ӨНӨӨДӨР: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сүрьеэгийн өдөрлөг зохион байгуулагдана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

09:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сүрьеэгийн өдөрлөг зохион байгуулагдана. /ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг/


КОРПОРЭЙТ КОНВЕНШН ЦЕНТР

09:30 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдах “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болно.


УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

09:30 цагт: "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- халдварын сэргийлэлт хяналт" аяны өдөрлөг болно. Энэ үеэр эрүүл мэндийн ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл өгнө.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ жилийн дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж буй бөгөөд хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, НЭМҮТ-ийнхөн оролцож дэлхйин улс орнуудад сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлого, Монгол Улс дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91915340.


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: "Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг дөрвөн ТТБ-аас мэдээлэл өгнө.


ХАНГАРДИ ОРДОН

12:30 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаар болон тус нэгж энэ онд ямар ажлууд хийх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө. Утас: 99160069 /Хангарди ордны 14 давхар/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.