ШҮҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ 64 ХУВЬТАЙ БАЙНА

Aдмин / Хууль

Иргэдийн шүүхийн талаарх ойлголт, итгэл нь тухайн хүний өөрийнх нь хэргийн оролцогч, гэрч, иргэдийн төлөөлөгч зэргээр шүүхийн үйл ажиллагаанд оролцож байсан туршлагаар хязгаарлагддаг байна. Шүүх үйл ажиллагаанд биечлэн оролцсон туршлага бүхий иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байгааг хөндлөнгийн байгууллага судалжээ.

Харин шүүхэд ирж байгаагүй, хэрэг хянан шийдэхэд оролцоогүй, иргэд зөвхөн төсөөллөөр, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний мэдээлэлд үндэслэн ойлголт авдаг. Судалгаагаар тэдний олон нийтийн шүүхэд итгэх итгэл 53.7, шүүхийн шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх, мэдээлэл авах боломж бүрдсэн эсэх нээлттэй ил тод байдлын түвшин 62.3 хувь гэжээ. Албан бус мэдээллээр иргэдийн 90 хувь нь шүүхэд итгэдэггүй гэх мэдээлэл ч байдгийг “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурлын үеэр оролцогчид ярьж байлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шүүхэд итгэх итгэл” илтгэлдээ, -Шүүхийн бие даасан байдлыг эдийн засгийн агуулгаар хангах, шүүхийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэхэд төсөв санхүү хүрэлцээтэй байх тухай хууль тогтоомжийн заалтыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа. Мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр боловсруулж мөрдөх, энэ салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, гадаад улс орны туршлага, хамтын ажиллагаа, дотоодын оролцогчдын дэмжлэг нөөц боломжид тулгуурлан үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Анхан шатны шүүх өнгөрсөн онд эрүүгийн 14202, иргэний 57633, захиргааны 2096, зөрчлийн 24116, нийт 98 мянга гаруй хэргийг хянан шийдэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллан, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эдгээр тоог задалж нягтлахад маш цөөн хэргийн шийдвэртэй холбоотой бодит бус, албан эх сурвалжгүй, хэн түгээсэн нь тодорхойгүй, бусдыг төөрөгдүүлэх мэдээлэл иргэдийн шүүхийн талаарх төсөөлөл, шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байна. Энэ нь шударга ёсны тогтолцоог хүчгүйдүүлэх сөрөг үр дагавартай тул шүүх үйл ажиллагааны талаарх мэдээллээ бүрэн бодит, үнэн зөв мэдээлэх, шүүх олон нийтийн харилцаа зайлшгүй хэрэгтэй байгаа. Олон нийтийг шүүхийн талаар мэдлэгтэй болох хэмжээний мэдээллээр хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр гаргаж байгаа аж.

“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Канад Улс, Европын холбоо, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүх, хуульч, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Хохирогч [58.84.128.182] 2023-03-27 08:59:50

Монголын шүүх бол ёстой новш шүү!!!

нэр үгүй [103.11.195.34] 2023-03-24 07:59:58

Шүүхэд очоод асуудлаа шийдүүлсэн хүмүүс л бодитой дүгнэлт өгнө. Тэр нь 64 хувь юм байна. Харин компьютерийн ард суугаад бусдыг шүүмжилдэг, тархигүй орк, сэтгэдэггүй троллууд бол муулахаас өөр зүйл чадахгүй, Шүүхэд итгэдэггүй гэж 90 хувь нь хариулсан гэдэг бол ямар ч эх сурвалжгүй, зориуд сенсацт үүсгэх, хандалт авах гэсэн ядмаг арга

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-23 16:57:37

АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРТ ХЭН ИТГЭХ ВЭ ДЭЭ ЁСТОЙ ШААЖ ӨГӨХ ЮМ ДАА ТРОЛЛУУД

Зочин [66.181.161.58] 2023-03-23 16:55:08

Ёстой худлаа 10%байвал их юм 10 хувьд авилгалчид орно


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.