Тэрбумын зээлээ төлөхгүй өчнөөн жил гүрийдэг төрийнхөн, хэрэглээний зээлээ тав зургаахан хоног хоцрооход шийтгүүлдэг ард түмэн
Тэрбумаар зээлсэн төрийнхөн гүрийсээр, цулайсаар, таван хоног хугацаа хэтэрвэл шийтгүүлдэг ард түмэн гурайсаар Хөгжлийн банкны хулгай Монголд өрнөж буй хулгайн овоолгоны хажууд өчүүхэн ч тэгш бус байдлын төгс жишээ мөн. Төрд эрх мэдэлтэй, танин талтай, мөнгө эрх мэдэлтэй нь бизнесийн зээлийг хулгай хуудуун замаар хууль бусаар олж авах, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулах, тэр ч бүү хэл зээлээ төлөхгүй гүрийхэд ямар ч хариуцлага хүлээдэггүй шударга бус байдал ноёрхжээ. Энэ бол сонгодог авлигалын содон жишээ мөн.
Улс төрд нөлөөтэй намтай, ар талтай шинэ феодал анги давхраа үүссэн ба тэд тэгш бус байдлыг юман чинээнд тоолгүй харин ч өөрсдийнхөө булхайг нуухын тулд зүсэн зүйлийн бохир аргаар оролдож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл сүрьеэгээр тэргүүлдэг, эдийн засагаар хамгийн ядуу 30 орны тоонд Монгол цохиж явна. Сүрьеэ нь эдгэрдэг өвчин ч манайх шиг эдийн засаг сул, ядууралд живж буй улс оронд хүн амынх нь нэлээдгүй хэсэг, ялангуяа залуучууд сүрьеэгээр олноороо өвчлөх нь монголын төрд ноёлох хэсгийнхэний үйлдсэн гэмт хэргийн үр дагавар гэлтэй.
Өөрөөр хэлвэл ард түмний эдийн засгийн эрх чөлөөг булаагаад зогсохгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүртэл дээрэмдэн цөлмөж байна гэсэн үг.
Авлига бол товчхондоо цөөхөн хүнд дэндүү давуу эрх олгож, тэгш бус байдлыг хөхиүлэн дэмжиж, нийгэмд шударга өрсөлдөөн устаж, улс орны хөгжил дэвшлийг хойш нь татдаг хор. Авлига бол эрх мэдэлд хууль бусаар хүрэх эцсийн зорилго агуулдаг хүмүүсийн гаршсан үйлдэл учраас эцэстээ “сонгуулийн гэмт хэрэг” буюу ардчиллын амин сүнс болсон ард түмэн өөрсдөө төрөө удирдах эрхийг улайм цайм булааж буй хэрэг.
Авлигын болон сонгуулийн гэмт хэрэг хэдий эрүүгийн хуулиар шийтгэгддэг практиктай ч асуудлыг эрүүгийн эсвэл захиргааны аль нь болохыг тодорхойлоогүй гажуудлаас үүдэн мөнгөтэй хүмүүс хүссэнээрээ торгууль төлөөд хууль зөрчих дархан эрхийг олж авдаг байдал бийг судлаачид анхааруулдаг. Хууль ингэж завхардаг, хулгайчид дураараа дургих орон зай болсон Монгол улс хууль бүр дээр иргэдийнхээ саналыг бодитоор тусгасан шинэчлэл хийх цаг болжээ.
Хэрэв дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол 30-40 жил байтугай гурав дөрвөн зуун жил ухарч боолын нийгэм рүү гулсан орох ба бурангуй ийм орны тусгаар тогтнолыг газар нутаг, эд баялагтай нь зуушлан залгиж орхих гадны хүсэл сонирхол мөнх.
Сэтгэгдэл
Иргэн [192.82.90.124] 2023-03-27 23:13:03
Төрийн албан хаагчид амь зуудаг, харин монголын олигархууд буюу бизнесменүүд маш их мөнгөтэй. Монголын олигархуудын хүүхдүүд жилийн 40 мянган долларын International school гэх монгол дахь гадаадын арван жилийн сургуульд 12 жил сурч, дараа нь шууд АНУ-д хувиараа бакалаврын зэрэг авахаар суралцаад, тэгээд тэд төгсөнгүүтээ АНУ-д хууль ёсоор үлдэж амьдардаг юм.
Зочин [192.82.72.58] 2023-03-24 22:55:12
Залуу үеийн улс төр нийгмийн идэвх, боловсрол муу,утсаа оролдож өнөө маргаашаа өнгөрөөсөн байдалтай , эх орны ирээдүйн эзэд гэдгээ ухамсарлахгүй ,байгаа нь харамсмаар
Иргэн [192.82.90.124] 2023-03-24 19:55:35
Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалын охин Хэрлэн нь АНУ-д Корнеллийн Их Сургуульд хувиараа сурч, уг их сургуулиас бакалаврын зэрэг авсан. Тэгээд төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор одоог хүртэл АНУ-д амьдарч байгаа. Хэрлэнгийн ээж Наранчимэг нь 2004 оноос хойш Австри улсад амьдарч байгаа ба тэндээ АНУ-ын Baxter компанид ажилладаг юм.
