Төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол бие биенийгээ хүндэлдэг хайрладаг ёс үгүй болно
Энэ бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, алтан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсан аль 1990-ээд онд хэлсэн үг. Төрд зүтгэж буй түшмэдүүд ард түмний салшгүй хэсэг бөгөөд үүнээс хэн ч зайлж чадахгүй гэдгийг хэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл төр ард түмний хайр өршөөл дээр тогтдог хэр нь түшмэдүүдийн хувийн явцуу эрх ашиг нийтийн эрх чөлөөг боомилсон дархыг эдлэхийг эрмэлзэж гажуудлын үндэс болох шалтгаан болдог аж.
Улс түмнийг засаглахын тулд тэднээс баян, тарган тансаг хэрэглээтэй байх ёстой гэх туйлын тэнэг ойлголтоос үүдээд ертөнцөд өч төчнөөн хүүхэд өлсгөлөнгөөр нас барж, мөн төдий баячууд хөрөнгө мөнгөө юунд зарцуулж, хааш нь үрэхээ мэдэхгүй янцаглах зуур зарим ядуус өдрийн үмх хоолны төлөө байдаг хүчээрээ зүтгэж, шар нар бор хоногийг арай ядан туулж байна.
Төрийн хэмжээний хулгай луйвар улс орныг доройтуулж байгаа бол хуулийн засаглал, шударга шүүх, зангарагтай, холыг харж чадах зүтгэлтэн авралын од болох. Хэдий хамгийн ядарсан сонголт буюу хэн нэгнээс хэсэг бүлэг хүмүүсээс болж сэхэх аргагүйдсэн эдийн засаг, нийгэм улс төрийн хямралыг бас нэгэн улс төрчдөд даатгах хувьсгалын бус арга зам ард түмэнд байгаа бол нарийвчлан авч үзэх ёстой цөөн бус асуудал урхагаараа урган гарах юм.
Хамгийн түрүүнд уламжлалт үнэт зүйл, түүхийн уналт босолт, уруудалт доройтол, мандал, хүчирхэгжилтийн учир шалтгааныг ухаж ойлгох, судлах мэдэх зүй ёсны шаардлага бий болно. Монголчуудын төрөө хүндэтгэх нарийн нандин үнэт өв, уламжлалт арвин баялаг нөөц ном эрдмийн шим мандал бидэнд хэрэгтэй. Хэрвээ төр нь төр шиг чинхүү сэтгэлээ ардынхаа төлөө бодлогоор ажилладаг болвол түмний өөрсдийнх нь чинадын зовинол ч нимгэрэх болов уу.
Сэтгэгдэл
иргэн [192.82.73.220] 2023-03-28 14:02:45
үг дугаруул хэрэгтэн болно дуугаа байж байгаад үхэх хувьтай төрсөн юм шиг новшийн төртэй улсаас гарах ч эрэхгүй хэдэхэн ард түмэн нь сэтгэлтэй 1нээ луйвардаад амьдаар нь алж байна энэ зүгээр л дотоодийн бодлогийн дайн болоод байгаамуу миний ч ухаан хүрэхгүй юм ингэж байгаал үхэх байх яасан новшийн төр ард түмэн бэ ухаантайнууд нь аль хэдийн явсан байх новшийн нийгэм юмдаа
Иргэн [192.82.90.124] 2023-03-27 15:16:28
Монголын олигархуудын хүүхдүүд бүр 1990-ээд оноос эхлээд АНУ-д хувиараа бакалаврын зэргүүд авахаар суралцаж, тэгээд төгсснөөсөө хойш бүгдээрээ АНУ-д хууль ёсоор үлдэж амьдардаг.
Иргэн [66.181.188.188] 2023-03-27 13:20:40
Одоо энэ данхар Төрийг татан буулгах нь::::зөв !!!!!одоо өвөөнүүд хүндлэж сурхгүй ээ --- данхайсан учир Улам ширүүн ууртай болсон хулгай яаж хийхээ мэддэг болсон хойн доо !!!!!!!! Зайгаа тав Өвөөдөө!!!!!!!!
зочин [202.9.40.232] 2023-03-27 08:48:55
эх орончоо алдаг алуурчид ,,,,,,,,,,