Солонгост хар ажилд дарлагдсан хөөрхий монгол залуус

Aдмин / Нүүр

Хөдөлмөр бол нийгмийн үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн бүх хүмүүсийн онцгой үйл ажиллагаа юм. Үүнийг тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар болон оюун ухаанаар дамжуулан хийж болно. Харин орчин үеийн дэлхий дахин жил жилээр эрс шинэчлэгдэн хүн нийгмийн хэрэгцээг хангахаас илүү өмнөөс нь техниз технологи ажиллаж, хүмүүс түүнийг удирдан чиглүүлдэг болсон. Харин хөдөлмөрлөж чадсан хүн бүрт боломж нээлттэй байдаг чөлөөт эдийн засагтай улс оронд хөдөлмөрийн үнэлэмж тааруу байх нь харамсах хэрэг мөн.

Хөдөлмөрийн үнэлэмжийг нэг цагт шилжүүлвэл Монгол хүнийх 1 доллар ч хүрэхгүй. Хэдий хөдөлмөрийг цагийн менежментээр тооцох арга манайд бүрэн нэвтрээгүй ч нэг талдаа хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлж буй улсын бүтээмж, хөгжлийн зүй тогтол нь зэвэрч муудах нь аргагүй гэмээр.

Хөдөлмөрийн насны залуучуудын 90 гаруй хувь нь эх орноосоо өөр газар тухайлбал БНСУ-д хөдөлмөрлөх хүсэлтэй. Учир нь тэнд Монголынхоос хэд дахин илүү цалинтай. Гэхдээ үүний цаана Монголчуудын жам ёсны эрх чөлөө, хуулиар хамгаалагдах эрх гэх мэтчлэн хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой эрх чөлөө нь бүрэн дүүрэн хангагдаж чаддаг уу гэдгийг нарийвчлан судлах шаардлага бий.

Саяхан Солонгос эрэгтэй Монгол эмэгтэйг доромжлон зодож байхад тэдний манай элэг нэгтнүүдэд ямар хандлага гаргадаг нь нийтэд тодоор илэрсэн. Байгалийн хуулиар хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж болдог зэрлэг сэтгэлгээ хүний нийгэмд ч устаж алга болох болоогүй. Амьдрах ар гэрээ тэжээхийн төлөө харийн газар хөлсөө урсгаж яваа монгол залуусаа төр нь төр шиг байж өмгөөлж хамгаалж, нийгмийн үйлчилгээгээр хангах тал дээр дорвитой анхаарах болов уу.


Сэтгэгдэл

БООЛЫНХОО БООЛ БОЛЖЭЭ [202.179.25.10] 2023-03-24 16:25:31

ГУУЛИН ГЭЖ УЛСЫГ ДАРЖ, ХАЦАР ГООГ ХАТНАА БОЛГОЖ, АЛБА ТАТАЖ , ГУВЧУУРЛАЖ ЯВСАН ТҮҮХТЭЙ БЭЭЗ. ... ОДОО ХАРИН МОНГУУЧУУД БҮТЭН 3-Н ҮЕЭЭРЭЭ БООЛЫНХОО БООЛ БОЛЖ БОСГОНЫ ШОРОО ИДЭЦГЭЭЛЭЭ ДЭЭ... ӨӨД НАР ХАРАЛГҮЙ 33 ЖИЛ БОЛЖЭЭ....

111 [202.179.24.13] 2023-03-24 16:07:27

Монголд зөвхөн нам дагасан хулгайчид л ээлтэй.ажил хөдөлмөр хийхэд хатуу үнэлэмж байхгүй шударга бус улам л доошлоод байна шүү дээ

Хар ажилчин [103.229.120.230] 2023-03-24 12:02:00

Солонгост гадаадын ямар ч иргэн цагаан ажил хийх боломжгүй. Ажил хийе л гэж байвал хар ажил л хийхээс өөр аргагүй. Үүнийгээ тэд мэдэж байж явсан. Монголд ирээд ч тэр бүр цагаан ажил байхгүй шүү дээ. Та даргын хүү, улс төрчийн хамаатан байвал цагаан цамцтай ажил: цүнх барих, үүдэнд суух, буруу гарын мөнгө тоолох, утас залгах, морин жолооч хийх, хүүхэд авах, дэлгүүрт авгай хүргэх, цаас зөөх, хов базах, тролл бичих гэх мэт байж болох талтай.