Зочин [103.229.122.112] 2023-03-24 18:48:28
Банкны салбар хүнийг ялгаварладаг нь энэ байх төрийн ноёдод гөлөг шиг жирийн ардуудад эр бяраа гаргаж харьцдагийн жишээ юм уу даа
hurunguiig huraaj tsaazal [192.82.88.72] 2023-03-24 18:32:44
Buh hurungiig huraaj rsaazal. Khede. Hunii em.huugdiin ami nas.utaa geed horduulsan .buh hurungu khuraaj tsaazal
Зочин [202.126.90.84] 2023-03-24 17:45:04
Монголчууд угаасаа хулгайч гентэй ард түмэн. Чингэс гуай эхнэр болох хүнээ хулгайлж аваад буцаад Татаруудад Цэгцэрийн шар талд юу болсоныг мэдэх бүз.
Хотын иргэн [202.126.89.169] 2023-03-24 17:42:31
Хуцацгаа та нар. Дарга нарын хүүхэд гэхээрээ сурах эрхээсээ хасуулж байх ёстой юм уу? Яс юман дээрээ тэр ардын гээд байгаа хүүхдүүд чинь англи хэлнийхээ шаардлагыг ч хангадаггүй юм шт.
Гаа [202.126.89.220] 2023-03-24 16:34:29
Хулгайч нарын мөхөл удахгүй ирнэ!!!
Болд [202.21.105.11] 2023-03-24 16:22:41
Бүгдийг нь буудаж устгаж байж л цэвэршинэ, 37 оных шг буудахгүй бол дийлэхээ нэгэнт өнгөрсөөн
Хүн [103.212.119.41] 2023-03-24 15:01:25
Ард, түмэн, бид, тэнэгтээ, Хулгайч, нарыг, нам, нэрээр, эрх, мэдэлд, хүргэсээр, өнөөг, хүртсэний, гай, энэ, дээ, Эрх, мэдэлд, хүрсэн, хулгайч, хулгай, луйвараар хэт, баяжан,. Ард, түмэн, ядуурсаар,. Ядуу, иргэн, өмнөх, мах, чэмэх, гурилаар, саналаа, худалдсаар Үүний, үр, дүнд, Монгол, төр, төрийн, алба, хулгайч, нар ын, үүр, болсоор Ард, түмэн, нэгдэн, шийдвэртэй, тэмцэлд, орлож, Хулгайч, нарыг, шалгаж, зүү, бусаар, хөрөнгөжсөн,, бүх,, хүний, төрөхийн,, бүх, хөрөнгийг хурааж, өмч, хувьчлалыг, дахин, хийх, хэрэгтэй, дахин, хийхдээ, хураасан,, бүх, хөрөнгийг улс, мэдэлдээ авч, түүгээр, дотоодын, үүлдвэр,би, болгож,, Түүнээн Хувьцайгаар,иргэн, бүрд,, өмчлүүлэх, хэрэгтэйг
Народник [58.84.128.182] 2023-03-27 08:57:41
Маш зөв
БурууЦолмон [103.212.119.41] 2023-03-24 14:46:39
Монголын, төр, хулгайч, арын.,үүр,болсоны,гол,хүчэн,зүүль,бол,Ардчил,нэрээр,хулгайч,нар,Нам,,нэрээр,нам,хуйвалдаж, сэм, нэгдэн, Худал, амлалт, хахуулын, мөнгө, бөхс, долоогч, нарыхаан, салалтаар, төрийн, толгойд гарч, эрх, мэдэлд, хүрч, Төрийн, нэрээр, хулгай, дээрэм, тонуул, хийж,, ялгүй, мултрах, хууль, зохиож батлан, Төрийн, алвыг, бөхс, долоогч, хахууль, бууны, нохдоор, дүүргэж, хуулийг, гууль, болгох болгох, бололцоог, хулгайч, нарт, олгосон, гол, буруутан, бол, тэнэг, ард, иргэд, бид өөрсөдөөн, гэгээн, одоо, ард, иргэд, иргэн, бүр, ухаарах, цаг, болсон, Дахин, нам, дагаж, бөхс, бүү, долоо, маргаашийн, амьдарлаа, ганц, хоолны, мөнгөөр, Сонгууль, бүрээр, солдогоон,, түүнээс болоод, тани й, мини й, бидний, амьдрал Монгол, улсын, хувь, заяа, хаашаа, яваж, байгааг, харсаар, байгаагаа, бүү, март, Дахин, хулгайч, бүү, сонгоо, ард, түмэн, минь
Зочин [202.131.225.53] 2023-03-24 09:53:33
үйлийн үрээ эдэлцгээнэ дээ
ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-24 09:36:15
МОНГОЛЫН МӨХӨЛ БОЛ ТЭГШ БУС БАЙДАЛ АВИЛГАД ИДЭГДСЭН ТӨР
Доогий [202.9.40.235] 2023-03-26 06:26:43
Энэ их үнэн үг байнаа. Бид бүгдийн анзаардаггүй , бас хэнэггүй байдал юм даа....
Зочин [202.9.46.82] 2023-03-24 11:10:16
Монгол мөхөх эсэх нь гурван сая оркоос хамаарна. Хэрэв гурван сая орк нэгдэж тэмцэж чадвал улс орноо аварч чадна. Харин гурван сая орк тэмцэхгүй бол улс орон мөхнө. Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй ус ширгэдэг гэж үнэн үг байдаг.