Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна. тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа эх орноо төлөөлөн анх удаа сансарын уудамд жим татуулсан билээ.
Тэрбээр Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ.
Тэд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ газардсан юм.
Ж.Гүррагчаа 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Түүнчлэн Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн билээ.
Сэтгэгдэл
DSS [2.51.106.128] 2023-03-24 04:52:50
Odoo boliochee bizda. Oorsdoo nistsiim shig shivshigee hutgahaa bolioch. 42 jil jil bolgon sar bolgon hudlaa showdlaa zail
Зочин [103.26.195.121] 2023-03-22 16:27:52
Бахархалт мөч
Баяр хүргэе, сайн сайхныг хүсье. [139.5.218.33] 2023-03-22 15:44:46
Баяр хүргэе! Монголоос бол Та шүү! Бид энэхүү нийслэг, түүнийг хүрээлсэн цаг үе, хүмүүсийг дулаанаар санан дурсдаг шүү.