Зочин [66.181.177.67] 2023-03-23 23:58:44

монгол улсад олны анхаарлыг татсан дуулиантай хэргүүд их гарах болсон. цагдаа шүүх прокурор тагнуул зэрэг хуулийн байгууллагууд иргэдийнхээ амь нас эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэдэг нь харамсалтай. хэзээ та нар иргэдийнхээ төлөө ажиллах юм бэ.

Иргэн [192.82.90.124] 2023-03-23 22:25:19

Монголдоо ажил хийх дургүй, залхуурдаг биз дээ.

Mongol [178.165.168.156] 2023-03-23 15:19:45

Ue ueiin Turiin Hulgaich nartaa bayrlaj yaw! Ehneesee awahuulaad adagaa hurtel bugd Hulgaich Luiwarchin Huchindegch nar! Tur d Hulgai nuurlesen zagt Mongoliin ard tumen ii amidral hezee ch deeshilehgui bugd eh ornoosoo durwen zugtana!

Зочин [203.17.23.197] 2023-03-23 14:35:45

Цаг хойшлуулж урагшлуулж ажил хийсэн дүр үзүүлэхээ болиод Монголчуудынхаа эрх ашгийг хамгаал

Зочин [202.126.89.213] 2023-03-23 14:25:54

Хүнийэрх яриад монголдоо хоосонсуу

Зочин [124.158.64.255] 2023-03-23 13:07:24

АН хан бүгд бас МАН-ы ми овогт 60 тэрбумыхан залуусын боломжийг хулгайлсан учраас... одоо АН хан хулгайч нараасаа салахгүй байна.

Зочин [202.126.89.14] 2023-03-23 11:55:29

Харин ч солонгост ажиллаж байгаа хүмүүс нэг их ядраад зовоод байх юм байхгүйээ хийсэн ажил нь нь үнэлгээтэй хийх ажил нь бэлэн харин ч сайхан монголд л харин дэндүү ядарна яагаад гэвэл хийх ажил байхгүй ажил хийхээр бараг цалингаа татварт өгчихөөд үлдсэнийг нь өр шир, үнийн өсөлтэй бүтээгдэхүүнд өгөхөөр ёстой ядрана шүү

Зочин [202.126.89.115] 2023-03-23 14:49:30

Яг үнэн тэнд бидэнд мөнгө сайн өгдөг учир бид хөдөлмөрлөж мөнгө олж бн харин эх орондоо л ядарна гүрийтэл ажиллаад хоолны мөнгөө чүү чамай залгуулдаг үнэндээ гутарч бн тэгээл харийн орныг бид зорьсон

Зочин [103.126.107.248] 2023-03-23 11:49:29

mar ch stressgui amar baidag shuu.

Монголд 8нэр ажиллуулж байснаас.. [202.55.188.36] 2023-03-23 11:10:49

УБ хотод 8 нэрийн хүнсний дэлгүүр ажилуулж байхаар Солонгост хараар ажилласан нь хамаагүй дээр юм билээ.Бас л лайтай шүү дээ. НӨАТ, татвар,НХАТ,өөрөө худалдагчаа хийж бхад л цалингийн зардал ч гэх шиг баахан гэрэ дүгнэлт батламж тамхи зарж болохгүй нэртэй ......тамхины хууль гараад тмхичид цөөрч тамхины орлого багассан юмуудаа бүгд лхулгайгаар зарж бгххшүүдээ....

Зочин [202.126.89.208] 2023-03-23 11:05:44

Дэлхий дээрх хамгийн улны улсын улны иргэдийг өндөр хөгжилтэй солонгосууд компани үйлдвэрийн захирлаар томилохгүй нь ойлгомжтой. Төрийн албанд нь ч орж чадахгүйштээ, малаа!

Баабар [66.181.161.193] 2023-03-23 10:31:34

ардчилал эрх чөлөө хаана амьдрах нь хүний эрх


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.