЭЛЭЭ ТӨЛ Л ГЭЖ БУЙ ЮМ Ш ДЭЭ,ХБ-ААС ЗЭЭЛДЭГЧДИЙН ИХЭНХ НЬ БАНК,ББСБ-ААР МӨНГӨ УГААСАН,БЭЛНЭЭР ХҮМҮҮСТ ТАРААСАН БНА,ЗОРИУЛТААР НЬ АШИГЛААГҮЙ БНА ГЭЖ БУРУУТГАН ШАЛГАЖ БУЙ ЮМ Ш ДЭЭ, АМАРТҮВШИН ТА ЖАГАА МЭТ ИЙМ ЛУЙВАРЧДЫГ ХАМГААЛЖ ЦУХАЛДААД БАЙХ ЕР ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ,ХУУЛИЙН ӨМНӨ БҮГД ТЭГШ БАЙХ ЁСТОЙ,ЖАГАА ТОМ ДУУГАРЧ МОНГОЛД ГАНЦААРАА ХУВИЙН БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ,ИХ ЮМ БҮТЭЭЧИХСЭН ЮМ ШИГ ХАНХАЛЗАХ,ЧИ ҮҮНИЙГ НЬ ХАМГААЛЖ ДОНГОСОХ ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ,БҮХ ЗҮЙЛ ХУУЛИЙН ДАГУУ Л ЯВНА Ш ДЭЭ,ХОГОО.ЖАГАА ЗЭЭЛЭЭ ТӨЛ, ХОГОО.

Зочин [202.126.89.82] 2023-03-22 09:30:53

яг тийм,үнэн хэлсэн байна, Амартүвшин гуай Жаргалсайхныг хэн бэ гэдгийг мэдээгүй явж байна! Харамсалтай!? овоо залуу юмуу гэж бодтол,луйварчинг хаацайлсан зүйл ярьж байна


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.