Зээрийн сүрэг үхсэн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна

Aдмин / Нүүр

Дорнод аймагт олон тооны зээр үхсэн байдалтай холбогдуулан Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд нар багтсан байна.

Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн бөгөөд тус ажлын хэсгээс өчигдөр /2023.03.26 /мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Петрочайна Дачинтамсаг Монгол” ХХК-ийн 19-р талбайд өчигдөр ажиллахад, шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүний эхнийх нь усны асуудал. "Петрочайна дачин дамсаг" ХХК нөхөн сэргээлт хийгээгүй мөртлөө ус зөвшөөрөлгүй ашигласан учир мэргэжлийн байцаагчийн акт тавьж, Усны тухай хууль тогтоомж зөрчигдсөн учир Зөрчлийн хэрэг нээхээр болсон байна. Мөн шалгалтын үеэр химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтыг зөрчсөн асуудал илэрчээ.

Тодруулбал, газрын гүн рүү шахаж буй хэсэгт хуурай хоёр бодис, шингэн нэг бодис шахаж байсан бөгөөд энэ бодис нь хаяг, шошго нь тодорхойгүй учир энэхүү бодисоос дээж авсан байна. Хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй байгаа бодисыг газар дээр нь тээвэрлүүлэн нэгдсэн хамгаалалттай байр руу шилжүүлсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Үүнээс гадна цэвэрлэх байгууламж, лагийн талбай болон шингэн хаягдлын сангаас дээж авсан гэдгээ өгүүллээ. Тус талбайд Мал эмнэлгийн газраас баг ажиллаж буй бөгөөд олноор хорогдсон зээрээс дээж авсан байна.


Сэтгэгдэл

Bolorchuluu [202.9.40.64] 2023-03-28 01:54:02

Dornofiinhamgiin teneg said yi l hiib gej hyadatin gar hul

зочин [183.177.99.230] 2023-03-27 13:57:55

Тэнэг мутгуу мангар үхэр Монголчуудад хэлхэд үүнийг чинь хохьнээ гэдэг юм Хэдэн зээр үхээл биз дээ нээх додорж гэнэ дээ Дарга нар нь их аймхай бас их шуналтайгаа мэдэх үү малнуудаа

Зочин [150.129.140.67] 2023-03-27 12:03:04

Хэдэн ногоон аваад харангадаж үхсэнл гнэшдээ

Зочин [66.181.161.209] 2023-03-27 13:45:19

Ккккккк

зочин [202.9.40.232] 2023-03-27 10:47:41

хятадууудаа зайлуул хятадуудын аллага

Zocnin [108.63.250.200] 2023-03-27 10:37:00

Ene bol mongoliin bgali orcnin an amitan urgamal hureelen bui orcnind notstoi hohirol ucnruulsan bna Iimd Perto Daicnin damsag companii yil ajillagaag zogsooj mongoloos gargah heregtei bolloo


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.