548 АВТОБУСНЫ СУУДЛЫН БҮРЭЭСИЙГ СОЛЬЖЭЭ
Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн 5579 (давхардсан тоогоор) автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал хийж 548 автобусны суудлын бүрээсийг солиод байна..
Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, бариул зэргийг арчиж бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал,халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийж” ажилладаг.
Иймд иргэд зорчигч та автобусаа хайрлан, соёлтой, цэвэрхэн, ариг, гамтай үйлчлүүлэхийг уриалж байна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.52] 2023-03-26 18:34:52
Ер нь зорчигчид бүгд л хувцастайгаа сууна, зарим удирдлага иргэдиийг доороос нь хайрна, эсвэл халаана гэдгийин гэсэн. үнэн тэнэн шүү. Зорчигчид бидэнд даавуун бүрээс байсанаас лидринээрээ байвал угааж арчихад амар харагддаг, Даавуун бүрээсийг хүмүүс үнэн заваан болгонодоо, зайлуул, компани нь загнуулдаг бхдаа.
Энхдэлгэр [66.181.182.52] 2023-03-26 18:32:00
Харин тх. хот дотор даавуун бүрээснүүд амархан хиртэнэ, урагдана, тэгснээс суудал дангаараа байсан нь дээр.
Оюунтуяа [66.181.182.52] 2023-03-26 18:30:57
Хот доторхи Нийтийн тээвэрт даавуун суудлын бүрээсийг ямар усан тэнэг нь зөвшөөрөөд шаардаад байдгийн бэ. Өдөрт хэдэн мянгаараа сууж босч хиртүүлнэ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй. өдөр бүр угааж солихгүйгээс хойш. Лидринэн бүрэээсийг өдөр бүр арчиж цэвэрлээд явх бүүр тохиромжтойшдээ. Автоуусаар явдаг бидэнд даавуун бүрээстэй байсанаас лидринээрээ байсан нь дээр шүүдээ.
Зочин [64.119.23.200] 2023-03-25 14:32:27
Сайн байна шүү
зочин [202.9.40.233] 2023-03-25 12:50:47
иргэд өөрсдөө цэвэрхэн олны дунд биеэ авч явах соёлд суралцахад нээх их ч илүүдэхгүй буйзаа